СОНГУУЛЬ УГТСАН СҮРЖИН, ДАРЖИН АМЛАЛТУУДЫН ЦААНА

Aдмин / Улстөр

Эрх баригч нам хэзээ дүгнэгдэх, яаж хэрэгжих, хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй янз бүрийн зорилго хөтөлбөр нь худал хуурмаг, хууран мэхлэлт болох нь улам тодроод ирэхтэй зэрэгцэн самгардан байж Үндсэн хуулийн заалтуудыг нэмж, өөрчлөн, сонгуулийн холимог системээр сандал суудлын шинэчлэл хийх гэж байгаа нь нэгэнт тодорхой болж байх шиг байна.

Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн өчүүхэн хэсэгт ор нэр төдий орсон гэх хөдөөгийн хөгжил, газар нутгийн эзэнгүйрэлд шийдэл болгож буй гэх “хөдөөгийн сэргэлт” нэртэй хөтөлбөр зарлаж, аймаг болгонд өнгөт хуудас тараажээ. Гэвч үүнийх нь ерөнхий агуулга ихээхэн зөрчилтэй, тодорхой бус ажээ. Уг зорилт нь Улаанбаатар хотод хэт төвлөрсөн хүн амын бөөгнөрөлд чиглэж, хөдөө очиж амьдрах юм бол ингэнэ, тэгнэ гэсэн баахан гоё амлалтууд эрээлжлэх.

Харин хөдөө амьдарч, насаараа мал маллаж, ахуй соёлоо тээж, бор зүрхээрээ өдий хүрсэн хөөрхий малчин түмэнд ямар бодлогын дэмжлэг үзүүлэх нь тун бүрхэг. “Хөдөөгийн сэргэлт”-ийн ихэнх заалтууд хотоос хөдөөд суурьших иргэдэд зориулагдсан ч бодит хөрсөн дээрээ хотоос хөдөө рүү очиж амьдрах хүн хайгаад олдохгүй. Учир нь хөдөөд зах зээл, дэд бүтэц, ажлын байр байхгүй. Олон газарт ган гачиг нүүрлэж, малчид хэдэн малынхаа араас тамаа цайж байгаа цаг үе.

Гэтэл гэнэтхэн сонгууль болж магадгүй сурагаар бүлгийн дарга гүйж очиж энд тэнд цагаан дугтуй тарааж, Ерөнхий сайд, нам нь болохоор яаран хөдөөг дэмжих хөөрүү мэдэгдэл тараана. Гэвч улсын төсвийг ийм оновчгүй, үрэлгэн, сонгуульд зориулсан шийдвэрээр цацах нь эргээд дөнгөн данган уналтаас аврагдаж дэнжигнэж байсан эдийн засгаа санаатай годройтуулсан хэрэг болох болов уу.

Хөдөөд сэргэлт, хөгжлийг цогцлоох бодлогын суурь нь сум суурин бүрт малын түүхий эд боловсруулах жижиг цехүүдийг байгуулж, аймгийн төвүүдэд мах хадгалах зоорь, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цогцолбор барьж байгуулах.

Хотын сонгогчдоос нэгэнт санал авах эсэх нь эргэлзээтэй болсон эрх баригч намынхан унасан нэр хүндээрээ сонгуульд ороод нэмэргүй гэдгээ мэдрэх шиг улсын төсвөөр ийнхүү муур багшийн үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийгээд эхэлжээ.


Сэтгэгдэл

Z [119.197.161.20] 2023-03-17 09:07:23

Хнн

oborhangai [103.80.210.64] 2023-03-17 08:18:20

balai fisdaa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.