ШАРКУУДАД ШАЛТГААНТАЙ Л ДУРГҮЙЦЭХ ШИГ...

Aдмин / Улстөр

ХБ, нүүрсний хулгайн гэх авлига албан тушаалын холбогдолтой хэргүүдийн дуулианы араас "Шарк танк" нэвтрүүлэг гарахад сошиал орчин, мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн шүүмжлэл, олон өнцөгөөс өрнөж байна. Монголчууд гадаадын шоу нэвтрүүлгүүдийг албан ёсны эрхтэйгээр, эсвэл багахан өөрчлөөд даган дуурайх маягаар телевизийн салбарт хүчээ үзэцгээх болжээ. Интернэт сошиал өргөн хэрэглээтэй, тогтмол хандалттай учраас телевиз үздэг хүн улам цөөрсөөр. Хүмүүс ихэнхдээ зурагтныхаа өмнө мэдээлэл авах гэж бус энтертайнмент, зугаа цэнгэл үзэж амрах цагаараа ашиглах болжээ.

Шоу нэвтрүүлэг бүр өөр өөрийн онцлогтой ч эдийн засгийн агуулгаар цөөхөн. Шарк танк нэвтрүүлэг эхэндээ нийгэмд эерэг сэтгэгдэл авчирсан ч сүүлийн үед улс төрчид томоохон бизнесмэнүүдийн үнэн төрх ил болсоноор ард түмний дургүйцэл дэврэх шалтгаан буй бололтой. Ялангуяа олон жил төрд ажиллаж буй эрхмүүдийн үр хүүхэд телевизийн хойморт бизнес, амьдрал ахуй, өөрийгөө ялан дийлэх, ёс суртахуун гэх мэтийн өөрсдөд нь тохироогүй том малгай өмсөөд суугаад байхаар арга ч үгүй биз.

"Автобусанд ч сууж үзээгүй баян айлын хүүхдүүд ард түмэнд амьдрал заах гэлээ..." Хэмээх сэтгэгдэл олон таарлаа.

Монголчууд атаархуудаа, эсвэл бялдуучдаа, бүр байж ядсандаа ч баячууддаа тэр тусам шарк гэх хэдэн залууст хурц шүүмжлэл өрнүүлээд байгаа гэж боломгүй. “Урьдын гавъяа уул овоо шиг байлаа гээд өнөө үйлдсэн хэргийг цагаатгаж үл чадмуй...” гэсэн эрх зүйн тун чадмаг сэтгэлгээтэй ард түмэнд авлигачдын хүүхдүүд аав ээжийнхээ мөнгөөр телевизээр сургаж зааварлаад, сэнхрүүлж сэхээрүүлэх гээд байна... гэх.

Хэн ч эцэг эхээ сонгож төрдөггүй, хэнийч аав, ээж юу ч хийж амьдрах, ажиллах бүрэн эрхтэй, харьцангуй ойлголт ч шударга ёс, тэгш байдлын эрэлт хэрэгцээгээр ангаж, цангасан нийгмийн арга ядсан илэрхийлэл болов уу.

Олон улсад түгээмэл ойлголтоор бол “шарк” бол бизнесийн салбрт өөрсдийн хүч, нөөц бололцоо, эрдэм боловсрол, чадвар чансаагаараа манлайлж, ёс суртахуунч, үлгэр жишээч нэгэн байдаг аж. Нийгэмд тэгш бус байдал туйлдаа хүрэхээр хүн ам сийрэг монголчууд нэгнийгээ нэвт шувт хардаг зангаа тавихгүй байгаа нь нэг ёсны дархлаа болов уу.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.146] 2023-03-24 13:07:41

Хулгайч нарын хүүхлүүдээр бизнес хэрхэн хийх вээ гэж заалгах гэнээ. Иолгой дээр гарч баахтай адил. УИХд орно, Х Богд болно, ард түмний мөнгөөр гадаадад сурна. Та нарын оронд чимээгүй амьдрах байх юм

Зочин [202.55.188.85] 2023-03-24 01:33:06

Шарк гэдэг нэвтрүүлэгийг их хардаг байсан одоо бол үгүй энэ нэвтрүүлэг бусдад үнэн сэтгэлээсээ бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих биш бусдын бизнесийн санааг хулгай хийх гэсэн үйл ажиллагаа байна гэж би харсан учир нь энэ нэвтрүүлэгийг хийгдэж эхэлсэнээс хойш бусдын бизнесийг дэмжээд санхүүжүүлээд үйлдвэр аж ахуйг нь эхлүүлээд үйл ажиллагааг нь нээгээд өгчихсөн юм нэгч байхгуй байгаа.. тэгэхээр энэ нэвтрүүлэг бол шулуухандаа өөрсийнх нь толгой ажиллахгуй учраас бизнесийн үйл ажиллагааг нь дэмжих гоё сайхан үгний цаана энэ нэрийдэлээр бусдын бизнесийн санааг хулгай хийх гэсэн үйл ажиллагаа байна гэж ойлгосон....

шарк [66.181.165.180] 2023-03-23 09:03:22

Шарк ч биш юмаа, хамгийн том дамжуулан зээлдэгчид гэвэл зөв байхоо, тавьсан өрийг нь ард түмэн төлдөг тийм л шаркууд байна даа эцэст нь

Зочин [202.126.90.6] 2023-03-23 08:35:42

Ed nariin shark gej yu bhav dee dandaa ulsaas bolomj hulgailj bayjsan nuhduud

Зочин [103.87.255.130] 2023-03-23 07:48:53

ганц нэгээрэ эсвэл нийлээд ЯДАЖ ГАНЦ ГАНЦ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЭГ, ЭМНЭЛЭГ барьчихаачээ

Кх! [139.5.218.33] 2023-03-23 00:09:49

Шаарк гэдэг нь "Шаар" гэж сонсогдох боллоо.

Зочин [202.9.46.60] 2023-03-22 22:00:56

Гарамжил гэж хөгжлийн банкны хулгайч авгай МАК 2 цементийн монополь үнэ тогтоож байрны үнээр тоглоод дээрээс нь охин нь дадай ламыг хахуульдаж хүүхдээ богд болгоод л .....ккк дампуу монголын даварсан хулгайч нар твээр том том баагаад ...

АРД [192.82.85.2] 2023-03-22 16:52:44

Базалт Ариунболд л өөрөөрөө байж магадгүй. Гэхдээ бусдаасаа ядуу. Бусад нь бол бүгд хуулийн зай ашигласан хулгай хийсэн нөхдүүд үр хүүхдүүд нь

иргэн [202.9.40.232] 2023-03-22 16:17:46

ха ха ха бөөн өр зээлний үүрүүд .

Зочин [64.119.27.12] 2023-03-22 16:08:25

atsnii shark tank eej aaviinhaa ulsaas idej uusan buzar mungun dr belen suuchihaad

Зочин [122.201.19.190] 2023-03-22 15:22:25

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, төсвийн болон татварын мөнгө идэж уусан бол шууд цаазаар авах хэрэгтэй.

"Шарк" гэвэл монголчуудад тохирохгүй. [139.5.218.33] 2023-03-22 15:21:56

Нийтийн өмч хөрөнгөнөөс зулгааж, урж авч, том томоор нь хурдан загидгаараа эдгээр хүмүүс ШАРК (англиар) буюу АКУЛ (оросоор) болдог л юм байгаа биз. Тэрнээс биш бүх монголчуудаа шарк болговол бүгдээрээ цаддаггүй, ханадаггүй, цусалж байгаа зүйлийнхээ хэмжээ хязгаарыг мэддэггүй хөгийн юм болж дуусна шүү.

Зочин [66.181.161.112] 2023-03-22 15:01:51

Хулгайчуудын хүүхэд хулгайч л байна өнөөгийн нийгэм өнгө төрхийг эдний эцэг эх л ийм болгосон ард түмнийн гуйлгачин болгосон лаларууд жангаа идэх л үлдсэн

Зочин [59.153.115.68] 2023-03-22 13:47:15

Бүх л бүтэн нийслэл хотынхоо эвдэрхий замыг аятайхан засаж чадахгүй, 00 ч олигтой шийдэж чадахгүй байж үхсэн балдуушны шаарк мааарк вэ пдда. Бөөн хэлбэр шоучид. Зайлөөөөөөөө та нар. Үздэг ч үгүй, мэдэх ч үгүй. Хулгайн хэргүүдийг нь л мэдэх юм байна. Зайл

Зочин [66.181.161.227] 2023-03-22 13:25:21

Uhsen hoinoo ed nariin sharik gej yu bdagiin namaar hahlhavch hiij ard tumenii bolomjiig hulgailagchid

Мсм [202.131.248.206] 2023-03-22 12:27:46

Ичиж үхмээр бузрууд. Сүрхий юм болбол ганц зам ч гэсэн тавьчих нийлээд.

иргэн [192.82.66.11] 2023-03-22 11:54:12

Эх орныг тонон дээрэмдэгсэдийн төлөөлөлүүд байнаөө

Зочин [202.55.188.116] 2023-03-22 11:09:31

estoi unen shuu eh orni baylag ard tumnii omchoos hulgailciaad ichij amidar terbumaarzeelavchaad tolohguibaidag bol estoi l doloon buudliin doljin emee ch ed narshig peediij yum yarina neeree doljin guai ni ednees hamaagui amidraltai yum yarina daa

ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 10:09:00

УГААСАА Л ХУЛГАЙЧУУД Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД БАС ӨӨРСДИЙГӨӨ ДӨВИЙЛГӨН СУРТАЛЧИЛСАН ЦАГААН ГАРТАЙ ХУЛГАРУУД Л БАЙНА.

Зочин [202.9.40.98] 2023-03-22 09:55:10

Ард түмнээ дэлгэцнээс доромжилж тохуурхаад л. Зөвөлгөө заавар өгсөн шиг ээ. Яаж хулгай хийхийг заахгуй дэ

Зочин [202.131.225.53] 2023-03-22 08:45:17

үнэн л хэлсэн байна


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.