Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлана
Улсын Их Хурлын 2023 оны үйл ажиллагааны зорилт бол эрх зүйн 10 багц шинэчлэл юм. Удахгүй эхлэх Хаврын чуулганаар багц шинэчлэлүүдийн нэн тэргүүнд тавигдаж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.03.10) Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон Ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал солилцлоо.
Авилгатай тэмцэх, засаглалыг сайжруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд 2022 оны Намрын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг гаргаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай, Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн.
Одоо Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авилгатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр дурдлаа.
Тэрбээр улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгын үр дүнг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурлын онцгой анхаарал хандуулж ажиллана гэдгийг тэмдэглэв.
Сэтгэгдэл
DR. ADITYA [129.205.113.190] 2024-04-04 05:07:51
IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Ганц авилгал битгий яриад байгаач. [139.5.218.33] 2023-03-12 16:22:44
Авилгалын тухай ийм их ярихын ОРОНД Монгол Улсынхаа ирээдүйд юуны төлөө ямар лоозон дор орших тухай ТОДОРХОЙ яриач. Лоозон чинь тодорхой БАЙВАЛ хүмүүс авилгал авахаа БАЙЧИХ Ч юм биш үү? Авилгачдыг тэд ӨӨРСДӨӨ илрүүлээд үгүй хийчих ч юм бил үү?
Зочин [66.181.185.40] 2023-03-12 10:57:03
Энэ парламент хөтөлбөр батлаад л форум хурал хийгээд л яваад байхымаа. Сүүлийн 20 гаруй жил форум, хурал хуй хийлээ, улс хөгжсөн үү. Нөгөө ард түмний амьдралын гол үзүүлэлт төгрөгийн ханшийг барьж, улмаар дээшлүүлэх ажил юу болж байна. Бодит амьдралыг сайжруулах ямар ч ажил хийгдэхгүй юм даа, харин нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх гоё гоё юм бол хийжийнээ хийжийнэ. Замын түгжрэлийг яаж ихэсгэх, багасгах, тэтгэврийн хүмүүсийн авдаг мөнгийг зөрүүг нь арилгаж адилхан болгох, аялал зугаалгыг хэрхэн хийх, ямар жорлон баривал гоё байх вэ гээд л... Орон нутаг руу хүмүүсийг явуулах гэдэг санаа нь зөв ч аргыг нь олж чадахгүй нь тодорхой. Яагаад гэвэл хүмүүсийн амьдрал УБ хотод ийм муу болоод байхад орон нутагт очоод яаж сайжирах вэ дээ. Монгол Төгрөгний ханшийг барьж чадахгүй л бол ямар ч гоё сайхан царайлаг дарга, сэтгэл уярам үг хэлээд амьдрал дээшлэхгүй.
Тийм ээ. [139.5.218.33] 2023-03-12 16:14:49
Яг тийм ээ.
Зочин [192.82.68.95] 2023-03-12 08:06:53
Хулгайчид хөтөлбөр батлаад л хулгайгүй болгох уу.Энэ Занданшатар гэдэг хулгайч аль хэдийнээ ял эдэлж байх хулгайч биз дээ.
зочин [192.82.69.94] 2023-03-12 01:38:58
Авлигатай тэмцэх хөтөлбөрийг энэ мэт албан тушаалтнуудын оролцоотой боловсруулж батлахаар үр дүн гарах уу? авлига буурах уу? Хулгайч хулгайчийг барих уу? илчлэх үү? Эгэл жирийн иргэд авлига авах боломжгүй нь тодорхой биз дээ? Албан тушаалтнууд л авлигад холбогдох биз дээ?
Hhh [119.62.124.49] 2023-03-12 00:46:04
TOLGOi DERCHIN HuLGAICH GARAAD SUUTSAN BAIh HUDLAa BiTGII JUJIG TAvI
Хөтөлбөрийг хэд дахин шинэчлэх вэ? [192.82.89.227] 2023-03-11 14:17:07
Энэ хөтөлбөрийг хэд дахин шинэчилдэг юм бэ? Өмнөх "хуучин" хөтөлбөрийнхөө гүйцэтгэлийг гаргаж ард түмэндээ тайлагнасан юм уу? Цаашид хөтөлбөрийг ингээд л шинэчлээд байх уу? Энэ чинь уг нь намуудын байгуулж байгаа цаг үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдахад хангалттай зүйл ш дээ. Тэрнээс биш Монгол Төрийн байнгын бодлого БИШ.