Нийслэлийн асуудал хариуцсан МАН-ын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ дахь МАН-ын бүлэг намын дүрмээрээ гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Нийслэлийн асуудал хариуцсан намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр манай намын бүлэг гурван дэд даргатай боллоо.Дараа нь Аялал жуучлалын тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Бүлгийн гишүүдээс нэг санал тавьсан. Сүүлийн үед бизнесийг дарамтлах, булаах, үл хөдлөх хөрөнгөнд нь халдах үзэгдэл газар авлаа. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгийг нь булааж буй үйл явдлыг таслан зогсоох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Эргээд бүлэгт танилцуулахыг үүрэг болголоо" гэсэн юм.
Сэтгэгдэл
Иргэн [59.153.86.144] 2023-04-04 08:43:21
Маш зөв хүнийг томилжээ. Бат-Амгалан гишүүн шиг аливаа ажилд сэтгэлээсээ, тууштай, хариуцлагатай, шударга, хүмүүжилтэй, төлөвлөгөөтэй ажилладаг хүн төрд хэрэгтэй. Баянзүрх дүүрэгт мундаг сэтгэлтэй бүх салбарт хүрч ажиллах гэж хичээж байна шдэ. Ард түмний дуу хоолой болно гэдэг энэ шдэ, Сайн байна. Амжилт хүсье. Тогтохсүрэн даргад бас баярлалаа гэж хэлье.
Зочин [150.129.142.167] 2023-04-03 23:43:10
Ийм УИХ-ын гишүүн байдаг юм уу?
Зочин [66.181.166.231] 2023-04-03 16:15:52
бас дарга дутаа юу
зочин [64.119.17.173] 2023-04-03 13:45:18
МАН нийслэлийн бүх асуудлыг шийдэх эрхтэй юу засаг дарга Сумъяабазар, нийслэлийн асуудал хариуцсан сайд Сүхбаатар, тэгээд энэ Батамгалан юу хийдэг вэ Олон дарга байвч нийслэлийн утаа, түгжрэл, хог шороо газар замбараагүй олголт улам л ноцтой асуудал болоод байдаг Оюунэрдэнээ