Хөгжлийн банкны 2500 гаруй зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна

Aдмин / Улстөр

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Өнөөдөр 59 хүнийг гэрчээр дуудаж, арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм.

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дараах сэдвүүдээр үргэлжилж байна. Үүнд:

-Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөл

-Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл

-Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр 2016

-Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих 2020 оны хөнгөлөлттэй дамжуулан олгосон зээл


Сэтгэгдэл

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-15 09:58:33

БАЯЧУУД, ТОМ АЛБАН ТУШААЛТНУУД, ЭРХ МЭДЭЛТНҮҮД,, ХБ-аас ЗЭЭЛ АВААД ӨМНӨХ ЗЭЭЛЭЭ ТӨЛДӨГ, ББСБ-аар ДАМЖУУЛЖ ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЖ МӨНГӨ УГААДАГ, ТАВАН БОГДЫН БААТАРСАЙХАН МЭТИЙН ЛУЙВАРЧИД ЯПОНООС ТОЁОТО ЛАНД МАШИН ОРУУЛЖ ИРЖ ӨНДӨР ҮНЭЭР ДАМЛАН ЗАРЖ МӨНГӨ УГААДАГ, БАНКИНД ХАДГАЛУУЛАХ МЭТЭЭР УЛААН ЛУЙВАР ХИЙЖ ХАГАРТЛАА БАЯЖДАГ, ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ УСАНД ХАЯСАН ЧУЛУУ МЭТ ОР СУРАГГҮЙ АЛГА БОЛДОГ ХУЛГАЙ ЛУЙВАР БАЯЧУУД, ДЭЭДСҮҮДЭД ДААМЖИРСАН БНА, ОДОО 6 САРЫН ЭЦСИЙН ХУГАЦАА ТОГТООЖ БҮХ ЗЭЭЛДЭГЧ НАРААР ЗЭЭЛИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ 100% ТӨЛҮҮЛ, ЭНЭ БОЛТОЛ ХБ-аас ТЭДЭНД, ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНУУДАД НЬ ЗЭЭЛ ОЛГОХЫГ ЗОГСОО, НОЦТОЙД НЬ ЭРҮҮ ҮҮСГЭ, БАРИВЧЛАН ШАЛГА, ӨӨР АРГА БАЙХГҮЙ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.