ЗГ: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИАС 200 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ, СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг сайжруулах асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нэгдлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах, 22 охин компанийн үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөгөөгөөр гаргадаг болох шийдвэр гарсан. Тэгвэл 2023 он гарч, шинэ дүрэм үйлчилж эхэлснээр 200 тэрбум гаруй төгрөг татан төвлөрүүлж, улсын хэмжээнд хэрэгцээтэй байгаа стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээж байгаагаараа онцлогтой болж байна. Тухайлбал, энэ онд эхлээд Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК дангаараа эхлүүлэх боломж бүрдсэн” гэлээ.
Сэтгэгдэл
зочин [202.9.40.245] 2023-03-30 11:37:12
зүгээр л ноогдол ашигаа өг
ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-30 07:23:00
ХЭДХЭН 1000 ТӨГ-ИЙН НООГДОЛ АШИГ БИДЭНД ОГТ ХЭРЭГГҮЙ, ЗГ-ын ШИЙДВЭР ЗӨВ, ЧУХАЛ ТОМ ТӨСӨЛД ЗАРАХ ХЭРЭГТЭЙ. ДЭМЖИНЭ.
Зочин [103.229.122.43] 2023-03-29 16:42:43
Зүгээр л ноогдол ашгаа өг,