“Мөнгөгүй сонгууль” хийж л үнэн, шударга хүмүүс сонгогдоно

Aдмин / Улстөр

Chesapeake Beach Consulting болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн удирдлага дор Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн (НБХСХ) 2016 оны 8-р сарын 16-аас 26-ны өдрүүдэд гүйцэтгэсэн Сонгуулийн дараах олон нийтийн санал бодлын тандалт судалгаанаас дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь Монголд сонгууль буруу явагдаж байна хэмээн үзсэн бол шалтгааныг эдийн засгийн тогтворгүй байдал, төр засгийн оновчгүй бодлогоос болж сонгууль шударга явагдаж чадахгүй байна хэмээн 68 хувь нь үзжээ. Энэ нь Монгол улсын ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээ эдлэж чадахгүй байгаа бөгөөд үүний гол буруутан нь төрийн оновчгүй бодлогоос үүдсэн эдийн засгийн хямрал ажээ

Монгол улсад тулгамдаж буй гол асуудал юу вэ гэсэн судалгааны асуултад 80 шахам хувь нь ажилгүйдэл, ядуурал, авлига хэмээн хариулжээ.

Аливаа хямралыг үүсгэж байгаа шалтгааныг тулгамдаж буй асуудал гэдэг. Яаралтай шийдвэрлэх, төрийн бодлогыг чиглүүлэх гол асуудал нь ард иргэдээ ажилтай, орлоготой чинээлэг болгох, албан тушаалтнуудын хэт дураараа авирлаж буй үйлдлүүдийг хязгаарлах буюу авлигалыг устгахад чиглэх ажээ. Ардчилсан тогтолцоо, чинээлэг эдийн засаг бол Монгол улсын цаашдын замнах гол зам мөн хэмээн иргэдийн 90 шахам хувь нь үзжээ. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн асуудлаа ч, ядуурлын шалтгаанаа ч гарах гарцаа ч мэдэж байна.

Маш энгийн ойлгомжтой энэ судалгаан дээр үндэслээд яг өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэн авч үзвэл эрх баригчид бурууг өөрсдөөсөө биш тогтолцоо руу чихдэг гаршсан аргаа хэрэглэн улс төржсөн мэдэгдлүүдийг удаа дараа хийхээс өгсүүлээд Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөн нэмээд дагалдуулаад сонгуулийн хуульд ч нэмэлт өөрчлөлт оруулахаар яаравчилжээ.

Сонгуулийг холимог тогтолцоогоор хийж, намуудын эрх ашгийг бодолцож байгаа бололтой. Гэвч бодит байдал ч, судалгааны дүгнэлтүүд ч эсрэг байна.

Өөрөөр хэлвэл намдаа их мөнгө өгч авлигалдсан нь жагсаалтад багтаж, сонгуулиар хэн их мөнгө тараасан нь төрд сонгогддог бурангуй байдлаасаа салж чадахгүй, дорвитой часхийсэн өөрчлөлт шинэчлэлт ч тусгаж чадахгүй байсаар. Үнэхээр шударга, шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт хийх гэж байгаа бол мөнгөөр түрэгдэж хийгддэг шударга бус сонгууль давтагдахгүй байх бүх нөхцөл бололцоог хангах нь зүйтэй.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.145] 2023-03-30 23:06:01

Түрүүн муу сайн ч сонгогчидын төлөөлөлтэй байв..Хорлонтой нь мөнгөөр саналаа худалддаг байв. /Мөнгөөр саналаа худалддагаа больчих байсан юм./Одоо намын сонголт , хүйсийн эрх тэгш байдлын сонголт болох юм байна гэж ойлгосон .Зөв үү буруу юу аль нь бэ хөө.

Цорын ганц сонирхол татсан газар биш. [59.153.112.225] 2023-03-30 21:21:24

Мөнгөний учрыг мэддэггүй УИХ-ын гишүүд бол мөнгөний учир мэддэг хүмүүсийн сонирхлыг ТАТАХГҮЙ. "УИХ" гэдэг тоглоомоос ӨӨР тоглоом тоглож болно. Ж-нь, банкууд, яамдууд,, уурхайнууд г.м. Гол нь тэнд мөнгө эргэлдэж байх ёстой. Бүх юм ямар цорын ганц УИХ байгаа БИШ.

Зочин [202.9.46.62] 2023-03-30 18:29:26

bмаш зөвь ойлгомжтой асуудал уг нь

Зочин [64.119.23.178] 2023-03-30 17:21:03

Тэрийг ч сайн мэдэхгүй. Харин ард иргэдээсээ ил санал асуулгаар олны танил мэдлэгтэй чадвартай итгэлтэй хүмүүсийг хэлэлцэж урьж их хуралд оруулбал гэхээс дахиж сонгууль гэх тоглоомыг ьоглох хэрэг бгаму? Тоглоомын эзэд нь тэд, дүрмээ зохиогчид нь тэд, хүсвэл өөрсдийн зохиосон дүрмээ өөрсдөө булхайцаж чадах нь ч тэд бхад .

Зочин [103.212.119.41] 2023-03-30 14:03:49

Хувьсгалаас, өөр, юуч,, одоо, хулгайч, нарыг, төрийн, эрх, мэдлээс,, хөөн, зайлуулах,, чадахгүй Цэргийнхэн, юу, бодож,, хараж, суудаг, юм, ТАА, нар, эх, орон, ард, түмэн энэ, төрдөө, тангараг, өргөсөн, хүмүүс, тангаргаа, биелүүлэх, цаг, болсон, юм, биш, үү Монгол, төр, хулгайч, луйварчинхахуулч, алуурчин, худал, зэрэг, гэмэт, хэрэгтэн, нарын, үүр, болож, Эх, нутаг, ард, түмэн, зовоож, хулгайч, нар, гадаад, оронд, харш, худалдан, авч, ул. Ам, бүр, шуналтай, эх, орон, газар, нутаг, баялагыг, минь, цөлмөн, улам, шуналтсаарСу, Батболдын, Гадаад, оронд, авсан, өндөр, үнтэй, харшлаас, ихлээд, СБаярын, тэр, олон, орд, харш, ийм, луйвар, хулгай,нар, өнөөдөр, ямпрч, ялгүй, явсаар

Зочин [103.212.119.41] 2023-03-30 13:48:24

Их, хуралд,,, намаас, биш, орон нутагын, , иргэдийн, олнохын, саналаар, нэр, дэвшин,, Сонгууль,д өрсөлдөх, хэрэгт эй, Сонгуульд, ухуулагч, хэмээх, нэрээр, хүмүүсийг, худалдан, авч, санал ыг, НЬ, авдагыг, зогсоож, ухуулагч, ажилуулахыг, хориглох, НЭР, дэвшигч,, мөрийн, хөтөлбөрөө, зөвхөн, олон, нийтийн, мэдээлийн, хэргсэлээр,, ард, иргэдийн, асуултанд, нэр, дэвшигч, нар, зэрэгцэж, суугаад, хариулах, мэтгэлцэг, аргаар, явуулах, Их, хурал, хоёр, танхимтай, байх, зэрэг, өөрчлөлт, хийг

иргэн [192.82.91.232] 2023-03-30 13:05:48

Дандаа молго үнхсэн юмнууд !!!!!! шударга ярж сурцагаа !!!!!!!

Иргэн [192.82.91.232] 2023-03-30 13:04:47

Ийм л сайн мэддэг бол Иргэний үүргээ биелүүлж - Нэр устайн илчилээч !!!!!!! Утасны цаанаас хуцаад !!!!!!Ирээдүйдээ зөв зүйл үлдээх бол дуугараач!!!! Юунаас айгаад бна ??????? ил ярьж байж л өөрчилөгдөнө !!!!!

Хэнд ч хэрэггүй гонгиноо. [59.153.112.225] 2023-03-30 21:39:48

Тэгээд юү болох юм бэ? Оросууд нэг юм хэлдэг юм. "Зодооны дараа гараараа савлаад зодолдож буй ДҮР битгий үзүүл" гэж. Иймд хоосон гонгийноод байх хэнд ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?. Утгагүй ш дээ.

Л БАЯР [66.181.190.222] 2023-03-30 08:23:41

БИ ТА БҮХЭНД МОНГОЛЫН СОНГУУЛИЙН ҮНЭН ТӨРХИЙГ ХЭЛЬЕ. БИ ДОТОР НЬ ОРООД ГАРСАН ХҮНИЙ ХУВЬД МЭДЭЖ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ ТА БИДНИЙ САНАЛ ЯГ ХЭНИЙГ СОНГОХ ВЭ ГЭДЭГИЙГ ШИЙДДЭГГҮЙ ЮМ. ХАРИН БИДНИЙ САНАЛЫН САНАЛЫН ИРЦ ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ БОЛСОН ГЭДЭГИЙГ Л БАТАЛГААЖУУЛАХАД НЭМЭР БОЛДОГ ДҮҮРГЭЛТИЙН ҮҮРЭГЭЙ БАЙДАГ. 50ХУВИАС ДЭЭШ ИРЦ БҮРДЛЭЭ Ч ГЭДЭГ ЮМ УУ. ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ - НЭР ДЭВШИГЧ БАЙЛАА ГЭХЭД ТЭР - ХООРОНДОО ТИЙМ ИХ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЗӨРӨӨТӨй АВАА Д БАЙДАГГГҮЙ. ХАРИН ХЭНИЙГ НЬ ГАРГАЖ ИРЭХИЙГ НАМУУД \ЗА ДАА МАН АН ХОЁР\ УРЬДЧИЛААД ТОХИРЧИХСОН БАЙДАГ. НӨГӨӨ ТАЛААС ХОРОО БҮРТ 300-400 ОРЧИМ НУУЦ АЖИЛЛАГАА ГҮЙЦЭТГЭДЭГ ХҮМҮҮС БАЙЖ БАЙДАГ. БИЕ БИЕНЭЭ Ч МЭДДЭГ БАЙХ АЛБАГҮЙ. ТЭД ДЭЭРЭЭС ЯМАР ЧИГЛЭЛ ИРНЭ ТҮҮНИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ УЛСУУД. АН МАН ТОХИРОЛЦЧИХООД ИЙМ УЛСУУДДАА ХОРОО БҮР ДЭЭР ҮҮРЭГ ӨГӨХӨД ТЭД КОМАНДААР ХӨДӨЛЖ НӨГӨӨ ӨРСӨЛДӨГЧДИЙН ХЭН НЬ ГАРЧ ИРЭХИЙГ ШИЙДВЭРЛЭДЭГ. ИЙМ Л ЮМ ДАЛДУУР ЯВАГДДАГ.

Сонгуульд оролцох нь урамгүй зүйл. [59.153.112.225] 2023-03-30 21:33:58

Яг тийм. Би ч гэсэн дээхэн үед сонгуульд орж байлаа. Тойргоос ГАНЦ л хүн сонгогдно. 2-рт орох хүн л 1 дэх хүнтэй өрсөлднө. Бусад нь зүгээр л ФОН болно. Одоо бодогдох зүйл гэвэл ийм тойрогт сайндаа 3-4 хүн нэр дэвших хэрэгтэй. Бусад нь бол ХООСОН АЧААНЫ нэмэр. Би тойрогтоо 8 дахь нь болсон, Хойноосо 3 дахь нь, Кх!

Зочин [202.9.46.82] 2023-03-30 12:50:20

Мөнгөгүй сонгууль болсон ч нэр дэвшиж байгаа хүмүүсийн 99% хувь нь хувийн ашиг сонирхолтой хүмүүс байдаг.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.