Цоодолын Хулан: Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би өгөхөд бэлэн...

Aдмин / Улстөр

Яруу найрагч Цоодолын Хулангийн цагдан хорих ангиас ард түмэндээ хандсан мэдэгдлийг хүргэж байна.


Эх орон газар шороо, ард түмэндээ халуун хайртай эгэл яруу найрагч эмэгтэй намайг эх орноосоо урвасан гэх аймшигт гэмт хэрэгтэн мэтээр яриад байгаагийн цаад бодит үнэнийг хэлэх цаг болов.

Хуулийн байгууллага "хэрэг"-ийг шуурхай шалгаж олон түмэнд үнэнийг хэлэх байх гэж найдсан минь талаар болж хэвлэл мэдээлэл, сошиалаар гүтгэн гүжирдсэн, бодит байдлыг гуйвуулж намайг гадаадын тагнуулын байгууллагад элссэн, улсын нууцыг дамжуулсан гэх гүтгэлгийг зориуд тарааж, миний гадаад ертөнцтэй харьцах, үнэнийг олон нийтэд хүргэх бүх боломжийг хааж Монгол -Хятадын харилцааны тодорхой асуудлаар байр суурийн ялгааны золиос болж байгаа мэтээр ярьж, хэвлэл мэдээлэл телевизээр гэмт хэрэгтэн гэж зарлагдсаар гурван сар шахам шоронд сууж байна.

Би гэр бүл, ээж аав, үр хүүхэд тэр ч байтугай өмгөөлөгчтэйгөө шилний цаанаас ТЕГ-ын хяналтын дор утсаар хэдэн үг сольж байна. Би эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай гэдгээ уран бүтээл, ажил үйлсээрээ байнга илэрхийлж ирсэн.

"Цэцгийн толгой тасаддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ" гэсэн чин хүсэл минь биелсэнгүй, олигархийн мөнгөөр угжуулсан төрийн машинд толгойгоо тасдуулах цаг минь ирж байх шиг байна.

Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ.

1. Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.

2. Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.

3. Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ.

Эх орныхоо эрх ашгийн төлөө хэлсэн үг, хийсэн тэмцэл, уран бүтээлийг минь гуйвуулж хэлмэгдүүлж байна. Өвөрмонголд миний ном, бүтээл хэвлэгдэж бүр оюутан цагийн найз нөхөдтэй уулзаж уран бүтээл, ажил хэргээ ярилцаж байсныг минь гэмт хэрэг болгох гэж мушгин гуйвуулж байна.

Миний бие хүнд өвчтэй, удаа дараа мөрдөн байцаалтын явцад ухаан алдаж, эмнэлэгт хэвтэхэд хүрч байгаа ч би эрхээ хамгаалж өлсгөлөн зарлан тэмцэх болно гэдгээ мэдэгдье. Авлигад живсэн Монголын улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол би амиа өгөхөд ч бэлэн байна.


Сэтгэгдэл

ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-01 13:42:56

Ц.ХУЛАН 10-Р БОГДЫН ТАЛААР ТӨВДТЭЙ ХОЛБООТОЙ МАШ НУУЦ МАТЕРИАЛЫГ ХЯТАДАД ДАМЖУУЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВСАН БАРИМТ БИЙ ТАЛААР САЯХАН DORGIO САЙТ ДЭЭР БИЛҮҮ ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ ГЭХ ЭМЭГТЭЙН НИЙТЛЭЛ ЮУ ХЭЛЭЭД БНА ВЭ, ЭСВЭЛ ЭНЭ ГҮТГЭЛЭГ ҮҮ, ҮҮНИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ ТОМ АСУУДАЛ БИШ ҮҮ.

Зочин [202.21.108.3] 2023-04-01 21:43:11

10 bogdiin asuudal turiin nuuts bolchihson yum uu atsaa?

Иргэн [103.212.119.41] 2023-03-31 19:13:39

Төрийн, ордонд, хүн, хөнөөдөг, хүмүүс, Нэг, эх, оронч, эмэгтэйг, үнэнийг, хэлсний, төлөө, амь, насыг, нь, хөнөөх, шоронд, суулгах, юуч, биш, О, Дашбалбар, СЗориг, Дангаасүрэн Лхавагсүнбэрэл, Батхүү, нарыг, хэн, юуны, төлөө,, амь, насыг, хороож, өнөөдрийг, хүртэл, хороосон, эзэн,, АН амьтан олдохгүй, байна, вэ, Төрийн, ордон, маш, өндөр, хамгаалалттай, тэнд, цөөн, хүн, ажилдаг алуурчин, олдох,, амархан, баймаар

Зочин [202.9.40.77] 2023-03-31 08:26:18

Хүний хувьд сайн хүн тагнуул хийх юу л бол хэлмэгдүүлэлт явагдаж. Байна

Зочин [192.82.73.95] 2023-03-30 20:39:26

Амьпралаа яая гэж байхад аравдугаар богдтой мантай.

Зочин [1.180.23.104] 2023-03-30 14:08:51

Юу болсон ч Монгол ардчилсэн улс ,өвөрчууд шиг хамаг бүхүн хаалттай биш л лээ. холгайч аа харааж болон. өбөрт ганч холгайчаар зогсхүй юууч бүр бий, хараах эрх ч гүй

Зочин [103.161.242.68] 2023-03-30 14:31:03

Хулгайч нараа чадахгүй байж эгэл эмэгтэйг хэлмэгдүүлэх болиожээ

Зочин [203.17.23.197] 2023-03-30 11:48:57

10 дугаар богдыг Хятадаас тодруулах гэсэн оролдлогыг таслан зогсоох нь зөв.

Зочин [202.55.188.124] 2023-03-30 15:12:57

Жинхэнэ хужаа богд юм бишүү.

Зочин [66.181.179.186] 2023-03-30 12:33:53

10 дугаар Богд гарлаа гэхэд монголд юу өөрчлөгдөх юм хэлээд өгөөч

Иргэн [202.9.40.119] 2023-03-30 11:30:11

Хулангаас том гарууд маш их байгаа гэдгийг ард түмэн хараад бухимдаад байна.Тэд нартай зууралдахгүй ,айгаад цаг үрээд байгаа ,дарга нарыгаа хамгаалах янз бүрийн хуулийн заалтуудыг ард түмэн хараад бухимдаад байга шүү дээ.

Zochin [202.9.46.89] 2023-03-30 11:28:40

Ene emegteig tagnuul mun bish gej medehgyi l dee.gehdee ingej yarij,bichihed ni hachin l yum.uls tyrd shuud hamaaraltai tom akulud harchuuliig bol yaj ch chadahgyi bga yum.ene metchilen ems,yg duugarsan zaluus,chadal muuhan gants neg uvugtsuuliig bolohoor barij horij,tsagdaj ,syriig yzyylj bgaad dur gutaj bna! Yndseer ni uurchluhgyi l bol iim chadvargyi,avilgald jivsen tur zasag udahgyi muhuld hyrgene

Зочин [202.55.188.39] 2023-03-30 11:27:29

МУ-д 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд , 8000 орчим илрэл бий. Уул уурхайн гаралтай түүхтий эдүүдийн нөөцөөр МУ дэлхийд эхний 10 -т ордог.Алтны нөөцөөр тэргүүлж , нүүрснийхээр 4-рт жагсдаг. Харин ховор элементийн нөөцийн хувьд АНУ -ын Геологийн албаны 2009 онд хийсэн судалгаагаар МУ нь Хятадын дараа дэлхийд 2-т орох газрын ховор металлын нөөцтэй. Үлдсэн цөөн хэдэн хувь нь дэлхийн бусад орны газар шороонд хуваагдсан байдалтай байдаг. Энэ нь 31 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 % аж. Мөнгөн өртгөөр бол 10 гаруй тэрбум доллартай тэнцэнэ гэж Дэлхийн банк тооцоолж байжээ. Ийм л баялгийг гадныхантай нийлж цуслаад байгаа МАН АН мафийнхны эсрэг дуугарсан Хуланг тагнуул гэж хориод алах гэж заналхийлээд байгаа юм биш үү ! Ард түмэн сэрэх цаг болжээ !

Зочин [192.82.89.193] 2023-03-30 11:15:40

Амь гэдэг улс төрчдөд бэлэглээд байдаг зүйл биш. Хулангийн үйлийн сэдэл нь яавч язгуур Монголын эсрэг байгаагүй биз. Тэвчээр зориг ухаан нь Тэнгэрийн таалалд нийцэх болтухай!

Зочин [139.5.219.44] 2023-03-30 11:08:23

Монголчуудыг Монголчуудаар нь устгуулдаг бодлого хэдэн зуунаасаа л уламжлагдан хадгалдаж байсаар байсан. Түүний нэг нь өнөөдөр болж байх шиг байна. Урд зүгийн бодлогын золиос болсон байх талтай юм даа.

ss [43.228.130.138] 2023-03-30 10:57:32

тагнуул нь үнэн юм бна аа, энэ бичсэнг нь уншихад шууд би тагнуулч гэдэг нь мэдэгдэж байна. хэрэв тагнуул биш байсан бол ингэж бичихгүй байсан, үхэхдээ үхэр буугаа тавьж байна.

Зочин [103.212.119.41] 2023-03-31 12:07:54

Чи, мөн, хуцваа, Хэн, нэг, хулгай, луйвраар, баяжсан, Гадний, гар, хөл, өөрийн, хүүхдээ, мөнгөөр Богод, хэмээх, өргөжүүлэх,, шудраг, бус, зүүль, Шашан, төр, хоёр, тусдаа, гэх, боловч, хулгайч, нар Ард, түмнийг, хуурч, мөнх Монголын, төрд, ноёргох, гэж, зүтгэж, байна Төрд, үүрэлсэн, алуурчин, нар Эх, орнчодыг, устгасаар, өнөөг, хүрсэнО, Дашбалбар, С, Зориг Авилгал ай, тэмцэх, газарын, дарга, агсан Дангаасүрэн Байгал, хамгаалагч, Лхавагсүнбэрэл ТӨРИЙН, ордонд, алуулсан, олон, танил, хүн, гэх, мэт, Өнөөдөр, тэдний, араас, яруу, найраг Хулан, орох, болжээ, дээ

Зочин [66.181.161.101] 2023-03-30 13:15:51

yadah uher tolgoi ve

Зочин [150.129.140.51] 2023-03-30 11:19:21

Хуцаж байгаамшүү

Монгол [202.9.40.96] 2023-03-30 10:45:17

Үгийн уран, олны танил гэдгээр ч хэрэг өөрөөр шийдэгддэггүй л байх. Ямар ч ул үндэсгүйгээр ийм хүнийг төр барьж хориод байх нь юу л бол? Тэр байтугай түмэн олон ил тод хэлээд, харсаар баытал улсаар минь тоглосон хулгайчид зүгээр эрх чөлөөтэй байсаар атал нэгэн зохиолч эмэгтэйгээр төр ,шүүх тогломооргүй л юм. Хулангийн хурц, тод үгтэй яруу найргийг, эх оронч сэтгэлийг хүнлэлдэг ч, шүүх үнэнийг л зөв шийдээсэй, хүнийг бүү хэлмэгдүүлээсэй л гэж хүсэж бн.

ҮГ ХЭЛЭХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ [202.131.248.198] 2023-03-30 10:44:17

ЭРХ ЧӨЛӨӨГ ХААСАН БООГДУУЛСАН БОЛ ХАРАМСАЛТАЙ. ҮНЭНИЙГ ХУРДАН ОЛЖ ШИЙДЭЭСЭЙ

Зочин [103.212.119.41] 2023-03-31 12:27:02

Нууц, хэмээх, зүүль, түүнийг, мэдэж,, зориуд, мэдээлэх, Нууцийг, мэдэлгүй, хувийн, үзэл, бодлоо, хэлэх, хоёр, ялгаатай, Хувийн, үзэл, бодлоо, хэлснийг, төрийн, нууцад, хамааруулах, тэнэг, хэрэг, төрийн, нууц, гэж, чухам, юуг, хэлхэв, нууц, дэлгэх, гэдэгийг ямар, агуулгаар, хэлэх, вэ, нууц, бичэг, баримт, гэрээ, хэлэлцээр, байсан, юм, уу, Түүнийг, хэн, нэг, хүн, үзэх, бололцоо, байгаа, юм, уу, гэсэн, асуудал, гарна, дааШашаны, хэрэг, төрд, хамаагүй, шүү, дээр, тусдаан, зүүль, Үүнд, төр, оролцож, нууц, хэлэлцээ, хийх, ямарч, шаардалгүй, дээ

Ж. Хүрэлбаатар . [202.9.40.183] 2023-03-30 10:38:01

Үзэл сурталжсан нийгэмд ч үнэнийг хэлсний төлөө хорьж шийтгэх ёсгүй .

Гэрэл [192.82.68.149] 2023-03-30 10:20:54

Ор үндэсгүйгээр,очиж очиж Хуланг гүтгэнэ гэж байхгүй дээ. Баримт байж л таараа. Шүүхийн шийдвэрийг л харна.

Зочин [66.181.160.72] 2023-03-30 10:19:50

20-р зууны зохиол уран бүтээлчдийн амьдралыг түүхийг анхааралтай уншаад үзээрэй. Тэд эх орон элгэн түмнээ хайрлан хамгаалж сэтгэл зүрхээ чилээснийхээ төлөө дандаа л хар дарсан зүүд шиг хэлмэгдүүлэлт зовлон туулсан. Одоо ч 100 жилийн түүхтэй агуу хүчин төрийн эрх барьсаар, хуурамч ардчилалыг тунхагласаар байна.

Зочин [49.0.178.31] 2023-03-30 13:24:07

Хуурамч ардчилалыг тунхагласаар л байна гэж яг хэллэө.

zochin [203.91.115.247] 2023-03-30 10:18:52

ih daljignaad Mi g dagaad hayad daraa Jenkog dagaad hayad l zohiolch emegteichuudee gutgeed l hachin awgai da

Зочин [103.26.194.9] 2023-03-30 10:39:45

K

Zochin [202.55.188.121] 2023-03-30 10:31:33

Hunii sainiig hanilan baij tanidag gedeg. Horon sanaatai nuhduudiin tanisan bol hayh ni zuv. MU-iin turiig buzarlasan hulgaichuudiin nuuts huivaldaaniig medchihlee gej l Hulang alahaar zanalhiilj baigaagaas zailshgui. Tsedenbaliig ch bas yaj gutgej tarchlaaj alsniig MAN AN -iin buzar hulgaichuudiig turuus zailuulj baij unen uchir tailagdana.

zochin [203.91.115.247] 2023-03-30 10:16:45

hulgaich hun bi hulgaich gej hezee ch heldeggui yum aa

Зочин [124.158.107.35] 2023-03-30 09:59:13

Нямдорж хятадын тагнуул гэдгийг тухайн үед ТЕГн дарга баталсан тэр бол Хулангаас илүү төрийн нууцад ойр хамгийн аюцлтай

Зочин [124.158.107.35] 2023-03-30 09:56:49

хятадуудтай нийлж нүүрс хулгайлдаг бүх санг банк тонодог улс төрчид бол жинхэнэ урвагчид

Уншигч [122.201.24.128] 2023-03-30 09:50:01

Энэ хүүхэн чинь олон ааштай дотны сайн найзаасаа хүртэл урваж явсан хүндээ шүүх л үнэн худлын шүүх байхдаа

Зочин [202.126.88.64] 2023-03-30 10:38:04

ОЛОН ААШГҮЙ ЭМЭГТЭЙГ ДЭЛХИЙГЭЭС ХАЙГААД ОЛ... МЭДЛЭГТЭЙ, ХИЙСЭН ЮМТАЙ ХҮН БАРДАМ БАЙДАГ.

Zochin [66.181.160.18] 2023-03-30 09:46:17

Ene hunii tagnuul gej yu baidiim suuliin 300 jil bidniig ooroor setgesen hun buriig tagnuul gej ustgasan enen massd surgamj ugch baigaa uildel Hulan gadaadiin gar hul ediin zasgiin bulegleluudiin erh ashagt saad bolson baih gej bpdoj baina erin manai olon nudarganuud uvaigui honotsiin setehuitei gadaadiin humuustei niilj eldev gereegeer eh oron ard tumenee tonon deeremdej uund saad bolson humuust turiin neriin omnoos eldev hoch ner ogood shiitgeed baih shig baigaa yum j: TS.HULAN CH.MUNHBAYAR TULGA g.m .

Б Туяа [202.126.88.195] 2023-03-30 09:42:54

Энэ зохиолч эмэгтэйг гүтгэж байгаа нь үнэн байна иймд энэ цоглог эмэгтэйг хамгаалах хэрэгтэй шүү арай ч тагнуул хийх хүн бишээ эх оронч мундаг уран зохиолч өссөн орчин хүмүүжсэн хүмүүжил нь шал өөр шүү дээ миний л лав санаад буухгүй бна бодох хэрэгтэй шүүх сэргийлэх сүүлд нь буруутан болно шүү манай хүчний байгууллаг зөв л шийдэх байх гэж итгэнэ

зочин [220.108.217.252] 2023-03-30 09:32:22

Таныг хилс хэрэгт гүтгэн хилсээр шийтгэх гэж буй юм бна гэж таны хэлснээс ойлгогдож бна, Тань шиг том хүнийг ингэж буй бол ч гэм зэмгүй жирийн иргэд бол ч хуйгаараа зүгээр л эрх баригчдын шорон гянданд чихээстэй байх байсан бизээ, Мөдхөн таны талаархи энэ хэргийн бүх зүйл тодорхой болно гэдэгт итгэлтэй бна. Бас Хуулийнхан маань ганц таныг онцолж аваад л айхтар хэрэгт гүтгэж хэлмэгдүүлэх гэж буй гэдэгт яагаад ч итгэхгүй бна. Таны гэм буруутай үгүйг гагцхүү шүүх мөд шийднэ. Ингэж байхаар шүүх хүртэл гүрийж байгаад шүүхээр үнэн мөнөнөө тогтоолгочихгүй дээ.

зочин [202.126.90.67] 2023-03-30 09:31:36

Баяны хүүхэд гэж ялгаварлан гадуурхаж болохгүй бхаа. Бизнест хөлөө олж улс орондоо хувь нэмрээ оруулж татвар төлж яваа Гарамжил гэдэг ээж шиг минь майхан эмэгтэй байна лээ. Мөнгөөр худалдаж авдаггүй юм бас байдаг шүү. Хүний шашин шүтэх эрх үндсэн хуулиар нээлттэй . Ам хэлний уран цэцэнээр баян ядуу гэдгийг орилж тунхаглаад яахав. Жинхэнэ баячууд олигархиуд аль нь вэ? гэдгийг ард түмэн таниж байгаа. 8 настай жаахан хүүг эхийн хайраар хайрлаад өрөвдөөд үзээрэй, ямар их хэл ам., ямар хувь тавилан хүлээж байгааг таашгүй. Х богд болно гээд болчдог ч юм биш. Хуоанг өрөвдөхөөс илүү тэр жаахан амьтанг өрөвдөж сууна. Муу муухай хэл ам холуур байг ээ! бурхан минь

Зочин [220.202.209.86] 2023-03-31 17:14:16

unen

Зочин [103.212.118.122] 2023-03-30 12:49:48

Юутай үнэн

Зочин [139.5.217.76] 2023-03-30 10:54:50

Санал нэг

Zochin [202.55.188.121] 2023-03-30 10:20:28

Uneheer 10-r bogd turluu gehed ochij ochij shunaliin dev bolson buzar hunii umaid turluu olson baih uu ? Gazriin doorh baylgiig huviin umch ch geh shig. Garamjil geh shunaliin tulamnaas shunaltai chutguruud l tsuvna daa.

Зочин [203.91.115.247] 2023-03-30 10:20:00

mash zow

Зочин [202.55.188.122] 2023-03-30 09:20:12

Оргүй хүн гүтгэхгүй байх гэж бодож сууна даа

Зочин [64.119.22.220] 2023-03-30 09:27:21

Гадаалын тагнууоын байгууллагаас 4трб төгрөг авсанаа тайлбаралчих.

Зочин [66.181.185.98] 2023-03-30 09:19:13

Олон зантай суургүй хачин хүн дээ

И [122.201.22.90] 2023-03-30 09:15:06

Үгийн урнаар хэрэг шийдэгдэхгүй хууль цаазат орон хууль шүүх нь үнэн мөнөөр шийдэх байх гэдэгт итгэж байнаөө

З [66.181.161.146] 2023-03-30 09:07:18

Худал үнэнийг хууль шүүх нь ялгах биз гэмгүй таныг гэсгээхгүй биз ээ энхийг цагаан тагтааг юунд нь харлуулахыг хүсэв гэж ялгаж салгаад өгөх байлгүй дээ.Монгол төрд буруутай гэгдсэн эрхтэн дархтан нь ариун болж ядарсан ард нь санаатай ч санамсаргүй ч ялтан болдог тийм нийгэм болохоор эрхэм та сэтгэлээ чилээхийн хэрэггүй биздээ.

Саран-очир [202.179.15.34] 2023-03-30 09:00:41

таны талаар үнэнийг мэдэхгүй юм даа тийм болохоор зөвч гэж хэлж чадахгүй байна буруу ч гэж бурж яадахгүй байна.


49 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
49 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.