АРДЧИЛАЛ Ч ШАГНАЛД ДУРТАЙ
Шагнал муухай пий паа гээд бгаа нөхөд бодож үзээрэй. Энэ чинь идеологи мидеологиос үл хамааран аль ч улсад байдаг зүйл шүү. Ялангуяа цэргийн соёлд энэ шагнал гэдэг зүйл маш чухал байр суурьтай. Гавьяа байгуулсан, үүргээ сайн гүйцэтгэж байгаа цэргийн анги нэгтгэлийг шагнах ёстой. Цэрэг офицерүүдийг шагнах хэрэгтэй. Энэ чинь улс байхын анхдагч нөхцөл юм шүү. Цэрэг, цагдаагүй бол улс оршихгүй. Цэргээ шагнадаг урамшуулдаг учиртай юмаа хө.
Ардчилсан улсад ийм юм зохихгүй гэж хэлэх гэж байвал гэнэхэн андуурал гэж хэлье. Ардчилсан улс тусмаа шагнал их өгдөг юм билээ шүү. Америк байна. Тэр чигээрээ нуль шагнал, ёслолын ажилгаа... Шагнал муухай пий паа гэхийн оронд харин түүнийг яаж боловсронгуй болгох вэ, утга учрыг нь яаж гүнзгийрүүлэх вэ гээд бодоод үзээрэй. Далай гаталж гахай шувууны мах идэж ирлээ гээд наад захын юмны учрыг ухаж ойлгох чадваргүй бол юуны хэрэг байх билээ.
Харийн юм бүхнийг шүтдэг нөхдүүд цөөн биш байна. Стандарт мэдлэг цээжилж ирснээ юм мэдчихлээ гэж залуус маань андуураад байх юм. Эх орноо яаж өөд нь татах вэ гэдэгт хариулах тэр л мэдлэг чинь жинхэнэ мэдлэг шүү... Юм бүхэн болохгүй байгааг бүгдээрээ л мэдэж бна. 30 жил ардчилалыг буруу ойлгож, түүгээрээ ард түмнийг хошгоруулж ирсэн манай ардчиллын алтан хараацай нар өнөөдөр үнэхээр өрөвдөлтэй дүрийг олж..
Нийтлэлч: Ц.Буянцогтоо
Сэтгэгдэл
Одонгийнхоо агуулга, нэрийг амьдралдаа нийцүүлээчээ. [139.5.218.33] 2023-03-16 12:00:21
Шагнал гэхээс нэг юм ойлгогддоггүй юм. 33 жил адчиллар явж байна. Гэтэл одоо хүртэл "......-ний гавъяаны УЛААН тугийн" одонгуудаар хүмүүсийг шагнаад байх юм. Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт, Цэргийн хүндэт медаль байж болно. Цаана нь Сүхбаатарын одон, Алдарт эхийн одон байж болно. Харин "УЛААН тугийн" одонгуудыг сольж ядахдаа "Монгол Улсын төрийн тугийн одон" болгох цаг нь аль хэдийнээ болчихсон юм биш үү?
Ардчилалбол лоозон, түүнийг хэрэгжүүлэх нь жинхэнэ сорилт. [139.5.218.33] 2023-03-16 11:45:02
Ардчилал бол хүн бүрийг хоорондоо тэгш эрхтэйг зарлаж, хүн бүрт тэгш боломж олгож байгаа цаасан дээрх ТУНХАГЛАЛ. Харин эрхээ хэрхэн хэрэгжүүлэх үү, тэгш эрхээ эдлэж хэрэгжүүлж чадах уу гэдэг нь ТУХАЙН ХҮНЭЭС л шалтгаална. 30 жил эдлэж чадаагүй бол энэ нь иргэдийн ӨӨРСДИЙНХ НЬ арчаагүйнх. Бусадруу дайраад, шүүмжлээд, гомдоллоод байх нь шаал УТГАГҮЙ зүйл.
Ж.гомбосүрэн [202.21.108.1] 2023-03-16 10:01:16
Монгол орны хөгжлийн талаар бодол саналаа бичнэ үү??
Зочин [202.126.88.197] 2023-03-16 09:34:16
Өөрөө яг ийм хүн, өөрийгөө хэлээд байна,