МОНГОЛ ХУЛГАЙЧДЫН ДИВААЖИН ГЭДЭГ НЬ ҮНЭН ЮМ БАЙНА
Банкнаас асар их зээл авсан эхнэр нөхөр, ах дүүсээ мэдэхгүй хэмээн хээв нэг мэлзэх улстөрчидөөр дүүрэн. Эдгээр нохдын цаадах хохирогчид нь Монголын ард түмэн, үр дүн нь энэ их утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал, зэрлэгшил маань болж байна. Ёстой Монголоор дүүрэн хөгжихийг хүссэн жижиг үйлдвэрлэгчид, орон байртай болохыг мөрөөдсөн гэр бүлүүд, хөдөлмөрөөрөө чинээлэгжиж баяжихыг хүссэн сая сая залуус байна. Тэдэнд банкны зээл гэдэг бол том саад, хөгжлийн бул чулуу.
Гэтэл ноход албан тушаалаа ашиглаж, ах дүүсээрээ нийлж банкнаас хэдэн тэрбумаар нь зээлдэнэ, зээлээ унжина, цаашилбал завчуулна. Зарим нь төлөхгүй гэдгээ ч ил тод зарлаж байна. Хөдөө, орон нутгаар явж байхад боломж бол дүүрэн, арьс нэхийгээ, ноос ноолуураа, мах өөхөө хамтраад боловсруулах, артэльчих, хамтын хөдөлмөр эрхлэх чин сэтгэлтэй залуус хэдэн мянгаараа байна.
Тэдэнд банкны зээл, хөгжих боломж олддоггүй учраас Солонгосын визэнд алалцах л замыг сонгож байна. Хөдөө нутаг эзгүйрч, түүхий эд хог болон хаягдаж буй нь Монголын боломж, бололцоог хулгайлагчид нохдоос болж байна.
Хуралдаад байна, зөвлөлдөөд байна, тунхаглаад байна. Гол асуудал нь хурал, зөвлөгөөн, тунхаглалын тэргүүлэгчид нь бидний боломжыг хулгайлагчид өөрсдөө байна. Хоёр нүүртнүүдээ ил тод зарлаж, Төрөө цэвэрлэж авах нь туйлаас чухал байна. "Хулгайгүй Монголын төлөө!" бүх Монголчууд нэгдэж чадвал бид хөгжиж чадна. Др.М.Найданхүү.
Сэтгэгдэл
Зочин [192.82.74.132] 2023-03-23 12:07:03
Хужаа Жаргалсайхан өрөө төл өө.
zochin [49.230.233.39] 2023-03-22 22:32:56
Миний эх орон хулгайн эх орон билээ
zochin [192.82.91.12] 2023-03-22 20:06:19
Бид өөрсдөө л буруутай. Хулгайч луйварчдыг дээрээ залчихаад гоншигноод байдаг. Сонгуульдаа залуучууд нь идэвхтэй оролцох, Сонгуулийн Ерөнхий Хороо нь сонгуулийн дүнг булхайгүй үнэн зөв гаргачихдаг байхад л болно доо.
Зочин [202.9.41.28] 2023-03-23 12:54:23
Тийм шүү одоол сэрж сэхээрэхгүй бол ингээд бүх зүйл улам дордоно өдрөөс өдөрт амьдархад хэцүү болно .
Mongol [178.165.201.244] 2023-03-22 20:05:13
Buyn Jagaa g ug n demjeed l bailaa! Ene Sonsgol iig uzsenees hoisvh! Yu we l gej bodloodoo! Iim baihaar busad n odoo enees doloon door baigaadaa! Mongoliig 1 bol zugeer 99 jileer tureesle eswel zugeer schyazga zarailaad Hujaad ug! Uneheer setgelgui mangar Lalaruud yumaa!!!
2 хөршийнхөө инээдийг хүргээд л. [139.5.218.33] 2023-03-22 18:57:50
Оросууд, хятадууд 2 талаас Монголыг хараад инээгээд сууж байгаадаа. Орос бол үнэн алдартны Христийн сүмээ сэргээгээд, шинэчлээд, цэгцэлчихсэн. Одоо Америк, Баруун Европт шүтдэг Христийн шашны сүмийг нутгаасаа шахаж гаргаж дууслаа. Хятад бол угийн Буддын шашин, Даосизм, Күнзийн сургааль, Коммунист Намынхаа сургаалиар хөгжиж байна. Гэтэл Монгол юү ч хийж амжаагүй явж байдаг.
Аөёс [192.82.89.137] 2023-03-22 16:49:03
Монгол удахгүй мөхөх нь тодорхой ийм ухамсаргүй олон хулгайч луйварчилтай орон тун удахгүй
Муу хүнийг юүг үндэслэж тогтоох юм бэ? [139.5.218.33] 2023-03-22 14:43:51
Хулгайч биш гэдгийг ЮУГААР таньдаг юм бэ? Хүний нинжин, мөс чанар(совесть)-тай сэтгэлээр САЙН хүнийг ялгана. Тэгэхлээр совестьтэй хүнийг ялгах, шалгах хэм хэмжээ хаана байдаг вэ? Коммунист хүний зан байдлыг Намынх дүрэм, хөтөлбөрөөр дүгнэнэ. Эвлэлийн гишүүний зан байдлыг эвлэлийнх нь дүрмээр тогтоочихно. Харин ОДООГИЙН монголчуудын зах байдлыг юугаар тогтоох вэ? Лав уламжлалт Буудын шашнаа шүтдэг монголчуудынхыг бол Бурханы шашны ёс зүйгээр л тодорхойлох байх. Үүнд тулгуурлаад л муусайн хөрөнгө мөнгийг хууль бусаар идэгсдийн зан байдлыг үнэлнэ, жигшинэ.
Зочин [203.98.76.4] 2023-03-22 13:37:45
Гадны банкнуудыг болзолгүй оруулж ирэх цаг нь болжээ. Хямд хүүтэй бол яадгын. Монголын банкны салбар чухал уу? хямд хүүтэй хөрөнгө оруулалт, зээл чухал юм уу?
Зочин [103.212.119.41] 2023-03-24 22:14:17
Бага, хүүтэй, Гадний, банк, оруулж, байж, үндэсний, үүлдвэр, хөгжнө Монголд, өнөөдөр, Байнк, бол, ард, түмнийг, мөлжөх, шулах, хэрэгсэл, болсон
Зочин [202.9.46.83] 2023-03-22 13:05:11
Монгол бол дээдчүүддээ диваажин, доодчууддаа тамын орон.
Зочин [66.181.168.131] 2023-03-22 10:42:51
Mongoliin hyamral hedhen salj ugduggui uls turchdud l baigaa....
irgen [202.9.47.49] 2023-03-22 10:24:31
Zuvhen Hurelbaatariin hiisen uildeliig l hardaa.Arai ch.Battulga ruu eder shunegui dairch bdg Dorjhand yagaad tag bn.Hurelbaatar.Javhlan 2 bol MUiin buh sanhuu.mungenii bodlogo.ard tumnii tsalin.tetgever.huuhdiin munge nemehgui bga eersdee denduu idej uuj bn.Huukiin ueel gd bga Javhlang shuuh shalgah estoi.Hurelbaatariig zaabal yllah estoi.
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 10:14:08
МОНГОЛЫН ТӨР БОЛ ХУЛГАЙЧДЫН ДИВААЖИН НЬ ЯАГ ҮНЭН
Зочин [150.129.140.24] 2023-03-22 10:02:56
МАНаа сонгосон мангарууд хохнь Тэнэг юмнууд ингэж л явахаас яахав юундаа гонгиноод байдгийн
Zochin [66.181.160.64] 2023-03-22 09:55:42
Hulgaichgui Mongoliin toloo temtsetsgeeye
ЖАРГАЛСАЙХАН ГЭГЧИД ХЭЛЭХ ҮГ [64.119.19.70] 2023-03-22 09:58:50
ТӨРИЙН АТВАРЫН СӨНГӨНӨӨС 20 ГАРУЙ ТЭРБУМ ЗЭЭЛ НЭРЭЭР АВЧ ИДЧИХЭЭД ТӨЛӨХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ШУДАРГА ЁС УУ ЯСАН ТОЛГОЙЛСОН ЛУЙВАРЧИН ЭРҮҮГИЙН ЭЛЕМЕНТ ЖАРГАЛСАЙХАН БИШ ЗОВЛОН МУУХАЙ ГУАЙ
Зочин [202.126.88.69] 2023-03-22 09:22:12
Ясан толгойсон хулгайч ичихгүй юмаа од болчхийн
Зочин [202.131.225.53] 2023-03-22 08:45:58
жагаа ахын фэнүүдийн тоо нэлээд буурсан байхаа