УИХ-ЫН ГУРВАН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй горимоор хэлэлцэх санал гаргасан. Гэвч уг асуудал албаны нууцад хамааралтай тул нээлттэй хэлэлцэх боломжгүй аж. Иймд эл асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай горимоор хэлэлцэх болсныг гишүүдэд дуулгасан юм.
УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар тус тус авч хэлэлцсэн. Эцсийн шийдвэр гаргах хуралдаан чуулганы танхимд үргэлжилж байна.
Сэтгэгдэл
Нүүрээ хийх булан, хайрцаг, уутгүй болчихх юмаа. [59.153.112.225] 2023-03-30 19:58:44
Нээлттэй хэлэлцэхээр бид чинь ичиж үхэх гээд байх юм аа. Ард түмнийхээ өчнөөн төгрөгийн нүүрсийг хулгайлсан гэхлээр ёстой шараа юм. Тэгсэн хулгайлсан баагийнууд нь УИХ-ын гишүүд гэхлээр бүүр нүүрээ хийх газаогүй болчих юм. Яах вэ?