Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү?!

Aдмин / Улстөр

Яг үнэндээ иргэд, олон нийтийн хувьд “...УИХ ямар ямар хуулийн төслийг хэлэлцэж батлах вэ” гэхийн оронд “...Нүүрсний хулгайтай холбоотой хэн хэнийг яахаар шийдэх вэ” гэдгийг илүү анхаарч байна. Учир нь, нүүрсний хулгайд холбогдож, өнгөрсөн намраас хойш хуулийнхны хяналт, иргэдийн хараанд орсон хэд хэдэн гишүүн бий. Өнгөрсөн оны сүүлчээр АТГ-аас энэ хулгайтай холбоотой гэх 17 хүнийг зарласан. Тэдний тав нь УИХ-ын гишүүн байв. Тэр гишүүдийн гурав нь яллагдагчаар татагдаж, улмаар Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг оруулж магадгүй болоод байна.

Мөн чуулганы завсарлагаар хоёр ч гишүүн “...УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаад шалгуулъя” гэдэг хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. “...Тэдний хүсэлтийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ” гэсэн мэдээлэл байсан.

Үүнээс гадна мөрдөх байгууллагуудаас сүүлд хэд хэдэн гишүүнийг “...Нүүрсний хулгайтай холбоотой” гэж зарласан. Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ АТГ-аас өчигдөр зарлалаа.

Өнөөдрийн байдлаар Ерөнхий прокурор гадаад улсад томилолтоор ажиллаж байна. Ирээд энэ асуудлыг шийднэ. АТГ-ын саналыг “...Үндэслэлтэй” гэж үзвэл УИХ-д санал гаргана. Тэр цагт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд болоод бусад гишүүн “...Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ сугалуулах уу, суулгаад үлдээх үү” гэдэг нь нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [64.119.25.202] 2023-03-15 13:31:19

Шүүх, хуул, хяналтынхныг, шалгаач, мөн, их, хуулийн, хэрэг, илрэнэ, дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.