Монгол төр, ард түмэн зарим хүмүүсийг жилийн тэрбум тэрбумаар цалинжуулах ямар өртэй вэ?
Хоохорын Бадамсүрэн Эрдэнэс Монгол ТӨХК-ийн Зэсийн группийн захирал сард 15,500,000₮ цалинтай.
Нацагийн Багабанди ОТ ТУЗ-ийн гишүүн сард 25,000$ цалинтай.
Эдгээр эрхэмүүдийн жилийн цалингийн хэмжээг тооцож үзвэл хэдэн тэрбум, олон аймгийн төсвийг нийлүүлсэнтэй тэнцэнэ гэх. Энэ чинь л нөгөө тэгш бус байдал биш юм уу? Бүх хямралын үндсэн шалтгаан тэгш бус байдал, нэг нь нөгөөгөөсөө онхи өөр боломж эдэлдэг гажуудал бус уу? Төр, төрийн өмчийн байгууллагад ажиллах ганц хоёрхон хүмүүс сая сая ядуусын өдрийн хоолыг булааж тансаглалд умбаж байгаа л хэрэг. Нэг их хэцүү тоо бодож, өөр шалтгаан хайх шаардлага алга. Ердөө л бусдаас баян байх бусдаас давуу эрхтэй, нууцлаг өндөр хана хэрэм мэт орших хамгийн ядуу сэтгэлийг төвөгшөөлгүй тээгчид л юм даа.
Хуульчлагдсан хулгай гэх юм уу? дархан эрх гэх юм уу? феодализм гэх үү? Ямар ч байсан иймэрхүү том шимэгчид өнөөгийн ядуурал, гуйланчлал, ажилгүйдэл, авлигалд живсэн нийгмийн томоохон вирус мөн шүү дээ. Эцсийн эцэст төсвөөс, нүүрснээс, банкнаас улаан гараараа шүүрэгчдийн цаад эзэд нь ч тэд.
Дотоодын ч гадаадын ч авлигал дээр тогтож хулгайгаар саваа дүүргэдэг компаниудын хорыг найруулж, хосыг шувтарч суух ийм бурангуй шударга бус байдалтай л тэмцэж, урхагаар нь намжааж чадахгүй бол шинэчлэл шийдэл гэх уриа дуудлага бүхэн хадны цуурай шиг хоосон зүйл болно.
Хэрвээ иргэд нь адилхан биш юм аа гэхэд ядаж гэдэс цатгалан мөр бүтэн, залуус нь хөдөлмөрлөх таатай нөхцөлд эх орондоо амьдрах бололцоотой сон бол тэгш бусд байдлын тухай тэгэж их хөөцөлдөх хүн гарахгүй л байсан болов уу? Гэтэл сум, баг, аймгийн хэмжээний мөнгө хөрөнгөөр ганц хоёрхон хүний гэр бүл ханаж цадахаа үл мэдэн тэтгүүлж байгаа нь нүдэн дор тээглэх өргөс мөн.
Сэтгэгдэл
зөв, дэмжинэ [192.82.80.56] 2023-04-04 07:14:23
Ерөнхи й сайд багабандийг солино гэж хэлээд ТАГ болсон. ОЮУНЭРДЭНЭд багабандид атгуулах зүйл байна. Шууд халаад явуулах ёстой хүмүүсийг байлгах хэрэг байна уу? 500 000 төгрөгөөр амьдралаа залгуулж байгаа тэтгэвэрийн хөгшчүүлээ таг мартсан төр тэтгэвэрт гарах нас нь хэтэрсэн БАЯЧУУДЫГ төрөөс явуулах
Зочин [188.162.254.105] 2023-04-03 21:12:28
Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Иргэн [192.82.76.97] 2023-04-03 18:54:30
МАНАНГИЙНХАН даргын цалинг авлига маягаар тогтоодог. Уг нь ажиллагсадын дундаж цалинтай уялдуулж тогтоодог эдийн засгийн зарчим бий. Өндөр цалин өгч байгаад намдаа санхүүжилтээр буцааж авдаг. Иргэдээ шулж намаа санхүүжүүлдэг луйвар- авлигаа зогсоо!!!
зочин [66.181.161.255] 2023-04-03 15:03:38
багабандаа. авсан. мөнгөө. өнчин. хүүхдийнасрамжийн. газар. өгөө.
Оо [202.55.188.94] 2023-04-03 13:00:17
Ийм зэвүүн фашист царайлсан жижигбанди чавганц царайлсан нөгөөдөх нь энэ нөхдүүдийг зайлуулаач. Жижигбанди чинь монголын толгой баян. Авсан газрыг нь хураа баянголын автобусны буудлын ард
ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-03 12:36:55
ТЭГСЭН МӨРТЛӨӨ БАДАМСҮРЭН ХУЛГАЙЧ ХҮҮХДЭЭ ГАДААДЫН ДЭЭД СУРГУУЛЬД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 100 САЯ ТӨГРӨГӨӨР СУРГАЖ БНА ГЭЭД БОДДОО, БАГАБАНЬД ШУНАЛТАН РИО ТИНТО-гийн ТАЛД АЖИЛЛАДГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ ИХ МӨНГӨ АВДАГ ГЭЭД БОД, ШУНАЛД ХУЛГАЙЧ НАРТ ХЯЗГААР ГЭЖ ҮГҮЙ ГЭДЭГ ЭНЭ.
zochin [66.181.176.126] 2023-04-03 12:35:27
Одоо болно ш дээ, эд нарыг 9 үеэр нь тэжээх үүргийг монголын төр авсан юмуу, яршиг л байна
Орк [128.199.251.56] 2023-04-03 12:23:49
Чөтгөр хүн биш чөтгөр???
Зочин [66.181.161.115] 2023-04-03 12:04:15
Авдаг цалингийнх нь төлөө ч ингэж арай болохгүй байх аа. Тэдний оронд өөр дурак байлаа ч ялгаагүй авна шүү дээ. Бас дэлхийн томоохон төслийн үнэ цэнэ, нэр хүнд гэж байна. Та нар өөр юмаар ороогооч наад хүмүүс ээ. Гэмт хэрэг. Баримттай нь илрүүл. Би ч бас эдгээр хүмүүст дургүй. Та нар ямар ч иш мухаргүй ингэж боорлоод байхаар, эсрэгээрээ наад хүмүүс чинь улам л энхийн тагтаа болж ялгарна.
Зочин [202.21.107.3] 2023-04-03 11:48:30
Монголоо гэсэн сэтгэлгүй Багабандийг шалга.Х.Бадамсүрэнг шалга.Маш их мөнгөөр тансаглаж ханахгүй.Мөнгөө хүүхэд эмчлэхэд зориулах сэтгэлгүй хүмүүс.
зочин [202.9.41.1] 2023-04-03 11:27:19
хөрөнгийг нь хураа даварсан гөлөгнүүдийн
Зочин [103.10.20.201] 2023-04-03 11:25:35
зайлуулах хэргэтэй шдээ
Зочин [103.10.20.201] 2023-04-03 11:24:37
татан буулга новшнуудыг
Цалингаа ЮҮНД жишиж өөрчлөх вэ? [59.153.112.225] 2023-04-03 11:14:54
Ер нь энэ 2 хүний цалин нь дэлхийн жишгээр байгаа юм. Харин монголчуудын авч байгаа цалин орлого нь яг СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙНХ шиг байгаад хамаг зөрчил оршиж байна. Ө.х. Хойд Солонгос, Куба шиг. Ингэхийн тулд бид 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн юм уу???
Сангийн яам, Монголбанк 2 ичээчээ, зах зээлд шилжээд удаж байгаа биздээ? [59.153.112.225] 2023-04-03 10:56:46
Монголынхоо цалингийн сүлжээг эрүүл болгооч ээ. Сангийн яам, Монголбанк хоёрын аманд багтаад иргэдийнхээ цалин орлогыг нэмүүлж чадахгүй ЯМАР ДОРОЙ ард түмэн вэ??? Польшийг хар. Тэднийх 1981 онд зах зээлд шилжиж эхэлсэн, 1990 оны 5-р сард мөнгөний реформ хийж, тэр үеэс эхлэж Барууны жишгээр хөдөлмөрөө үнэлүүлж ижил тарифаар цалинждаг болсон. Гэтэл Монгол 33 ЖИЛИЙН туршид нөгөө л СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙНХЭЭ цалингаар амьдарсаар. Цалингаа нэмүүлье гэхээр "ТӨГРӨГИЙН ХАНШ УНАЧИХНА" гэсэн Сангийн яам, Монголбанкны АРЧААГҮЙ тайлбараар ДОРОЙ оршсоор. Гэтэл "цагаан захтай" хулгайлч, завшигч, учраа олгсод нар хулгайгаа хийсээр. Ядахдаа эхлээд 50,000-тын дэвсгэртээ хэвлүүлэн гаргаж ЦАЛИН НЭМЭЭЧЭЭ, Засгийн газраа!
Зочин [202.126.90.28] 2023-04-03 10:46:25
Bagabandi guain tsaling Mongol uls toldog gejuu?
Зочин [124.158.107.35] 2023-04-03 09:43:22
үнэндээ эд нарын туршлага гэж яг юу ч байгаан тэгээд ч юу гийгүүлээд байгаам хоцрогдсон гаруудшт
Иргэн [192.82.92.103] 2023-04-03 09:32:48
Совесть гэдэг юм хаана байна ?
Зочин [192.82.84.208] 2023-04-03 09:11:12
АРХИНЫ МЭРГЭЖИЛТЭН УУРХАЙН ТУЗ ХА ХА, ЭНЭ ОДОО БОЛИОЧ.