Б.Жаргалсайхан: Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр магадгүй гадаадын тагнуулч ч байж мэднэ...
“Буян” ХХК-ий захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхантай Монгол дахь бизнесийн орчин ба Хөгжлийн банкны сонсгол тойрсон асуудлуудын талаар ярилцлаа.
Та Хөгжлийн банкны сонсгол дээр "Өнөөдөр Монголд бизнес хийгээд ашиг олох ямар ч боломжгүй болсон" гэж хэлсэн. Яагаад ингэж хэлэх болов оо?
Хөгжлийн банкны сонсгол бол зүгээр л улс төрийн шоу гэдэг нь надад мэдрэгдсэн. Тэнд зөвхөн АН-ынхантай холбоотой өр зээлийг л ярьж байна. МАН-ынханы, төрийн өмчит компаниудын авсан зээлийг Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр яагаад ярихгүй байгаа юм бэ? Төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкны зээлийн 70, 80 хувийг авсан юм байна лээ. Сонгууль дөхсөн тул өрсөлдөгчдөө харлуулах гэж сонсголыг ялгаварлан хийж байна. Би БНН-ын дарга хүн. Тиймээс намайг харлуулах гэж Ж.Сүхбаатар гишүүн тэгж дээрэлхүү хандаж, хөөж, туусан. Ж.Сүхбаатар энэ нийгэмд юу бүтээсэн юм. Б.Энхбаяр ганц хадаас хадаж үзсэн үү.
Би тэр сонсголд энэ нийгэмд жаахан ч гэсэн шудрага ёс тогтоох юмсан гэсэн байр сууринаас очсон юм. Тэгсэн харин улаан цагаан гүжирдэж, хүний эрхийг зөрчсөн. Эзнийх нь зөвшөөрөлгүйгээр компанийх нь мэдээллийг банкнаас авсан байсан. Үүнийг банкны зээлийн газрын захирал нь хүртэл хариуцлагатай хэлж байсан шүү дээ. Голомт банк Хөгжлийн банкнаас зээл авч, төсөл хэрэгжүүлээд зээлээ эргүүлээд өгчихсөн гэж байгаа юм. Гэтэл түүнд нь намайг заавал хавчуулах гээд байгаа байхгүй юу. Чи Голомт банкаар дамжуулж 14 тэрбум төгрөг авсан байна. Түүнийгээ төлөөгүй байна гэж ярьж байгаа юм. Хоёр хувийн компаний хоорондын л асуудал. Төр дундуур нь орох шаардлага байхгүй. Ер нь бол бид зээлээ төлөөд л явж байгаа. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө гаргадаг шүү дээ. Барьцаа хөрөнгөгүй зээл гаргадаг банк гэж байхгүй. Тэгтэл дарга нар Хөгжлийн банканд нөлөөлж байгаад барьцаагүй зээл хичнээнийг авсан байна вэ? Түүнийг яриач. Миний өмнөөс санаа зовоод байх шаардлага байхгүй. Зүгээр л намайг харлуулах ажил хийж байна. Бас намайг хүүгүй зээл авсан гэсэн. Голомт банкны захирал “Хүүгүй зээл гэж байхгүй ээ. Та нар юу яриад байгаа юм. Наад зээл чинь хүүтэй” гэж хэлсэн шүү дээ. Гэтэл тэр яриануудыг бүгдийг нь хаагаад фэйсбүүк дээр “Жаргалсайхан зээлээ төлөхгүй гэсэн” гээд троллуудаараа цацаад байгаа байхгүй юу. Ингэж хүмүүсийн тархийг угааж байна. Би зээлээрээ үйлдвэртээ Германаас тоног төхөөрөмж авсан. Би хувийнхаа дансанд хийгээд өөр зүйлд нэг цэнт ч зараагүй.
Ноолуурын үйлдвэрийнхэн мөнгөөрөө ноолуур авдаг. Ноолуур авсан мөнгө малчдад очдог. Дээрээс нь бид татвар төлдөг. Өчнөөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийддэг. Гэтэл үүнийг харлуулж байгааг ойлгохгүй байна. За яахав, Монгол улс ноолуурын үйлдвэрүүдээ хаачихья. Тэгээд ноолуурыг нь хэн авахыг харья. Ч.Улаан гэж нөхөр Хүнс, Хөдөө аж ахуйн сайд байхдаа УИХ-ын танхимд улаан цагаан “Та нар дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа битгий өгөөрэй. Манай Хятадууд удахгүй ирж авах гэж байгаа шүү” гэж ярьж байсан. Үүнийг сонсохоор гомдмоор байгаа биз дээ. Яах гэж, юуны төлөө ажиллах юм бэ?
Өнөөдөр Монголын бүх хувийн хэвшил зээл авч байж л аж ахуйн ажлаа явуулж байна шүү дээ. Барилга, уул уурхай гээд бүгд зээлтэй. Тэдний хажууд “Буян” компани бол 100 сая долларын хөрөнгөтэй, 14 тэрбум төгрөгний өртэй юм байна. Тэгээд бид арилжааны банкнаас зээл авах нь буруу юм уу? Үүгээр улстөр, сонгуулийн хар PR хийж байна л гэж харсан.
Монголын нийгмийг зохион байгуулалттай, санаатайгаар харлуулах ажил хийж байгаа Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр ирэх сонгуулиар гарахгүй байх аа. Ярьж байгааг нь сонсохоор магадгүй хөрш орнуудын маань тагнуулч ч байж мэднэ.
Энэ хүүхдүүдийг би “Аль болох эмх замбараагүй байдал Монголд үүсгэ, улсаа чирч яваа аж ахуйн нэгжүүдийг нь харлуул, татвар төлөгчгүй болго, тэгээд наад улсаа санхүүгийн хямралд оруул” гэсэн даалгавартай яваа юм байна л гэж харсан.
Монголын бизнесийн орчинг харвал ямар ч салбарт бизнес хийгээд ашиг олохгүй. Яагаад?
АН нэг доллар 1650 төгрөг байсныг 2650 болгоод МАН-д хүлээлгэж өгсөн. Хэдийгээр АН толгойлж байсан ч МАН парламентад хамт сууж л байсан шүү дээ. Ингээд одоо МАН долларыг 3540 төгрөг болголоо. Үүнийг дагаад юмны үнэ өсөж байна. Бид бүх юмаа импортоор авч байна. Корона вирус гарлаа, тээврийн зардал өслөө. Нөгөө талдаа иргэдийн орлого өссөнгүй ээ. Худалдан авагч үгүй учраас аж үйлдвэрийн бараа зарагдахаа байсан.
Дээрээс нь манай татварын орчин маш буруу. Тэрнээс татвар ав, энэнээс битгий ав, тэрнийхийг чөлөөл гэж алагчилдаг. Хөгжлийн банк нь л гэхэд хэдэн зуун тэрбумаар нь ялгаварлаж зээлээ өгсөн байгаа юм. Эд нарыгаа ярихгүй яагаад надтай зууралдаад байгаа юм бэ? Яагаад гэвэл би үнэнийг нь хэлчихдэг учраас эгдүүцэж байгаа юм. Үнэнийг хэлэх л гэж би улстөрийн албан тушаал хашиж яваа шүү дээ.
Манай салбарт юу болж байна вэ гэвэл бид 30 жил малчдад ноолуурын мөнгө өглөө шүү дээ. Бүх мөнгөө малчдад өгсөн. Гэтэл малчид ноолуураа зарсан ашиг, орлогын татвар төлж байна уу? Ченжүүд худалдааны татвараа төлсөн үү?
Явж явж “Говь”, “Буян”, “Ээрмэл” гэсэн ноолуурын 10-аад үйлдвэр л татвар төлж байна. Энэ чинь шударга уу? Эсвэл малчид, ченжүүд ноолуураа бидэнд тушаагаад татвараас чөлөөлөгд, харин бид төлье. Ингэж байж энэ салбар өндийнө. Ингэхгүй бол манайх чинь Хятадын түүхий эдийн дамжлага бааз болчихоод байна шүү дээ. Нэг жишээ хэлэхэд арьс, ширний үйлдвэрлэлийг устгачихсан. Адуу, үхрийн шир, хонь, ямааны арьс өндөр ханштай байлаа шүү дээ. Гэтэл дотоодын үйлдвэрүүддээ өгөхөө больсон. Манайх бодлогоор дэмжихгүй байхад Хятадууд үйлдвэрүүддээ эргэлтийн хөрөнгө гэж хүүгүй зээл өгч эхэлсэн. Тэд манай арьс, ширийг машин, машинаар нь зөөж байсан. Ингээд манай үйлдвэрүүд түүхий эдгүй болсноор зогссон, ажилчин, мэргэжилтнүүд нь гараад явсан. Эзэн, манаач хоёр нь л үлдсэн. Ингэнгүүт Хятадууд чинь харж байна шүү дээ. Одоо бидэнтэй өрсөлдөөд хэн арьс, шир авах юм бэ. 1000 төгрөгөөр өгвөл өг, өгөхгүй бол боль гэж байгаа байхгүй юу.
Үүнийг хэн хийсэн юм. Манай малчид, ченжүүд, АН, МАН хийсэн.
Одоо хөнгөн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, хүнсний ногооны салбараа унагах ажил хийж байна. Хятадуудыг л дэмжих ажил хийж байна.
Х.Баттулгын үед баахан будаа импортлоод гурилын үйлдвэрүүдэд өгчихсөн. Гэтэл тариаланчдын будааг авдаг хүнгүй. Ямар сайндаа малын тэжээл болгож байна шүү дээ. Яг ингэж явбал удахгүй тариа тарьдаг хүнгүй болно.
Ногоочид байна. Банкнаас өндөр хүүтэй зээл аваад жоохон ногоо цагаа тарина. Яг хураах болохоор хүн хүч байхгүй. Оюутнууд нь ажил хийхгүй. Хуучин цагт залуучууд бүгд явж тариа, ногоогоо хураадаг байсан. Арай гэж хагас дутуу ногоогоо хураагаад байж байтал хорлож байгаа юм шиг 9, 10 сард вагон, вагоноор Хятадын хүнсний ногоо орж ирнэ. Үүнээс болж манай хүнсний ногооны аж ахуй хөгжихгүй байна. Хятадын ногоо орж ирж болно, гэхдээ асар өндөр татвартай байх ёстой.
Бид ноолуураар юм хийхээр дэлхийн зах зээлээс 30 хувь үнэтэй байгаад байдаг юм. Түүхий эдэн дээр 30 хувь шүү. Арай гэж 30 гаран дамжлага хийж байж нэг цамц хийнэ. Нөгөөдхөө 40, 50 доллараар зарах гэж шүү дээ. Гэтэл авах хүн байхгүй. Борчууд нь аягүй их комиссын хувцас авна. Хятадын хямдхан синтетик хувцаснууд их орж ирнэ. Ноолуурыг алт шиг юм яриад байдаг дарга нар өөрсдөө 10, 10-н ноолууран цамц ав л даа. Дээрээс нь төрийн албаныхан, малчид, ченжүүд өөрсдөө авч өмсөөч. Авахгүй байгаа биз дээ. Ингээд хөөрхий аж ахуйнууд чинь 70 хувь хямдарлаа гээл бараагаа зарах гээд үйлээ үзнэ ээ. Нөгөө талд банкны хүү нь яваад байдаг.
Тиймээс лав л манай компани үйлдвэрлэлийг маш бага хэмжээнд бариад явж байна. Зээл аваад л жаахан юм хийх гэхээр шатаад, өрөнд ороод байна. Би өрөнд орохын тулд аж ахуйн ажил хийж болохгүй биз дээ. Миний өмнөөс миний өрийг хэн төлөх юм. Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр хоёр төлөх үү?
Магадгүй залуучууд өөрсдийн брэндийн хувцсыг хийе, бизнес эрхэлье гэж бодож байгаа байх. Тэгвэл импортын хувцасны татварыг нэм л дээ. Харин даавууны татварыг маш бага болго. Тэгвэл Монголд 120 мянган төгрөгний жинсэн өмдийг 60 мянган төгрөгөөр хийх боломж гарна. Ингэхгүй Хятадаас хямдхан өмднүүд орж ирээд байвал хэн өмд оёх юм бэ. Польшд оёдлын үйлдвэр ажиллуулж байсан эмэгтэйг би аягүй их өрөвддөг. Надад маш их зовлонгоо ярьсан. Төрөөс бодлогоор дэмждэг юм алга гэж. Юм л хийх юм бол өрөнд орох юм байна. Одоо тэгээд болихоос гэж байсан. Тэгээд одоо үйлдвэрийнхээ юмнуудыг хэсэгчлээд зарж байна лээ. Өрөвдмөөр байгаа биз дээ. Ажил хийсэн нь хохирч байна шүү дээ.
Харин дарга болчих юм бол мундаг эх оронч болчихдог, ордноосоо гарахаараа том том машин унаад, хамгийн үнэтэй хаус руу явдаг. Ийм л зөрүүтэй нийгэмд амьдарч байна.
Аж ахуй, бизнес эрхлэгчдээ дэмжинэ, бизнесийн орчинг сайжруулна гэж 30 жил ярилаа. Гаднаас бонд босгоод том том аж ахуйнууддаа бага хүүтэй зээл тараагаад л байдаг. Гэтэл компаниуд нь улам л өрөнд баригдаад, дампуурах дээрээ тулаад байдаг. Зарим нь зээл авснаасаа эсэн юм боллоо гэж хэлж байна. Энд нэг л юм болохгүй байна даа?
Үйлдвэр ажиллуулахад тоног төхөөрөмж, технологийн болон эргэлтийн хөрөнгөний гээд хоёр зардал байдаг. Хүмүүс арай гэж машин, тоног төхөөрөмж аваад тавьдаг, эргэлтийн хөрөнгө байдаггүй.
Дараа нь манай зах зээл их жоохон. Гэхдээ бид маш их үрэлгэн хүмүүс. Гоёх, найр, наадам хийх, тансаглах, том машин унах дуртай ард түмэн. Төрийн бодлого буруугийн нэг тод жишээ энэ. Дэлгүүрийн хямд ч бай, үнэтэй ч бай бүх бараа импортынх. Ийм зах зээл дээр “Exclusive” компани юм оёод өрсөлдөх хэцүү байхгүй юу даа. Юмыг нь хүн авахгүй, зарагдахгүй. Яагаад гэвэл Хятад, Солонгосын агуулахад 2, 3 жил хэвтсэн хямдхан хогийг Монголд авчраад овоолчихож байна. Асуудал үүнд байна.
Манайд маш олон хэвлэх үйлдвэр байна. Сурах бичиг, ном, дэвтэрийн тендер гээд зарладаг. Гэтэл бүгдийг нь урдаас оруулж ирдэг. Хятадууд манай тендерийг андахгүй. Бүр анаад, хүлээгээд байж байдаг. Засгийн газар нь хэзээ тендер зарлах болдоо гээд л... Монголд ном, дэвтэр хэвлэхээр 10000 төгрөг, Хятадад 6000 төгрөг болоод байдаг. Тиймээс тендер авсан нөхөр чинь бүгдийг нь урд хэвлүүлчихэж байгаа юм. Цагдаа, тусгай хүчний хувцсыг мөн адил урд хийлгэж байна. Энд хийхээр үнэтэй тусаад байна гэдэг. Би нэг л юмыг хэлээд байгаа шүү. Монголд хийж болох импортын барааны татвар маш өндөр байх ёстой.
Мөнгөтэй бол тэр үнэтэй юмыг аваад өмсөөч дээ. Мөнгөгүй бол өөрсдөө үйлдвэрлээд өмсье л дөө. Ингэж байж аж үйлдвэр хөгжинө. Үүнээс өөр боломж байхгүй. Тэгээд одоо яах юм бэ гэж үү?Тэгвэл МАН болсон, болоогүй хөдөө орон нутагт зам тавьж, цэцэрлэг, спортын ордог барихаа зогсоо. Тэгээд энэ мөнгөөр яах вэ гэвэл 3 их наяд төгрөгийг 3 банкин дээр хүүгүй хувааж тавиад жижиг, дунд аж ахуйнуудаа дэмж. Замбараагүй биш, хариуцлагын гэрээ хийж зээлээ гаргах хэрэгтэй. Банкны эзэд өөрсдөө аваад зарцуулах биш жинхэнэ ЖДҮ-чид үүнийг авах ёстой.
Дээрээс нь бизнес эрхлэгчдээ харлуулахаа боль. Мөн ард түмний мөнгө гэж ярихаа боль. Тийм мөнгө байхгүй. Ард түмний мөнгө халаасанд нь юм уу, хадгаламжинд нь байдаг юм.
Өнөөдөр энэ банкны мөнгө гэж яриад байгаа мөнгө маань татвар төлөгчдийн мөнгө байхгүй юу. Тэгвэл татвар төлөгчдөө битгий харлуул, дээрэмд, дээрэлх, доромжил. Эртээд би тэр хэлэлцүүлэг дээр очсон доо. Тэдгээр нөхдүүд Х.Баттулгатай тэгж харьцаагүй. Надтай бол яадаг юм гэж харьцаж байгаа юм уу. Тэр Ж.Сүхбаатар Б.Энхбаяртай нийлж сууж байгаад намайг “Гар чи, зайл чи” гээд хэл амаар доромжилж, дээрэлхэж байгаа байхгүй юу. Тэр хоёр хэн юм, юу юм. Тэгээд өөрсдийгөө троллуудаараа шударга, мундаг гэж магтуулаад л...
Манайд халамж хэтэрлээ. 240 мянган төрийн албан хаагч байна. Бас манай ажил хийх насны залуучууд арай дэндүү байна.
Жишээ нь 10 000 мянган эрүүл чийрэг, идэр сайхан залуучууд цагдаа хийгээд өдөржин гудамжинд дэмий тэнээд явж байна шүү дээ. Тэр залуусыг нийгмийн баялаг бүтээдэг салбар луу илүү оруул л даа.
Дээрээс нь асар их тахир дутуугийн тэтгэмж авч байна. Эрүүл саруул хүмүүс бүгдээрээ тахир дутуу болчихсон гэнээ. Баян-Өлгий аймаг тэр аяараа тэтгэмж авч байсан шүү дээ. Улаанбаатарт ч гэсэн энэ байдал үргэлжилсээр л байна. Үүнийг яагаад гааруулаад байгаа юм бэ?
Өнөөдөр халамжинд 1.8 их наяд төгрөг зарцуулж байна. Муу хэлдэг аж ахуйнуудаа татвараар баахан дарамталж мөнгийг нь авчихаад ажил хийдэггүй хэсэг хүмүүст халамж болгоод өгч байна. Ингэхээр бид ер нь ажил хийх хэрэг байгаа юм уу.
Ажилгүй нөхдүүд нь эх оронч болчихоод сайхан амьдарч байна шүү дээ. Ажил хийдгүүд нь нийгмийн хог шаар. Үүнээс болж улс орон хөгжихгүй байна.
Төрийн албыг цагдаатай юутай хийтэй нь 50 хувь цомхотгох хэрэгтэй. Хөдөө орон нутаг руу, гадаад руу явуул. Замын зардлыг нь өг. Төрд 130 мянган хүн байхад болно. Эднийхээ цалинг сайн нэм. Эрх, үүрэг, хариуцлагыг нь чангатга. Үлдсэн нөхдүүдэд нь аж ахуйн ажил хийх боломж гаргаж өг. Зээл өг. Гадаад явах нөхцөлийг бүрдүүл. Гадаад явж юм үзэг. Тэгснээр хожно. Хамаг залуус гараад явчихлаа гэж бүү ярь. Тэд юм сурна. Гадаадад халамж авахгүй болохоор ажил хийж сурна. Болж өгвөл гэр бүлээр нь явуул. Онгоцны билетийг нь авч өг. Авгай, нөхөр хоёр 2000, 2000 долларын ажил хийхэд Монголд 1000 долларын хадгаламж үүсгэнэ шүү дээ. Тэд ирээд төрийн нуруун дээрээс асар олон юмыг авч хаяна. Ингэж тэднийг соёлжуулж, гадаад хэлтэй болгож, хөгжил дэвшил рүү ойртуулах хэрэгтэй. Тэгэхгүй энд нь харанхуй түгжээд, архидуулаад байлгах уу. Яаралтай ингэж өөрчлөх хэрэгтэй.
Дундаж цалин 1000, тэтгэвэр 500 доллар байх хэрэгтэй. Харамсалтай нь МАН гарч ирээд 7 жил болж байна. 7 жил хулгай, луйвар, дээрэмтэй тэмцэж байна гэж ярилаа. Яагаад хүмүүсийн орлого, цалин, тэтгэвэр, ажлын байрны тухай ярихгүй байна вэ?
Хөгжлийн банкны сонсголоос хойш манай томоохон компани, аж ахуй нэгжүүдийн нэр хүнд сэвтэх боллоо. Төр хувийн хэвшлээ халамжлах тухай их ярих юм. Бизнесмэнүүд ч халамжлуулах дуртай юм. Төртэй холбоотой компаниуд томорч, бор зүрхээрээ яваа нь дампуурч байна. Ерөнхийлөгч чөлөөт зах зээл гэж байхгүй шүү гэж хэлсэн. Монгол бизнесийн чөлөөт өрсөлдөөн гэж байна уу. Том аж ахуй нэгжүүд төрөөс, төрийн зээлээс хараат байдлаар удаан явбал цаашдаа юу болох вэ?
Бид 30 жилийн өмнө шилжсэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө бүх дүрэм, журмыг зөрчөөд явж байна. Үүнээс болж аж ахуйнууд өндийхгүй байна. Татвар төлөх ёстой юм бол бүгдээрээ л татвар төлдөг байя. Малчин, тариачин, сэхээтэн, ажилтан, дарга, цэрэг, том, жижиг аж ахуй нэгжүүд бүгдээрээ шүү.
Мөн саяных шиг ийм хороо яаралтай байгуулж өнгөрсөн 20 жилд тендерт нийт хэдэн төгрөг зарсан юм, хэн авсан бэ гэдгийг ольё. Үүнийг яагаад гаргаж ирэхгүй байна. Энэ жил 10 их наяд төгрөг тавьчихаад байж байгаа биз дээ. Тэндээс тендерээ санхүүжүүлэх юм байгаа биз дээ.
Тендерийг нэг хэсэг MCS гэдэг компани их авсан. 1050 ширхэг тендер авсан сураг байдаг юм. Тэднийг Н.Энхбаяр дэмжиж, өөрөө бараг хувь эзэмшиж байсан. Ц.Мөнх-Оргил байна. АПУ, MCS-ийг дэмждэг. Миний мэдэхийн сүүлийн 20 жил төрийн ажил хийсэн атлаа хамгийн өндөр орлого, хадгаламжтай гишүүн. Би өдөр, шөнөгүй үйлдвэр ажиллуулаад надад тийм хадгаламж байхгүй.
Чи дарга болвол хамгийн үнэтэй хауст амьдарч, том машин унаж, өвөл гадаадад гэр бүлээрээ амрах юм байна гэдэг нийгэм болсон. Би даргын ажил хийе л дээ. Яагаад заавал компани ажиллуулж зүдрэх ёстой юм. Энэ компанийг Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёрт өгчихье. Үйлдвэр аваад ажиллуул. Тэр Хөтөлийн цементийг нэг нөхөр авсан биз дээ. Бас л улс төрийн ажил хийгээл шүүмжлээд л байсан. Одоо өөрөө тэр аж ахуй дээр оччихсон. Тэрэнтэй адилхан Б.Энхбаярыг “Говь” компанийн захирлаар тавьчихья. Говийн Ц.Баатарсайханыг УИХ-ын гишүүн болгоё. “Буян” компаний захирлаар Ж.Сүхбаатарыг тавьчихья. Би УИХ-ын гишүүн, сайд больё. Ингээд үзье л дээ. Хэн нь юу хийж чаддаг юм. Тийм амархан юм бол. Асуудал үүнд байна.
Өөр нэг асуудал. Соц үед архи талхнаас 20 дахин үнэтэй байсан бол өнөөдөр 3 дахин л үнэтэй байна. Ингэхээр бүгдээрээ архи уухгүй яадаг юм. Хот, хөдөөгүй цагаан архи уугаад найгаж байна. Оросууд өнөөдөр тува, буриад гээд монгол үндэстнийг бүгдийг нь архинд оруулж байна. Монголд орж ирээд Монголчуудыг цагаан архи уулгаж сургасан. Өөрийгөө хайрлахгүй байгаа архичин хүн гэр бүлээ, эхнэр хүүхдээ, бусдыг, Монгол түмнээ хайрлах уу? Хэнийг ч хайрлахгүй. Улс, үндэстнийг устгая гэвэл архи, хар тамхинд оруул гэдэг юм. Өнөөдөр бид яг үүний араас явж байна. Монголчуудыг үргэлж баяр тэмдэглүүл, архиар угж. Үүнийг гардан хийж байгаа хүн бол Ц.Мөнх-Оргил гишүүн байгаа байхгүй юу. Би архины онцгой татвараа 10 дахин нэмээч ээ гэж ҮАБЗ, Засгийн Газарт хандсан. Тэгсэн нэмж байгаа гэсэн чинь градусын ялгаатайгаар 10-хан хувь нэмсэн. Ингэж л Монгол хүнийг хайрлаж байна шүү дээ. Энэ хуулийг Ц.Мөнх-Оргил гишүүн гардан авч хийсэн гэж байгаа байхгүй юу. Энэ хүн 20 жил төрд байхдаа MCS-ийн тендерийг л лоббиддог ажил хийж ирсэн шүү дээ.
Дээр нь би 1996 онд Марубенигаас зээл аваад 3 үйлдвэр барьсан. Дараа нь 2002 онд УИХ-ын дарга Л.Энэбиш нас бараад би тойрогт нь буюу Булган аймагт нэр дэвшсэн. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд, Ц.Мөнх-Оргил Хууль зүйн сайд байсан. Эд нийлээд Буян компани Монгол Улсыг өрөнд, Марубенигийн барьцаанд оруулсан гээд над руу дайрч эхэлсэн. Тийм ямар ч юм байгаагүй. Тэгэхээр нөгөө Марубенигийнхан чинь “Та нар яагаад байгаа юм бэ” гээд гайхаж эхэлсэн. Танай компанид үйлдвэр барихад чинь туслаж, зээл өглөө. Яагаад ингээд доромжлоод, улстөржүүлээд байна гээд асуудаг юм байгаа биз дээ. Тэгээд Ц.Мөнх-Оргилтой Марубенигийн төлөөлөгчид уулзсан. Тэгсэн нөгөөх нь “Та нар яах гэж Б.Жаргалсайханд зээл өгсөн юм” гэж асуусан байгаа юм. Надад японууд нь ирээд хэлж байна шүү дээ. Марубениг оролдоод байхаар нөгөөдүүл нь аргаа бараад шүүхэд өглөө шүү гэсэн. Би тэгээ л гэсэн. Тэгээд Лондонгийн арбитрын шүүхэд өгсөн. Би тэрэнд гэрчээр орсон. Ц.Мөнх-Оргил Засгийн газраас 3 сая доллар өөрийн компаниараа аваад өмгөөллийн ажил хийж байна гээд юу ч өмгөөлөөгүй. Харин би очоод тэр Марубенийгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулсан. Ингээд Марубени манай хоёрын хооронд өрөө төлөөд дууссан. Бидэнд албан ёсны бичиг нь байж байна. Сангийн яаман дээр очоод “Буян” компаний өмнөөс баталгаа гаргасан, өр төлсөн юм байна уу шалга. Хэрвээ тийм бичиг байгаа бол би толгойгоо өгөхөд бэлэн байна. Миний өмнөөс хэн ч, юу ч төлөөгүй.
Ингэхээр чамд Монголд мөрөөрөө ажил хийх ямар ч боломж байхгүй.
Чамайг мөрөөрөө ажил хийх юм бол тувт оролдоно, дээрэлхэнэ, рекетлэнэ, дарамтлана, шоронд хийж байгаад бизнесийг чинь булаах гэж оролдоно, за юу. Бид ийм л тогтолцоон дотор амьдарч байна.
Чи банкнаас зээл авья гэвэл алагчлуулна, арын хаалгаар, МАН, АН-ын гишүүн бол авна. БНН-ынх юмуу эсвэл зүгээр л мөрөөрөө бизнес хийдэг хүн байвал чамд юу ч өгөхгүй. Бид ийм л нийгэм дотор байна.
Үүнийг л би Монголд бизнес хийх орчин алга гэж хэлээд байгаа юм.
Төрийн оролцохгүй, хутгалдахгүй бизнес гэж үгүй боллоо. Бүх зүйлд хуруу дүрж, хошуу нэмж байна. Хэт их энэ төрийн оролцоо, зах зээлийн бус бага хүүтэй зээл зэрэг нь эргээд бизнесийн орчин, эдийн засгаа хорлоод байна уу даа?
Төр барьж буй намуудад хөтөлбөр алга. МАН-ын хувьд хулгайчтай л тэмцэх тухай ярьж байна. Өөр юу ч байхгүй байна. АН бол эдийн засгаа тэлнэ гээд өөрсдөө баахан Хөгжлийн банкнаас зээл аваад дашийн шог болгосон.
Ардчилсан нийгмийн олон зарчмуудаас ухарч байна. Олон улсын хүний эрхийн конвенциудаас ухарч байна. Путин хөрш зэргэлдээ орон руугаа дайрч байна. Газар нутгийг нь булааж авч байна. Арваад хотыг бөмбөгдөөд, газартай нь тэгшилчихлээ. Асар олон хүүхэд, эмэгтэйчүүдийг алчихсан. Олон улсын Гаагийн шүүх дээр дуудагдчихлаа. Яллагдагчаар татаад дэлхий нийтээр зарлалаа. Манай дарга нар тэрийг хүсээд байгаа юм уу?
Манай дарга нар хүний эрхийг асар ихээр зөрчиж байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө хөрөнгөтнүүдээсээ мөнгө гуйгаад л байна. Америкуудаас мөнгө гуйна. Та нар ардчиллаа хөгжүүлээч, хүний эрхээ дээдэл л дээ. Төрийн үйл ажиллагааг ил тод болго. Улстөрийн нөлөөллөө багасга. Хэлээд байхад хүлээж авахгүй байгаа учраас бид нүх рүү унаад байна шүү дээ. Бизнес эрхлэгчид мөнгийг буруу зарцуулж байна гэлээ. Үгүй ээ. “Говь”-ийн Баатарсайхан ноолуураар юм хийгээд, нөгөөх нь зарагдахгүй байгаа байхгүй юу. Зах зээлгүй, явахгүй байна шүү дээ. Тэгэхээр яаж байна? Пицца, KFC хийж заръя, тэгээд мөнгө олоод өрөө төлнө гэж бодож байна. Зарим нь буудал бариад өгвөл өрөө төлье, зарим нь зээлийн хоршоо байгуулаад өрөө төлье гэж бодож байна. Ганц ноолуур биш энэ улсын бүх аж ахуйн нэгжүүд маш хүнд нөхцөлд байна. Дээр нь 2,3 жил корона гээд зах зээл хумигдчихсан. Орос Украины дайнаас айгаад, Хятад, Орос хоёроос хөрөнгөтэй улсууд хөрөнгөө татаад авчихлаа. Энэ манайд их нөлөөлж байна. Дээр нь бид нар ухаан муу, мунхаг. Дандаа ар өврийн хаалгаар амьдрах гэж оролддог. Бусдыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхдаг. Ийм зүйлүүдээс болоод ажил явахгүй байна.
Одоо ноолуурын улирал эхэллээ. “Буян” ХХК бэлэн үү?
Ганц манайх биш ер нь ноолуурын компаниуд энэ жил олигтой ажиллахгүй байх. Манайх “Говь”-той ижил хүчин чадалтай. 1000 тонн ноолуур боловсруулах чадалтай. Хэрэв би 1000 тонн ноолуур авья гэвэл 1 их наяд төгрөг хэрэг болно. Өнөөдөр 14 тэрбум төгрөг дээр ингэж их сүр дуулиан болж, хар пи ар хийж, намайг харлуулах гэж оролдож байгаа хүмүүс би 1000 тонн ноолуур авчихвал бүр амиа хорлох байх. Өнөөдөр Хөгжлийн Банкнаас авсан зээлүүдийг харчих. Би задгай мөнгө авсан байгаа байхгүй юу. Нөгөөдүүл чинь 100, 100 тэрбумаар авчхаад намайг ямар их ярьдаг юм? Би Хөгжлийн банкнаас ч биш арилжааны банкнаас хүүтэй зээл авсан. Тэрийг л сүр бадруулаад яриад байдаг. 100, 100 тэрбумаар авсан хүмүүсээ яагаад ярихгүй байгаа юм бэ? Хувийн хэвшлийнхээ нэр хүндэд ингэж их халдах буруу даа. Татвар төлөх хүнгүй болчихно. Бүгд үүд хаалгаа хаана. Тэгээд Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёр татварын орлогоо бүрдүүлэх үү? Энэ хоёр нийгмийн асуудлыг шийдэж, хүмүүсийн цалинг олгох уу? Тэг л дээ.
УИХ шийдвэр гаргавал би энэ үйлдвэрийг өгөхөд бэлэн байна. Тэгээд Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёрын нэгийг захирлаар тавь. Тэрэнд гомдох гонгинох ямар ч асуудал надад байхгүй. Улстөр яриад, хүн муулаад гүйгээд байсан нөхөр Хөтөлийн дарга хийж байгаа. Сайхан болгосон уу? Хүмүүсийн амьдралыг сайхан болгоод, үйлдвэрээ ажиллуулж чадсан уу? Цементийн үнийг буулгасан уу? Ноолуурын салбар дээр, нефьт боловсруулах үйлдвэр дээр энэ хоёрыг тавьчих. Харин “ХҮН”-ын Т.Доржхандыг нэг зүйл хийгээсэй гэж бодож байна. Би гуйна аа. Сангийн яаман дээр сүүлийн 20 жил хийгдсэн бүх тендерийг гаргаж ир. Нийт хэдэн төгрөгийн тендер, хэний үед хэн авсан юм? Хэдэн зуун их наядаар яригдах байх. Тэр тендерүүдээр боссон юмнууд ямар үр өгөөжтэй байгаа юм? Тэрийг ярихгүй байна. Манай дарга нарын гол эх үүсвэр тендер л байдаг шүү дээ. Тендерээр л баяжсан шүү дээ. Хоёр тэрбумаар баригдах цэцэрлэгийг 5 тэрбумаар барьдаг биз дээ. Зөрүүг нь халаасалдаг. Тендрүүдийг ярих хэрэгтэй. Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар хоёрт итгэхгүй байна. Эдийн засгийн ямар ч мэдлэг боловсролгүй юм байна лээ. Банк санхүү, мөнгөний ямар ч ойлголтгүй хүмүүс байна лээ. Дунд сургуульд байхдаа тооны хүрд үзсэн юм уу? Тайлбарлаж ярьж байгаа юмыг нь сонсхоор математикийг энгийн үйлдэл хийж чадахгүй л хүмүүс байна лээ дээ. Нөгөө Т.Доржханд нь бол гадаад дотоодод яваад юм үзчихсэн юм байна лээ. Тийм учраас Т.Доржханд нь толгойлоод тендерүүдийг гаргаж ир. Ард түмэнд танилцуулах хэрэгтэй.
Банк санхүүгийн системд нүүрлэсэн зүйлийг үнэнээр нь гаргах юм болов уу? гэсэн ялгавартай гаргаж ирж байна лээ. Үүнд би их харамссан. Сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байна. Ийм юмаар яах юм бэ? 37 оны ногоон малгайтнуудын ажлыг давтах гэж байгаа юм уу? Хувийн хэвшлүүдээ хөрөнгийг нь хураагаад, шоронд хийгээд буудаж алах юм уу? Тэгж болно, алж ч болно. Чаддаг бүх юмаа хий. Нүд чинь хорсоод байгаа бол ирээд энэ бүх өмчийг ав. “Буян” компанийн үйлдвэрийг ирээд аваа, Ж.Сүхбаатар аа, Б.Энхбаяр аа. Гэхдээ энэ хоёр нийгэмд юу бүтээсэн юм? Улс төрч нэртэй бусдыг харлуулж, мэдээллийг хэрэгслээр өөрсдийгөө магтуулж, тролл тавьчихсан. Ийм л ажил хийсэн шүү дээ. Буцаад коммунизм байгуулах гэж байгаа юм уу? Тэгвэл энэ үйлдвэрийг ав. Би татгалзахгүй. Улстөрч, намын дарга хүний хувьд тэр хүмүүсийн ажлыг хүндэтгээд би очсон. Үнэн мөнийг ярих гэж очсон. Би шүүх хуралд очоогүй. Намайг маш их доромжилсон. Бүх улс орон даяар харж байхад яв зайл гэж хашгираад, ийм бүдүүлэг байж болдог юм уу? Энэ ордон Ж.Сүхбаатарынх биш, Б.Энхбаярынх биш. Ард түмний ордон. Тэд нарт хүнийг хөөж туух эрх байхгүй. Эд нар буцаад коммунизм байгуулаад, бүх өмчийн эздийн өмчийг хураагаад, пролетари нийгэм байгуулаад, дарга нэртэй өмчийн эзэн болно.
Мань мэтийг Монголоос хөөж болно. Б.Энхбаяр нь би цаазийн ялыг 1 жилээр гаргаж ирмээр байна гээд байсан. Намайг буудчихгүй юу. Бидний хэсэг өвөг дээдсийг 37 онд тэгээд буудчихсан юм байна лээ шүү дээ.
Бүх тайж ноён угсаатай алтан ургийнхныг түүж байгаад буудчихсан юм байна лээ. Дараа нь тэргүүний сэхээтэн Данзан, Бодоо нар иргэн баян бол улс баян гэж хэлээд, гаргаад шоронд хийж байгаад буудаад алчихсан. Тэр түүхийг давтах гээд байна уу? Ши Жиньпин туулайн ан, хулгана зурамны анд явлаа гээд бүх ажил хэрэгч хүмүүсээ шоронд хийгээд, хөрөнгийг нь хураагаад буудаж алаад байсан. Наад хүмүүс чинь үүний эхлэл, суурийг тавиад байна. Үүнд би их харамсаж, болгоомжилж байна. Би хүнийхээ хувьд ардчилагч. Монгол улс эрх чөлөөтэй ардчилсан улс байгаасай гэж боддог. Иргэд нь хөрөнгөтэй, эрх чөлөөтэй улс болж хөгжөөсэй. Англи, Америк, Герман, Япон, Солонгос шиг хөгжөөсэй. Хойд Солонгос, Хятад, Оросыг дуурайсан орон битгий байгаасай. Энэ миний буруу юу? Намайг ингэж хэллээ гээд цаазаар авбал ав. Би тийм шуналтай ч хүн биш. Ноолуур гээд мөнгө авдаг, өгдөг. Гэлээ гээд тэр мөнгийг би тогоонд хийж чанаж идээгүй. Эцэстээ ноолуурын компаниуд тэр мөнгийг малчдад л өгдөг.
Ер нь төр ахиж гаднаас бага хүүтэй, долларын зээл авч ийм зүйл хийх хэрэг байна уу? Дараа нь нөгөө хүмүүсээ авчраад яллаад байгаа юм шиг ажил хийгээд л... Бизнес эрхлэгчид нь банкнаас хүүгээр нь зээл аваад явж болохгүй юу?
Чи сэтгүүлч хүн. Чи эдийн засагч биш. Банкир биш. Бизнес эрхлэгч биш. 1990 онд Монгол энэ ертөнцийн хамгийн ядуу улс байсан. Вальютын нөөцгүй. Бүх үйлдвэрүүд нь уначихсан. Яагаад гэвэл бүгд зөвхөн ЗХУ-аас хараат байсан учраас хаалгаа барьчихсан. Ардчилсан нийгмийг бий болгогчид 30 жилийн өмнө ийм л нийгмийг хүлээж авсан. Дэлгүүрт архи, цай, талх гурваас өөр юу ч байгаагүй. Хөөрхий ядуу орныг их дэмжсэн. Ялангуяа Япон улс их дэмжсэн. III, IV цахилгаан станц дэлбэрэх гэж байсан. Бүх техникийг нь шинэчилж өгсөн. Нүүрсээ зөөх вагонгүй байхад Японы Засгийн Газар 1000 вагон, 10,20 зүтгүүр авч өгч байсан.
Улаанбаатарт ийм их машин байгаагүй. Хэдэн автобус нь нормоо гүйцээчихсэн байхад Японы Засгийн газар мөнгө гаргаад Ниссан гэх мэт автобус авч өгсөн. Тэгж бид хөлтэй боллоо. Сүүлийн 20 жилд ажил амьдралаа өөд нь тат гээд 32 миллиард долларын зээл олгосон. Үүнийг бид нар хоол болгож идээд, бараа бүтээгдэхүүн болгох хэрэггүй байсан. Энэ мөнгөөр өндөр технологитой үйлдвэр олныг бий болгох ёстой байсан. Аж ахуйнуудаа өөд нь татах ёстой байсан ч тэгж чадаагүй. Ихэнхийг нь зам, цэцэрлэг болгочихсон. Үүний төлөө өндөр хүүтэй зээл авах хэрэгтэй байсан уу? Илүү их хэрэглээ тал руугаа зээлсэн. Одоо жилд Японоос бараг 1 миллиард долларын хуучин машин, сэлбэг оруулж ирж байна. Хахаад дүүрчихсэн. Энэ машинууд явахын тулд ОХУ-аас жилд 1,4 миллиард долларын шатахуун аваад шатаагаад зогсож байна. Үүнийг яагаад огт ярихгүй байгаа юм? Энэ асуудал болчихоод байна.
Хятадад одон медаль хийлгэдэг. Бараг 39 сая одон медаль хийлгэсэн байна. Нэг хүн өлгийтэй хүүхэдтэйгээ 10,10 медаль зүүх хэмжээний тоотой хийлгэсэн байна. Монгол улс биш “Одонт улс” гэж нэр өгөх хэрэгтэй.
Хөдөлмөрийн баатар, гавьяат хүний тоогоороо дэлхийд хамгийн мундаг орны тоонд явж байх ёстой. Тэгвэл яагаад хамгийн ядуу, хөгжил муутай орон болоод байгаа юм бэ? Бид үзэл суртлын нийгэм байгуулаад байна. Хоосон нэр нүүр хөөцөлддөг, эх орон ард түмэн гэж цээжээ дэлддэг ч тэрнийхээ эсрэг зүйл хийдэг. Улс орон эдийн засгийн сууриа хөгжүүлэхээр гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэг. Гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн бэлээхэн жишээ хажууд Хятад улс байна. Юун 30 миллиард, хэдэн зуун триллион доллараар Хятад улсыг бий болголоо. Манайх арилжааны зээл үсрээд л 2 тэрбум доллар гарсан юм байна лээ. Тэрийгээ тойроод л яриад, хэрэлдээд байдаг. Гэтэл тэрийг нөгөө дарга нар өөрсдөө аваад зарцуулсан байгаа байхгүй юу. Тэгчихээд хувийн хэвшлийг харлуулах гэж оролдож байна. Хэрэв энэ мөнгийг холбоодоор нь дамжуулаад хувийн хэвшилд нь зөвхөн технологи авна шүү гээд өгсөн бол энэ улс хичнээн мундаг үйлдвэрүүдтэй, ажлын байртай, өндөр цалин авдаг болчихсон байх вэ? Технологиос гадна эргэлтийн хөрөнгө маш чухал. Ихэнх компаниуд нэг үйлдвэр барьчихаад эргэлтийн хөрөнгө дээр очоод гацчихдаг. Эргэлтийн хөрөнгөө арилжааны банкнаас аваад, 14-16 хувийн хүүтэй зээлээр яаж цалин тавих юм бэ? Хүүг нь хэн төлөх юм бэ? Энэ дээр очоод зогсчихдог.
Улс нийгмийг өөрчлөхөд маш тодорхой прагматик төсөл хэрэгтэй. Хэдэн он гэхэд ямар улс болгох вэ? гээд маш тодорхой байх ёстой. Бүгд Найрамдах намд энэ байгаа. Олон жил хэлж байна. Хүн амын орлогыг нэмэгдүүлэх тодорхой жишээнүүд ч байна. Зүгээр ярих биш, шууд ажил болгоод, айл болгонд орох төсөл төлөвлөгөөнүүд бид гаргасан. Харамсалтай нь сонгуулиар нийгмийн халамж тэтгэмжээр хүмүүс санал өгөөд байна. Халамж өгдөг хүмүүсээ хороо хэсгийнхэн нь бүртгээд манай намд өгвөл чамд халамж өгч болох юм гээд бүртгэчихдэг. Сонгууль болохоор 100 мянган төгрөг тараагаад Монгол дээлтэйгээ очоод саналаа өгөөрэй гээд дансны дугаарыг нь бичээд авчихдаг. Тэгсэн шүү дээ. Ялангуяа Хаан банкаар сонгуулийн авлигын мөнгө их явсан. Хаан банкыг шалгах хэрэгтэй. Миний сонссоноор ноён Н.Энхбаяр, Баатарсайхан хоёр гэж сонссон. Насаараа төрийн алба хаасан Н.Энхбаяр ямар их өмч хөрөнгөтэй юм. Надаас илүү баян. Талбайн урд талын шилэн барилга Н.Энхбаярынх байсан. Чоно группын нэр дээр боловч нидэр дээрээ Н.Энхбаярынх. “Говь”-ийг хувьчлахад ахиад л Н.Энхбаярын гар хөл орсон. Хувьцаа эзэмшигч нь нөгөө л Н.Энхбаяр, Баатарсайхан. Магадгүй М.Энхболд. Энэ бүхнийг жинхэнэ нүүр царайгаар нь яриулмаар байгаа бол би яриад өгч болно шүү дээ.
Монгол жоохон. Гэхдээ юмыг факттай, үндэслэлтэй ярих ёстой. “Говь”-ийн Баатарсайхан яагаад 223 миллиард төгрөгийн зээл авдаг юм. Зээлийн өгнө өгөхгүй гэсэн хэмжээтэй шүү дээ. Тэр компанийн зээлийн тодорхойлолт байх ёстой. Ганц компанид яагаад давуу эрх олгоод байдаг юм. Шударга биш байна. Би ч гэсэн 200 миллиард төгрөгийн зээл авмаар байна шд. 14 тэрбум чинь хажууд нь задгай мөнгө биз дээ? Би ч гэсэн пицца хийж, зочид буудал баримаар байна. Богд ууланд MCS шиг 30 тэрбум зарчихаад нэг байшинг нь 5 тэрбум гээд зогсож баймаар байна. АСЕМ-аар бараг 300 тэрбум төгрөг авчихсан. Энэ шударга юм уу? Хэдхэн даргын гараар энэ юм яваад байна. Нөгөө Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар тэд нарын гар хөл болоод байна шүү дээ. Зүгээр мөрөөрөө хүмүүсийг харлуулаад, нөгөөдүүл нь шударга эх орончид болох юм байна л даа. Ийм л тоглоом тоглож байна.
“Говь”-ийн эзэн хэн юм бэ? Тэнд яагаад хөндлөнгийн аудит орж шалгадаггүй юм? Хэдэн төгрөгийн экспорт хийгээд байгаа юм. 290 тэрбум төгрөгийн экспорт хийдэг гэж нягтлан нь худлаа ярьж байна лээ. Худлаа. Монголд тийм зах зээл байхгүй. Бид нар ч ажиллаж байна. Бид нар ноолуурыг малчдаас өндөр үнээр авах гэж байгаа гэж худлаа яриад ахиад зээл авах гэж байгаа байхгүй юу. Хаан банкны эзэн хэн юм? Нийгмийн халамжын мөнгө тэр чигээрээ Хаан банкинд байгаа. Тэр мөнгө ер нь байгаа юм уу? Хаан банк ямар орлого зарлагатай юм. Сонгуулийн авлигын мөнгө Хаан банкаар дамждаг юм билээ. Баатарсайхан магадгүй тэрүүгээрээ далимдуулаад зээл авах давуу эрх эдлээд байгаа байх.
Ноолуурын бизнес хийхэд зүрх үхэж байна гэж та хэлсэн. Яагаад ингэж хэлэх болов оо? Үүндээ тайлбар хийхгүй юу?
Их олон бизнес эрхлэгчид зүрх үхсэн гэж ярьж байна. Жишээлбэл барилгын компаниуд. Үйлээ үзэж байна. Мөнгө өгөхөөр архи уугаад алга болчихно. Өдөр нь ажил дээрээ бараг юм хийхгүй. Шаардлага тавихаар хэрэлдэнэ. Банкнаас зээл аваад барилга барьж байгаа хүн яаж зээлээ төлөх юм? Худалдааныхан байна. Арай гэж барьсан барилгаа зарж чадахгүй. Машин тэрэг оруулж ирэхээр авах хүн байхгүй. Санхүү зээлийн хоршооноос өндөр хүүтэй зээл аваад оруулаад ирчихсэн. Одоо тэгээд яанаа? Өрөө төлөхгүй бол баларлаа, хөгшин нь гэж байна. Уул уурхай хөдөө орон нутагт очхоор хөдөөнийхөн явуулахгүй. Та нарыг энүүгээр явуулахгүй, гишгүүлэхгүй гээд дарамтална. Жоохон мөнгө өгчихөөр алга болчихно. Ажлыг нь хийлгэхгүй. Нүүрс гаргах гэхээр төмөр замынхан боож хаагаад, мөнгийг нь дээрэмдэнэ. Хэдэн дарга нарын тээврийн компаниуд нь тээврийн хөлсөө нэмчихдэг. Тээврийн хөлс нь нүүрснээсээ 2-3 дахин үнэтэй. Тэгэхээр нүүрс гаргаад өрөнд ороод байна. 30 долларын нүүрс гаргаж байгаа хүн тээвэртээ 100 доллар өгөхөөр 70 долларын өртэй үлдээд байдаг. Яаж уул уурхайн ажил хийх вэ? Бүтэхгүй зүйл. Ийм учраас Монголд бизнес хийх ямар ч боломжгүй.
Манай үйлдвэр 1000 тонн ноолуур авах ёстой хүчин чадалтай. 300 тонн утас, 1 сая цамц үйлдвэрлээд. 1200 хүн ажиллах хүчин чадалтай. Өнөөдөр гэтэл 300 орчим л хүн ажиллаж байна. Цаашдаа яах ёстой вэ? Хэрэлдээд л байх ёстой юу? Өнөөдөр сайд дарга, УИХ-ын гишүүн л аз жаргалтай байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй. Бүх юмнаас дарамтлаад, хандив, тендерээр дамжуулаад хулгай хийчихнэ. Хамгийн өндөр хадгаламжтай. Хамгийн үнэтэй байр, хаусанд амьдарна. Эхнэр хүүхэдтэйгээ хамгийн үнэтэй машин авч унаад, дандаа гадаад явна. Ард түмэн үүнийг харж байгаа. Тийм учраас хувийн хэвшлийнхэнд хүнд байна. Хувийн хэвшлүүдээ ингэж харлуулж байгаа учраас тэд гомдож байгаа байх. Ихэнх нь хаалга үүдээ хаах байх даа. Хэн нь татвар төлөх юм? Татвар төлөгчдийн мөнгөөр халамж өгч, төрийн албаныхан цалинжиж байж тэднийг ингэж доромжилж болж байгаа юм уу? Нийгмийн баялаг бүтээж, ажил хийж байгаа нь хог новш, юу ч хийхгүй байгаанууд нь баатрууд. Энэ улсад ийм л юм болж байна. Ардчилал яриад 30 жилийн дараа тэрнээсээ ухраад тоталитори нийгмийн тогтолцоо руу явж байгаад харамсаж байна. Яваандаа цагдаа улс болох нь. Цагдаа бүгдийг айлгадаг. Орост дайныг эсэргүүцсэн иргэддээ 8-10 жилийн ял өгөөд 10 мянган хүнийг шоронд хийчихсэн байна. Сөрөг хүчний дарга нараа заримыг нь улаан цайм буудаж алаад, заримыг нь шоронд хийчихлээ. Навальныг хордуулаад үхээгүй учраас шоронд хийчихсэн. Манайх өнөөдөр тэрний араас явж байна. Тийм бол олоэ улсын хүний эрхийн конвенциосоо яаралтай татгалз.
Танд баярлалаа.
Ярилцсан Ч.Явуухүү
Эх сурвалж: Сонин.мн
Сэтгэгдэл
ELONMUSK FREE DONATION [146.70.104.8] 2023-10-22 08:26:28
Сайн байцгаана уу би Эрдэнэ найзаа зарахаа боль хууль бус тул бөөр Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан бизнесээ дэмжихийн тулд надад 150,000 доллар хандивласан юм чинь яагаад одоо хүртэл зараад байгаа юм дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байхад https://www.bbc.com/news/business-64645888 тэдэнтэй холбогдоно уу elonxm23@gmail.com www.muskfoundation.org санхүүгийн дэмжлэг авах Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
Зочин [66.181.160.21] 2023-03-24 21:04:39
өрөө төлж байгаа бол нотолох хэрэгтэй дотоодын үйлдвэр үйлчилгээний чадамж хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв хэрэг Үндэсний үйлдвэрээ дэмждэг байх нь их чухал шүү
хэхэ [202.180.218.37] 2023-03-24 08:59:38
Зөвөө зөв үнэн юм ярьж байна. Ялангуяа тэр Сүхбаатар их муухай дээрэлхүү хүн байна. Үнэхээр Хөгжлийн банк биш Голомт банкнаас зээлсэн бол энэ нь 2 хувийн аж ахуйн хоорондын асуудал шүү дээ.
Иргэн [124.158.66.211] 2023-03-24 07:42:17
Нохой бөөс шиг үсчиж явах юм аа, Б.Жаргалсайхаан. Одоо ингэж хүүхэд, нохойн доог болж байхаа болиосой.
0000 [103.212.119.41] 2023-03-24 21:53:14
Үнэндээ, болЖаргалсайхан, бүх, зовлонг, хэлээ, Хэлсэн, бүхэн, НЬ, үнэн Харин, зээлийг, бол, төлөх, ёстой, Жаргалсайхан, хувийн, Голомтоос хүүтэй, зээл, авсан, гэдгийг, нь Голомт, баталсан, юм, бол,, уг, зээлийг,, нь чоломт, төлөөд, барагдуулсан, юм, байна, Жаргалсайханы, зориуд, харлуулах, гэсэн, үүлдэл, мөн Энэ, сонсгол, хулгайч, нарын, өрсөлдөгчөө, харлуулах, АРД, түмнийг, хуурч, тайвшруулах, гэсэн, арга. болох, би, Хараж, л, байяа, даа, иргэдээ
ИРГЭН [202.126.89.191] 2023-03-23 19:35:50
Энэ Жаргалсайхан хулгайч хаа явсан газраа мэлзэж ширэн нүүрэлж явдаг хулгайч. энэний юм мэддэг гэж юу байдгийн Өрөө төлмөөргүй байна гэж хуцаж байснаа TV болохоор Голомт банкинд өрөө төлөөд дуусчихсан гэж хуцаж байна. Ширэн нүүрэлсэн хулгайч чинь. Энэ БҮГД НАЙРАМДАХ НАМ гэж юу байдгийн энэ намд Жаргалсайхан Жаргалсайханы сүүдэр 2-оос өөр юм байхгүй Пиздагийн намын тамга гэрчилгээ 2-ыг хурааж авч шатаа
irgen [202.9.46.223] 2023-03-23 15:24:12
URUU TUL.URUUTUL
ЗЭЭЛ БОЛ ТАНЫГ ҮНЭЛСЭН НИЙГМИЙН ҮНЭЛЭМЖ [202.179.25.178] 2023-03-23 10:04:37
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН 80% ЯМАР НЭГ БАНК САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГАД ЗЭЭЛТЭЙ .... ТЭХЭЭР ТЭР ЗАЛУУЧУУД ИНГЭЖ ХЭЛЭЭД СУУЖ БОЛОХНЭЭ ДЭ. - БИ НДШ ТӨЛДӨГ- БИ ХХОАТ ТӨЛДИЙН. - ТЭГЖ ЯРЬВАЛ БИ ЭМД ТӨЛДӨГ. БАС ЖМЖМГХЭН АЖ АХУЙДАА НӨАТ ТӨЛДӨГ. ТА НАР НӨАТ ТӨЛЖ ҮЗСИЙМ ҮҮ...ГЭХЧИЛЭН.... ЯМАР Ч ЁС ЗҮЙГҮЙ ЮМ ЯРИАД СУУЖ БАЙХ НЭЭ ДЭЭ..
Зочин [64.119.22.100] 2023-03-22 19:31:28
Энэ хятадын эрлийз өрөө төлөхгүй гэв үү. Хөрөнгийг нь Хураа...
Нөөх [192.82.89.137] 2023-03-22 16:46:29
Зөв юм яриад байх шиг байсан чинь шал тэнэг хохьмой толгойт байна олон юм ярилгүй өрөө төл
Хүн, хүн [103.212.119.41] 2023-03-24 22:02:24
Харин ч, гашуун, үнэнийг, хэлээ, Бурууг, зөвтгөх, гэсэн, зүүль, биш, байна, харин ч, Гашуун, үнэн, энэ Монголд, үндэсний, үүлдвэр, өрөнд, баригдаж, данпуурнуу, гэхээс, өсөн, дэвжэхгүй, байгаа, гол, шалтгааныг, хэллээ, Монголд, эрх, мэдэлтэй, хулгайч, нар,, хулгай, луйвраар, баяжана, Түүнээн, далд, эдийн, засаг, гэж, нэрлэнэ,, тэд, юуч, бүтээдгүй, зөвхөн, мөнгө, угаадаг
ЗОЧИН [202.126.90.95] 2023-03-22 16:27:30
ӨРӨӨ ТӨЛӨӨ ӨВӨӨ БУСДЫН БОЛОМЖИЙГ ХУЛГАЙЛЧААД БҮҮ ХУЦМОЙ ИЙМ ЗЭЭЛ АВСАН БОЛ ЗАХЫН ХЭН Ч БАЙСАН ӨДИЙД БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОЛСОН БАЙНА. АЖИЛ НЬ АМАНДАА ОРСОН НОВШОО
Зочин [42.48.1.86] 2023-03-22 16:06:23
Unendee busness hiih bolomj tun taaru shuu
Хулгайч женко [202.126.90.22] 2023-03-23 15:18:14
Тэгвэл зээл авхгүй ажил хийгээч мал минв
zochin [202.55.188.117] 2023-03-22 14:37:22
Бас харах л өнцөг. 5 хүний татвар төлж үзээгүй хүмүүс ажил олгогчийн үгүйиг сонсож ойлгоно гэж элийнэ байхав нээрээ
иргэн [192.82.66.11] 2023-03-22 12:37:05
Үнэн л юм ярьсан байнаа. Өөр хэн ингэж ярьж байгаа билээ ? Чадлаа юу.
Зочин [103.212.119.41] 2023-03-24 22:08:01
Голомтоос,Жаргалсайханы, хүүтэй, авсан, зээл, энэ, сонсголд, ямарч, хамаагүй, баймаар, Голомт, Жаргалсайханд, өгсөн, зээлээ, хөгжлийн, банкнаас, аваад, Иргүүлэн, төлсөн, байна Ийм, байхад, Жаргалсайхан тай, Голомт, ярьнуу, гэхээс, Энэ, сонсголд, хамаагүй, зүүль, байна
Зочин [202.126.90.75] 2023-03-22 11:33:00
Зөв юм байж л байна
Зочин [202.126.88.103] 2023-03-22 11:26:21
Авах гээхийн ухаанаар хандвал бас ч зөв санаа бна шүү!Манайд хувиараа юм хийсэн болгон татварт дарлуулж байдаг ч үнэн шүү! Үндэсний үйдвэрүүдийг бодлогоор сэргээж, төр засаг дэмжиж ажиллавал алсдаа хэрэг болно.Гадны хямд зах зээл ноёрхвол хараат амьдралтай болохыг КОРОНО мэдрүүлсэн .зүтгэж байгаа нэгийгээ дэмжээд явбал сайн сан.Тэхдээ БУЯН компани яаж ч бодсон өрөө төлөх нь зөв.
Зочин [202.126.90.22] 2023-03-23 15:16:26
Гол нь төлнө гэж хэлхгүй бналдаа ЗГ барьцаа гаргуулж хичнээн $ зээлж хэдийг хэнээр төлүүлсэн бэ?
Зочин [150.129.140.67] 2023-03-22 11:18:07
Чи хорлон сүйтгэгч хулгайч шүү
ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-22 11:06:34
ОЛОН ЮМ ХУЦАЛГҮЙ ӨРӨӨ ТӨЛ, ХУЛГАЙЧ АА, ӨРӨӨ ТӨЛ. ОЛОН ТЭРБУМЫГ ЗЭЭЛЧИХЭЭД ХИЙЧНЭЭН ЖИЛ ТӨЛӨХГҮЙ БГАА ЧИНЬ АУСДЫН, ИРГЭДИЙН БОЛОМЖИЙГ ХААСАН ХУЛГАЙ БИШҮҮ, ӨРӨӨ ТӨЛӨӨ, ЛУЙВАРЧААН.
Зочин [192.82.72.242] 2023-03-22 10:33:57
Дуугүй өрөө төл муу өвгөн минь. Энэ мэтийн луйвирчдын бүх хөрөнгийг хураах шудрага цаг ирнээ гайгүй