Авлигалчидтай тохиролцож, ард түмнийг болохоор торгодог, шийтгэдэг хандлага

Aдмин / Улстөр

Оюутолгойн ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилт чөдөртэй морь усанд хүрэх гэж тэлүүлэх шиг удаан догонцсоор өнөөдрийн хүрсэн ч үр дүн, дэвшил, ард түмэнд ирэх өгөөж тодорхойгүй ч энэ удаа Засгийн газартай хэлэлцээрт орж олборлолтоо тогтвортой явуулах болж байх шиг байна. Гэхдээ төслийг анхнаас нь Монголын хууль тогтоомжинд нийцүүлж, ард түмний баялагтаа эзэн байх эрхийг хангаагүй улайм цайм луйврын гэрээ байгуулсан тухайн үеийн сайд дарга нар яагаад хариуцлага хүлээхгүйгээр үл барам гавъяа байгуулсан юм шиг яриулж бичүүлж байна вэ.

Харин жижиг, дунд аж ахуй нэгжүүдийг болохоор татварын тайлангаа хоёр гуравхан хоног хоцорсөн төдийд өлөн тас шиг л шүүрч аваад торгодог шигээ улсаа луйвардсан улс төрчдийг хэдий болтол хугацаа хожуулж эрхлүүлэх вэ. Улс төрд нөлөөтэй, том албан тушаал хашиж байсан, намдаа фракцтай нь төрийн эрх мэдлийг худалдах, ард түмний язгуур эрх ашиг, улс эх орныхоо эдийн засагт хохирол учруулах хэмжээний хулгай луйвар хийхэд хэдхэн хоног хорьсон болоод хэргийг нь хэрэгсэхгүй болгодог, шүүх засаглал, хууль хүчний байгууллагыг юман чинээнд тоохгүй байх, гадаадад дүрвэн тэндээ оффшор дансанд хөрөнгө хурааж төсвөөс хулгайлсан мөнгөөрөө төр түмнээсээ баян амьдрах... гэх мэтийн гажуудлын үндэс нь ердөө л эрх мэдэл, хөрөнгө мөнгөний томоохон наймааны золионд төр улсаа тавиад туучихдаг хандлага буюу хэтэрхий цэвдэг сэтгэлээр төрийн сэнтийг олон жил эзлэн суусан нам, бүлэглэл юм.

Эрх баригчдын ганц чаддаг нь ард түмнээ буруутгах, алдаа дутагдал өчүүхэн гаргахад шийтгэх, хорихдоо гаргууд боллоо. Аль ч системд дархлаа, эмх цэгцгүйдэн, амьдрах чадвар нь алдагдахаар замбараагүй шийдлүүд ар араасаа цуварч тогтолцоо нь нуран унах сүйрлийн зам тосно. Үүнтэй адил дэлхийн шинэ хандлага, цаг үе, хэт хөгжингүй эрин зуунтай хөл нийлүүлж алхах чадамжаа бүрэн гээсэн улс төрийн хүчин төрд ноёрхох тусам нийгмийн шинжтэй доройтол улам бүр хүчээ авах төдийгүй хожим харамсавч барахгүй болох аж.


Сэтгэгдэл

erka [139.5.219.197] 2023-03-15 18:47:55

eriin muu tsagdaa gej mash unen ug shuu hamgiin nobshnuud tsagdaa boldog shuu de huuhed baihdaa arisaa delguulj baisan nobshnuud bugd tsagdaa bolchhood ybj baidag shuu de odooni tsagdaa mongni boon shunal yaj hun daramtalj mongo abah be yaj hulgai hiih be geed hognuud tsuglarsan gazar

njuty [64.119.19.243] 2023-03-15 16:34:16

цагдаа цагийн найз гэдэг үг байсан Их хогийн занд цагдааг багаас нь сургаж байгаа маш буруу тогтолцоотой

Буруу, цолмон [64.119.25.202] 2023-03-15 12:32:49

Монголчууд, бид, Нам, нэрээр, сэм, хуйвалдсан, хулгайч, нарт, хууртаж, Сонгууль, бүрээр, тэдэнд, санал, өгч, төрийн, толгойд, гаргаснаар, Монгол, төр, хулгайч, намрын, төр, болсон Монголчуудаа, хулгайч, нарт, дахин, бүү, хуурт, Сонгуулаар, эх, орон, ард, түмэндээ, үнэнчээ, таниулсан, хүнийг, өөрийн, төлөөллөөр, сонго, Хүн, бүр, сонгуульд, саналаа, өг Хулгай ад, бү, хуурт

Зочин [202.55.188.106] 2023-03-15 11:38:56

NO DOUBLE STANDARD

Зочин [202.9.46.194] 2023-03-15 10:15:55

Орк монголчууд тийм ч эх оронч биш.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.