Төсвийн мөнгөөр хөшөө дурсгал босгохыг хуулиар хориглох хэрэгтэй

Aдмин / Улстөр

Улсын төсөв бол татвар төлөгч иргэдийн хөлс хүч шингээн, хамаг үнэтэй бүхнээ хамааруулах капитал, ирээдүйд үр хүүхдээ сайхан амьдруулах эх орон үлдээхээр зорьсон хөрөнгө оруулалт болохоос хэдхэн улс төрчдийн, хоёр гурван намын наргиан цэнгээний хэрэгсэл, хоосон ширээн дээрх үнэгүй бялуу биш сэн.

Сүүлийн үед улсын төсвөөр хэрэггүй барилга, байшин, хөшөө дурсгал барих үзэгдэл гаарлаа. Тухайн орчин нөхцөлдөө тохирсон, ирээдүйд хэрэгтэй, судалгаа төлөвлөлттэй бус хулгайн мөнгөө хуудуутай аргаар угааж, хэдхэн гэр бүлийн хээнцэрлэх, ноёрхох хандлагыг төрийн албанд загвар болгон авлигын систем эсэн бусын аргаар төгөлдөржих боллоо.

Хууль хэрэгждэг, эх оронч улс төрчид төрд зонхилдог улсад бол эл бусармаг хандлагыг аль эрт үндсээр нь таслах ёстой. Гэтэл манайд засаг захиргааны нэгжүүдэд халдварлан, хурган дарга нар хувьдаа баяжих хүсэлдээ хөтлөгдөн төрийн сэнтийг түмний богцонд гараа дүрэх боломж хэмээн ойлгох болжээ.

Авлигалын торыг бөөсчлөн түүх, төсвөөс хулгайлахыг төгрөгчлөн хорих анхны алхам, оновчтой аргын нэг нь төсвийн мөнгөөр хөшөө дурсгал гэх мэтийн хэрэггүй зарлага гарган яран дээр шарх нэмэх хэрэггүйг бодит байдал илэрхийлдэг.

Доройтсон эдийн засгийг сэхээх цөөхөн боломжуудын хамгийн чухал нь дотоодын хулгайчдаа цэгцлэх эрс шинэчлэл, хуулийн үйлчлэл, шүүх засаглалын реформ болой.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.43] 2023-03-10 11:36:30

eniig nuraagaad huvi kompani zardliig ni daahaar bolluu neeree yalaa. Doromjilj baigaa shuu ard tvmniig heden vher huurch bgaa shig

Зочин [64.119.19.20] 2023-03-10 11:34:19

МАН ард түмний амьдралын муу муухайг мартуулж цэнгүүлэх , инээлгэх гэж барьсан юм.Тэр нь ард түмний эсэргүүцэлтэй тулсан.Хэнтийд хичнээнч хөшөө , шавар баримал, музей босов доо.Мөнгөөр бороо орсон доо.Бариад , дараа нь нураагаад , утгаа алдсан шүү .Дараагийн ерөнхий сайд нар өөрийн нутаг орондоо ийм балай юм битгий хийгээсэй дээ

Мосфильмын хиймэл хөшөө шиг [192.82.89.227] 2023-03-10 10:52:19

Энэ барилгын дүрс чинь ЗХУ-ын Мосфильмын 1950-д оны үеийн кинонд хэрэглэдэг байсан муляж буюу хуурамч хөшөөнүүдийн дизайнтай адилхан юмаа. Орос баатрын дүрс юм уу, оросжсон монгол баатрын царай юм уу? Чингис хаанаа л санагалзаж байгаа юм байлгүйдээ. Кх!

Кх! [192.82.89.227] 2023-03-10 11:25:17

Яасан ч даравгар том уруултай юмб?

ШИХИХУТАГ [64.119.18.188] 2023-03-10 10:45:01

ЗӨВ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ! ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭР ЮУ Л БАЙНА ЦЭРЭГ ЦАГДАА, ШШГЕГ-ЫН ХАЧИН ХИЙЦ МУУТАЙ ХӨШӨӨ ДУРСГАЛУУД...

иргэн [103.212.118.17] 2023-03-10 10:07:44

Энэ хөгөөнд шүтдэг хүмүүст хатуу хариуцалга хүлээлгэх хэрэгтэй Ард иргэд хүнээ хайрлаж чадахгүй байж хар шар чулуу хэнд хэрэгтэйн юм вэ ????????!!!!!! Та нар орон нутагийн замиг сайн болгооч !!!!!!!! Хөдөө явах ирэх замд чинь та нарын зам муу учраас олн хүн хүүхэд эгдсэн Хөшөөг хараад сэтгэл чинь өвдөггүй юм уу !!!!!!!!!!! Замаа тээвэрийн үйлчилгээг Сайжруул яг Солонгос шиг !!! дүүжин хэрэггүй Метро хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.