Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕПГ-т хүргүүлээгүй байна
“Нүүрсний” гэх хэргийн шалгалтын хүрээнд “Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарын УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” хэмээн АТГ-ынхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн.
Түүгээр ч зогсохгүй зарим цахим хуудсанд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад хүргүүлсэн тухай ч нийтлэх болсон.
Тэгвэл АТГ-ынхан уг саналаа ирүүлсэн, эсэхийг УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаныхнаас тодруулахад “АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа боловч албан ёсоор санал ирээгүй. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар мөрдөх байгууллагаас санал өнөөдрийн байдлаар прокурорын байгууллагад гаргаагүй байна” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.86] 2023-03-17 11:00:41
ЖДҮ , ХөБА , НҮҮРС - чидын хэрэг 2024 он гартал үргэлжлэнэ , тэгээд Алтанхуяг , МАН - аас НЭГ ЗОЛИОС \ Батзориг шиг \ , дараа нь нүүрснээс Адьяасүрэн , МАН - аас бас нэг золиос 461 - д нэг хоёр жилийн " ЯЛ " сонсоод үнэн чанартаа ЗОЧИД БУУДАЛД " хоригдож " үлгэр дуусаад СОНГУУЛИЙН МӨНГӨ ТАРААЛТ эхлэнэ . Ингэж л монгол улсын үйл ажиллагаа нүүдэлчдын " хонины ээлж " маягаар үргэлжлэнэ дээ ... Бүү хөгжил - дэвшил горьд ...