АРДЫН НАМЫНХАН АМРАЛТЫН ӨДРИЙН СЭМ УУЛЗАЛТААРАА ЯМАР ТОХИРООНД ХҮРЭВ?
МАН-ын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гаригт хотоос гарч, сэм уулзацгаасан сурагтай. Тэд Тэрэлжид очиж үдийн зоог барьцгаажээ. Ардын намынхан хэзээнээсээ улс төрийн ямар нэг чухал шийдвэр гаргахдаа, тохироо хийхдээ тэнд уулздаг уламжлалтай. Энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, сайдууд болон Байнгын хороодын дарга нар, парламентын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүнтэй цугларсан тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс бусад нь л бараг очсон юм уу даа. Тэд хаврын чуулган эхэлж байгаатай холбогдуулан ямар улс төр хийх талаараа нухацтай ярилцсан гэх. Ярианы гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яавал эвтэйхэн байдлаар явуулж болох гаргалгааг эрэлхийлж, энэ тал дээр санаа, оноогоо дэвшүүлцгээжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Зөвлөлдөж шийдье” санал асуулгаар иргэд ҮХНӨ хийх шаардлагагүй гэж үзсэн. Яагаад гэвэл 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс төдийлөн үр дүн харагдахгүй байна гэж иргэд, эрдэмтэн судлаачид хүртэл хэлж байв.
Гэхдээ иргэдийг төлөөлсөн төрийн хяналтын тогтолцоог бий болгохыг хамгийн ихээр дэмжсэн. Үүн дээр дөрөөлж ҮХНӨ хийх зайлшгүй шаардлагатай гэж зарим нь хэлжээ. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх бодлого үйл ажиллагааны хараат бус бие даасан байдлыг хангаад зогсохгүй Үндсэн хуулийн байгууллага болгох шаардлагатай гэх санал ч гарсан бололтой юм. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож нэмэх тал дээр уулзалтад очсон эрх баригч намынхан дотор дэмжсэн байр суурь илүү давамгайлсан гэнэ.
МАН-ын удирдлагуудын хөндсөн өөр нэг сэдэв нь сонгуулийн тогтолцоо байсан аж. Энэ парламентыг тарааж ирэх намар ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн боловч бүдэрсэн. Уулзалтад очсон гишүүдийн зүгээс ч ээлжит бус сонгуулийн эсрэг саналтай байжээ. “Одоо бидэнд гуравхан парламентын хугацаа үлдсэн болохоор бүрэн эрхээ дуусгачихмаар байна” гэх хүслээ нуулгүй илэрхийлсэн тухай дуулдав. Парламентыг тараахгүйн тулд ҮХНӨ-ийг дэмжье гэсэн ам өчгөө ч өгсөн гэлцэх юм. Олны яриа ортой гэдэг дээ. Юутай ч хаврын улс төр хэрхэн үргэлжлэхийг одоо харах л үлдлээ. Гэхдээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө тэд байр сууриа нэгтгэхийг чухалчилсан гэнэ. Хамгийн гол нь Сонгуулийн тухай хуулийг өргөн барихад заавал УИХ-ын гишүүд гэлтгүй Засгийн газраас ч өргөн барих боломжтой. Иймд нам дотроо санаа нэгтэй дэмжих ёстой шүү гэсэн захиасыг эрх баригчид ой тоондоо ягштал мөрдөхөөр болжээ.
Ардын намын удирдлагууд энэ удаагийн уулзалтаараа эдийн засгийн нөхцөл байдал, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олны анхаарлын төвд орсон асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тал дээр ярилцсан аж. Ингэхдээ АТГ-аас яллагдагчаар татсан УИХ-ын зарим гишүүдийн асуудал, эзгүйрсэн сайдын суудалд хэн тохиромжтой байж болох гээд улс төрийн дараагийн нүүдлээ ярилцацгаажээ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [103.57.95.136] 2023-03-18 17:20:26
ГИШҮҮДИЙН ТОО НЭМЖ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР ТОГЛОЖ ТАНСАГЛАХ ГЭВЭЛ ТҮМЭН ОЛНЫ ХИЛЭЭН ОВОЛЗОЖ БОСНО ШҮҮ. МӨН ПРОПОРЦИОНАЛ ГЭДГЭЭР ӨМНӨХ ИХ ХУРАЛД СУУЖ БУЙ ХУЛГАЙЧИД, УДИРДАХ ЧАДВАРГҮЙ МАЛУУДЫГ ДАЛИМДУУЛЖ ОРУУЛБАЛ ЯАХАА ҮЗЭЭРЭЙ
AlexandraCab [178.159.37.49] 2023-03-18 01:27:01
Здравствуйте, моё имя Александра. Заинтересовал Ваш сайт, хотелось бы сотрудничать на взаимовыгодных условиях. А именно, купить пару-тройку (возможно и больше) статей со ссылкой на наши ресурсы. Подскажите, какие у Вас требования к публикациям? Жду Ваш ответ на aleksandraborovaa4@gmail.com!
Зочин [202.9.46.96] 2023-03-17 20:46:04
Энхбаярын боловсруулсан шинэ Үндсэн хуулийг батлаад тар. Тэгвэл та бүхэн түүхэн үүргээ гүйцэтгэнэ. Уншаад үзээрэй сайхан хууль болосн байна лээ
Даваа [139.5.218.252] 2023-03-17 15:54:37
гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй шүү, үүнийг орон тоо зардал талаас нь битгий хараасай, улсын тусгаар тогтнол, парламентын хөгжилд маш чухал, одоо хэдхэн гишүүн лоббидоод хууль баталдаг байдал арилна, хуулийн чанар, хяналт эрс сайжрана, хуулийн чанар сайжирсанаар улс орон хожино шүү
AlexandraCab [178.159.37.49] 2023-03-16 22:03:36
Здравствуйте, моё имя Александра. Заинтересовал Ваш сайт, хотелось бы сотрудничать на взаимовыгодных условиях. А именно, купить пару-тройку (возможно и больше) статей со ссылкой на наши ресурсы. Подскажите, какие у Вас требования к публикациям? Жду Ваш ответ на aleksandraborovaa4@gmail.com!
зочин [122.201.22.240] 2023-03-16 00:00:24
Үндсэн хуулиар оролдож хэрхэвч болохгүй. Хэрэв оролдвол гэрээ өөрөө шатаах эсвэл өөрийнхээ сууж байгаа сандлын хөлийг тайрахтай адил зүйл болох биш үү? 76-гаа яая гэж байхад юун 152 вэ? 76-г татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулдаг биз дээ? Иймд татвар төлөгчид үүнийг хэрхэвч хүсэхгүй. Төрийн албанд ажиллагсад нь үр бүтээлгүй, боловсрол мэдлэг муутай, ур чадваргүй, дандаа цүнх баригч нар, хэт данхар бүтэцтэй гэдгийг ЗГ, МАН одоо хүртэл ойлгоогүй юм уу? МАН сонгуулийн хуулийг өөрсөддөө тохируулж өөрчлөх гэж одоо зүтгэх биз дээ? БОАЖ яамны ТНБД Баттулга гэдэг чадвартай залууг халж байхын оронд агентлагийн даргаар 20 гаруй жил сууж байгаа, 64 настай, хэт хуучинсаг, асар хоцрогдсон, дарангуйлагч лантуу, ой баяр тэмдэглэхээс бусдыг сэтгэхээ больсон, 100 жил тэмдэглэнэ гээд албан тушаалтайгаа зууралдаад байгаа, мундөг залуучуудыг буланд шахаж байгаад ажлаас нь халдаг, өөртэй нь санал нийлэхгүй мундаг залуучуудыг БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ гэдэг гаршсан аргаараа халдаг хөгшин коммунистыг чөлөөлөөч ээ
Зочин [202.126.89.52] 2023-03-15 22:27:27
Гишүүдийн тоо нэмэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Үндсэн хуульд ч өнөөдөр өөрчлөлт хийх шаардлагагүй. Үүнийг ХҮН нам мэддэггүй юм
Зочин [103.229.122.3] 2023-03-15 18:12:28
Нөлөө бүхий хүн УИХ н гишүүн , сайд нь гэмт бүлэглэл зохион байгуулж , богино хугацаанд хөрөнгжсөн гээд алингаа алдажийн дөө
Хүнхүн [64.119.25.202] 2023-03-15 13:46:42
Тоог, нэмээд, авилгач, конопчин нэмэгдэнэ, өөр, өөдтэй, зүүль, болхгүй Үндсэн, хуулиас, нам, төвтэй,, Намын, нэрээр, хулгайч, төрийн, эрхэнд, гардаг, улс, төрийн, тогтолцоог, халаж Шүүхийг, эрх, мэдэлтэнээс, хараат бус Ард, түмэн, сонгон, ажилуулдаг, АРД, түмний, хараат Шүүхтэй, Төртэй, болох, хэрэгтэй
АИХ-ЫН 191-р ТОЙРГИЙН ДЕПУТАТ [220.108.217.252] 2023-03-15 11:33:44
УИХ-ын СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ЯВУУЛАХ,ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХИЙГ ЯАВАЛ ЭВТЭЙХЭН,ХЭЛ АМ БАГАТАЙ,НЭГ ИХ ӨРГӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГГҮЙГЭЭР ҮХ-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ ШИЙДЭХ ВЭ ГЭВЭЛ ҮХ-ИЙН ЗААЛТУУДЫН 1 ҮГ ХАСАХ, 1 ТОО ЗАСАХ ЗАМААР ХҮНДРҮҮЛЭХГҮЙГЭЭР ХӨНГӨН МАЯГААР ХИЙХ БОЛОМЖ БАЙНА.ЭНЭ НЬ: 1. ... УИХ-ын ГИШҮҮДИЙГ ... ШУУД ... СОНГОНО ГЭДГИЙН "ШУУД" ГЭДЭГ ҮГИЙГ ХАСАХ 2. ... УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТОО 76 ... ГЭДГИЙН "76" ГЭСЭН ТООГ 99 /108, 109/ ГЭЖ ӨӨРЧЛӨХ ЮМ,ЭДГЭЭРИЙГ ХИЙХДЭЭ УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД,ГАДНАХ НАМУУДТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ,УИХ-д ЭРДЭМТЭН МЭРГЭД,ҮХ СУДЛААЧИД,АИХ-ын ДЕПУТАТУУД,АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦУУЛАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГҮҮД ХИЙНЭ,ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ЯРИЛЦЛАГА,САНАЛ ШҮҮМЖЛЭЛ ӨРГӨН ЯВУУЛНА,ҮХ-ийн ЭНЭ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАНААР ХИЙНЭ,СОНГУУЛИЙГ ХОЛИМОГООР ЯВУУЛАХДАА ГИШҮҮДИЙН 50% НЬ ПРОПОРЦИОНАЛААР СОНГОГДОХООР СОНГУУЛИЙН ХУУЛЬД ХИЙНЭ,ТЭГЭХДЭЭ НАМУУДЫН ПРОПОРЦИОНАЛЫН НЭР ДЭВШИГЧДИЙН ЖАГСААЛТЫГ СЕХ ХЯНАЖ БАТАЛГААЖУУЛНА/СОНГОГЧИД САНАЛ ӨГЧ ТАЛЫГ НЬ ЭХНЭЭС НЬ ДУГААРЛАЖ ЭРЭМБЛЭНЭ/