ШИЙДЭХ ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙХАД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ ЭРХ БАРИГЧИД БУЮУ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ХЯМРАЛ
Иргэдийг хамгийн ихээр бухимдуулж буй 4, 5 асуудлын нэгдүгээрт үнийн өсөлт оржээ. 2016 онд 1100 төгрөгний үнэтэй байсан 1 кг гурил өнөөдөр 2860 төгрөг, бусад өргөн хэрэглээний бараа ялангуяа хүнсний бүтээгдэхүүн хэд дахин нэмэгдсэн. Үнийн өсөлт ийм байхад цалин тэтгэвэр нэмэгдээгүй, амьдралын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа. Иргэд рүү чиглэсэн төрийн бодлого хэчнээн дутагдалтай байгааг ийнхүү өнгөрсөн 7 жилийн туршид нэмэгдсээр хэрээс хэтэрч буй хэрэглээний үнийг өсөлт харуулж байна.
Үнийн өсөлт нь банкны эдийн засгаас 90 гаруй хувийн хамааралтай Монголын зах зээлийг аюулд оруулах тодорхой шалтгаан. Өөрөөр хэлвэл үнийн өсөлтөөс улбаалан иргэдийн худалдан авах чадвар доройтож, аж ахуй нэгжүүд бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, зээлээ эргэн төлөх боломжгүйд хүрнэ. Ингэснээр банкуудын зээлийн эргэн төлөлтгүй болсон системд нь өндөр эрсдэл тулгарч давж гарахад ч хэцүү хямралтай нүүр тулах болно. Үйлдвэрлэлгүй, солонгороогүй, импортын хамааралтай эдийн засгийн гол асуудал энэ.
Одоогийн нөхцөлд чингэлэг тээврийн үнэ буурах мэтээр үнийн өсөлтөд нөлөөлж байсан цаг үеийн шинжтэй шалтгаанууд намжсан ч төрийн үйл ажиллагаа хэтэрхий удаан хөшүүн, хойрго байна уу гэх хардлага төрүүлж байгаа юм. Төгрөгийн ханш сул хэвээр атал уул уурхайгаас олж буй ашиг орлого нэмэгдэж макро түвшний эдийн засгийн үзүүлэлт тогтворжиж байна. Гэтэл иргэдийн амьдралд нөлөөлдөг хэрэглээний үнийн түвшин буурахгүй удсаар.
Хөдөлмөрийн үнэлэмж асар муу, хүнс барааны үнэ байнга хөөргөдөж, авлигалын түвшин буурахгүй улс төрийн түвшин олигархи бүлэглэлийн нөлөөлөл хэвээр, иргэдэд баялгийн хүртээмж сураг төдий байх ийм байдалтай удвал тусгаар тогтнолын тулгуур баганы нэг эдийн засгийн аюулгүй байдал алдагдах, эргэж сэргэхгүйгээр хямрах вий.
Хэрвээ үнийн өсөлтөөс үүдсэн үр хөврөл нийгмийн шинжтэй хямралууд засаглал, улс төрийн шалтаантай байсан гэж тодорхойлох юм бол өнгөрсөн жилүүдэд парламентыг 60 хэдээрээ олон жил эзэгнэж буй эрх баригч намын чансаа, чадварыг шалгав бололтой.
Сэтгэгдэл
Зочин [192.82.82.166] 2023-03-15 07:26:57
Үнийн өсөлт хязгаар алгаа ЕРӨНХИЙ САЙД АА ҮНИЙН ӨСӨЛТ АРД ИРГЭДИЙГ ИДЭЖ БАЙНА. АРД ИРГЭД ҮНЭХЭЭР ХҮНД БАЙДАЛД ОРЖ БАЙНА ТА АРДЫН ХҮҮХЭД ӨЛСӨХ ЯМАР ХЭЦҮҮГ МЭДНЭ БИЗДЭЭ ӨВДӨХ БҮҮР ХЭЦҮҮГ САЙН МЭДНЭ БИЗДЭЭ ИРГЭД АМЬДРАЛЫН ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ОЧЛОО ОДОО ЯАХ ВЭ ЕРӨНХИЙ САЙД АА
Зочин [202.55.188.98] 2023-03-14 23:54:11
Доллор төгрөгийн ханшны уналтаар ЗГ их мөнгө олдог,үүгээр ард иргэд мөлжигддэг. Төгрөг чангарвал имморт хямдрана,үүнийг ЗГ хүсэхгүй байна.
Зочин [202.55.188.98] 2023-03-14 23:48:32
Алтны компаниуд ямарч хяналтгүй нөхцөлд олзворлолт хийж,асар их ашгийг нууж байна
Зочин [66.181.179.66] 2023-03-14 15:52:28
24-оноос бүх юм саихан болноо!! Өнгөрсөн жилүүдэд өөрсдиигөө нэг юм өөд нь татаж 3-н үерээ идэх мөнгөтэи боллоо. Одоо л төр түмнээ өөд нь татахаас… Чингэс богд чинь эхлээд гэрээ зас дараа нь төрөө зас гээ биз дээ…
Зочин [202.131.225.53] 2023-03-14 14:11:41
үнийн өсөлт арай хэтэрч байна, ачаа тээврийн үнэ буурсан гэж сонссон
njjyt [64.119.19.243] 2023-03-14 13:54:35
энэ НӨАТ г ваахаа болих хэрэгтэй Манайд гаалийн татвар аваад харин худалдааны татварыг 1 хувь болгоод арилжаа болгоноос авахад болно Монополь эрхтэй болон төрийн өмч бүхий газруудаас нэмэлт тавар авч болно Жишээ нь юнивижн Юнител гэх мэт газраас 3 хувийн татвар авч болно Бас банкууд байна Эднээс орлогын татвар авч болно Ингээд дотоодын үйлдвэрлэгчдийг бүрмөсөн тНӨАТ гэгчээс чөлөөлж өгөх хэрэгтэй Үл хөдлөх хөрөнгийн татварыг харин нэмэгдүүлэх хэрэгтэнй Газрын болон ашигт малтмал гэх мэт
Зочин [202.126.90.59] 2023-03-14 11:32:48
ene 8 jil kovid dain geed amjsangui, ireh 4 jild yag saihan bolgonoo...MAN
Зочин [192.82.82.166] 2023-03-14 11:20:19
Иргэд туйлдаж үнийн өсөлт гангарч байнадаа ЕРӨНХИЙ САЙД АА
Зочин [104.10.255.64] 2023-03-14 13:25:43
Eрөнхий сайд чинь Нэг мафитай тэмцээд баатар болох гээд юун үнийн өсөлт, амьжиргааны уналт.. Алт зэс байхад яадаг яадаг гэлээ нэг Мангар бацаан шиг юм ТВ ээр яриад байсан..
зочин [202.9.41.3] 2023-03-14 09:21:55
тамын тогоо мэт амьдрал
Зочин [192.82.73.61] 2023-03-14 20:15:22
Эрдэнэбаяр