Авлига ардчиллын эрүүл тогтолцоонд л буурдаг
Дэлхийн улсуудын авилгын индексийг зарлажээ. Монгол ганцхан жилийн өмнөхөөсөө 6 байраар ухарчээ. Сүүлийн 12 жилээр авч үзвэл Ардчилсан намын олонх байх үед буюу 2012-2015 оны сүүл үе хүртэл 2 оронтой тоонд буюу бага авилгалтай, 2016 оны сүүлээс өнөөг хүртэл МАН 3 оронтой тоо буюу их авилгалтай харагдана.
Авлигын суурь шалтгаануудын зонхилох хувийг “улс төрийн нөхцөл байдал” эзэлдэг байна. Улс төрийн нам ямар бодлого чиглэл барьж ажиллахаас хамааран нийгмийн эерэг, сөрөг үзүүлэлтүүдэд нөлөөгөө тогтоодог. Нам гэх ойлголт явцуугаараа төрийн үйл ажиллагааг зангидах сонирхлын бүлгийн нэгдэл учраас төрийн үйл хэргийг өөрсдийн үзэмжээр хардаг. Ард түмний эрх ашгийг илэрхийлсэн хууль, тогтоомж, бодлого гаргах үндсэн зорилготой.
Иймд Монгол дахь улс төрийн намууд бодлого, судалгаа, шинжилгээний институд болж төвөвших хэрэгтэй болжээ. Ардчилсан нам харьцангуй шинэ тутам төлөвшиж буй улс төрийн сөрөг хүчин учир Үндэсний бодлогын хороонд Монголын бие даасан бизнесийнхэн, эдийн засагчид, инженерүүд, чадварлаг менежерүүд багтдаг гэж шууд дүгнэн хэлж болно.
Авлигыг өөхшүүлдэг гол хүчин зүйл нь нийтийн эрх ашгийг хангаж, улс эх орноо хөгжлийн замд хөтлөх хүсэл тэмүүлэлгүй бүдүүлгээр хэлвэл хувьдаа баяжих, гэр бүлийнхнээ л чинээлэг амьдруулах гэсэн “аминч үзэл” болно. Ардчилсан нам МАН-ын хандлага адилхан бишийг үүнээс харж болно. Өөрөөр хэлвэл бодлого барих гэж оролддог нь баруун төвийн Ардчилсан нам, тийм чадваргүй хөшиж хоцрогдох шинж давамагайлж, шинэчлэл нь гадна өнгөндөө гял цал ч дотоод чадавх нь хангалтгүйнх болов уу.
Авилгалгүй улс Дани 1-р байранд, хамгийн их авилгалтай нь Сомали 180-р байранд оржээ.
Данийн Вант улс нь парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засаглалтай. Улсын тэргүүн нь Хатан хаан Маргрет (Queen MARGRETHE II). Тус улсын нэг танхим бүхий парламент Фолкетинг нь 179 гишүүнтэй. Парламент (Folketinget)-ийг нь Ерөнхий сайд тэргүүлнэ.
Сонгуулийн тогтолцооны хувьд, улс даяар байгуулагдсан олон мандат бүхий 10 тойргоос 135 гишүүнийг пропорционал тогтолцоогоор нээлттэй жагсаалтаар шууд сонгодог ба суудлын хуваарилалтыг Sainte Lague болон Hare квотын шинэчилсэн аргаар хийдэг байна. Нэмэлт 40 суудлыг сонгуулиар 2%-оос дээш хувийн босго давсан намуудад хуваариладаг.
Сэтгэгдэл
иргэн [192.82.83.50] 2023-03-24 08:02:49
30 жилийн хугацаанд АН засаглах үедээ хулгай луйвар авилга ашиг сонирхол хагарал хуваагдал гээд л ертөнцийн муу муухай бүхнийг эхлүүлээд улс орноо өр ширэнд баригдуулаад явдаг. Түүнийг нь МАН засаж залруулах гэж ухантсаар арай ядан зөв зам дээр гарч ирэхэд нь дахиад л хөнтөрч хаядаг ийм л тамын тогоог АН үүсгэсэн. АН-д цэвэр нэртэй хүн ч алга болсон. Одоо ам асууж тавлаад сууж байгаа нь тэдний ёс зүйн хэм хэмжээ ухамсрын түвшинг илэрхийлж байгаа байдал бус уу
Зочин [66.181.177.67] 2023-03-24 00:24:00
БҮХ НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАХ ЮМ УУ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЗӨРЧИЛТЭЙ ЗҮЙЛ АЖИГЛАГДВАЛ ХАТУУ ХУУЛИЙН ШИЙТГЭЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛ УЛСАД ОЛОН НАМЫН ХЭРЭГ ЕРӨӨСӨӨ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ НЬ АМЬДРАЛ ДЭЭР ИЛ БОЛЖ БАЙНА. ЦААШИД ЯМАР Ч ШАТНЫ СОНГУУЛЬ БОЛОХОД ЖИРИЙН АРД ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ.
Иргэн [192.82.90.124] 2023-03-23 23:36:29
Гадаадын бүх улсын иргэд худал жагсаал цуглаан зохион байгуулж, Оросуудыг ба Монголчуудыг жагс гэж уриалдаг юм.
Зочин [202.72.245.121] 2023-03-23 17:28:11
Ердөөсөө энэ олон намыг татан буулгах хэрэгтэй. бүх зүйл цэгцрэнэ
Эхлээд нутгархдаг заваан үзлээсээ салаач. [139.5.218.33] 2023-03-23 17:03:51
Монгол бол Дани биш. Монголд эхлээд аймгархадаг үзэл хандлагаа үгүй хийхийг бод. Тэгэж чадах уу? Энэ хүрээнд авилгал маш хүчтэй. Зарим аймгийнхан нутгарахаа болилоо гэхэд нөгөө аймгуудын нутгарах үзэл хүчтэй, засаршгүй байгаад л байна. Энэ байдал 2060 он хүртэл үргэлжилсээр, монголчууд авилгалдаа идэгдсээр л байж байна. Үгүй гээч!
Аймгархдаг Монголын онцлого, хоцрогдол. [139.5.218.33] 2023-03-23 17:19:28
Нутгарах үзлээ дарж чадахгүй бол Монголд авилгал байж л байна. "Х" аймгийн гаралтай "Х" аймгийн түшмэдийн үйлдсэн хэргийг "Х" аймгийн цагдаа нар илрүүлээд "Х"аймгийн прокурор хянаад "Х" аймгийн шүүгч шийдээд "Х" аймгийн хориход ял эдлүүлнэ гэж бод. "Х" аймгад шудрага ёс тогтох уу? Би лав эргэлзэж байна.
Зочин [202.9.46.82] 2023-03-23 16:03:36
Тэр америк ардчилал чинь өөрөө хулхи шүү дээ.
зочин [122.201.21.201] 2023-03-23 09:34:43
МАНАН гэж ард олон хий дэмий нэр өгөөгүй буй заа. АН авилга авдаггүйгэж үү? Харин ч ил тод "идэгсэд" Жишээ нь, Элбэгдорж, Сайхан балаг, Женко Батүүл гээд л хөвөрч өгнө дөө
Иргэн [202.126.90.108] 2023-03-23 09:16:28
Ардчилал энд ямар ч хамааралгүй. Ардчилал, хүний эрх гээд дураараа хулгай хийдэг. Хулгайчидын асуудал ярихаар хүний эрх яридаг, хүүхдийн мөнгө болохоор ӨӨР байдаг байж болохгүй. Чанга хатуу , хэрэгждэг хууль байх хэрэгтэй.