Б.ПҮРЭВДОРЖ: ЯДУУРЧ БАЙГАА ИРГЭДЭЭ ХООСОН ШУДАРГА ЁСООР “ХООЛЛООД” ХОЛ ЯВАХГҮЙ УЧИР ОДОО БИЗНЕС, АЖ АХУЙН НЭГЖЭЭ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нүүрсний хулгайн хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. АН-ынхны зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгааг шүүмжилж, буруутгасан. Учир юу вэ?
-Эрх баригчид нүүрсний тээвэр болон гэрээгээр дамжуулж мөнгө завшсан. Гэрээгээр нүүрсний үнийг 65 ам.доллар гэж тогтоосон. Гэрээ байгуулсныхаа төлөө авлига авдаг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 450 ам.доллар, зарим тохиолдолд 600 ам.долларын ханштай байхад 65 ам.доллараар зарсан. Үүнээс яаж мөнгө гаргаж авдаг вэ гэхээр Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх 25-хан километрт 120 сая төгрөгөөр тээвэр хийдэг. Үүнээс бүх хулгай эхэлсэн. Мөн арав гаруй оффтэйк гэрээ хийж, түүгээрээ мөнгө завшсан. 2016 оноос нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор ийм хулгайг зохион байгуулалттайгаар хийсэн. Олон нийтийн эсэргүүцэл, шүүмжлэлд өртөхөөрөө үүнийгээ Ардчилсан намтай хуваах маягаар асуудлаас бултах гэж байна. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй үлдээсэн шалтгаан УИХ-ын хаалттай чуулганаар Д.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн үгтэй холбоотой гэж харж байна. Чуулганы хаалттай хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ “Өмнөговьчууд төлөөлөлгүй үлдэх ёсгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх сонирхол эрх баригчдад их байх шиг байна. Тиймээс өмнөговьчуудыг төлөөлөлгүй үлдээхгүй нь тулд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нухацтай бодоорой” гэж хэлсэн. Энэ үг тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж бодож байна. Ер нь ардчиллыг хөгжүүлж байгаа улсын хувьд тэр дундаа ерөнхийлөгчийн болон нэг намын засаглалтай хоёр орны дунд хавчуулагдан оршиж байгаа Монгол орны хувьд парламентын дархлаагаа хадгалж үлдэх нь чухал.
Танай намын зүгээс Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж мэдэгдээд байгаа шүү дээ...?
-Хэдийгээр олон нийтийн шахалт байгаа ч гэсэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж бүрэн бий. Өөрөөр хэлбэл, 2013 онд алга болсон мөргөцөгийн асуудалд холбоотой гэж хардаж байгаа бол тэр асуудлаарх бичиг баримт нь өнөөдөр машинд нь, албан тасалгаанд нь байх ч үгүй шүү дээ. Тиймээс заавал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгаж, шүүх дээр үнэн мөнийг нь олох боломж байсан. Гэтэл манайх ч адилхан, танайх ч адилхан гэдэг байдлаар эрх баригчид оффтэйкийн гэрээний хулгайг, Цагаанхадаас Ганцмод боомт хүртэлх тээвэрлэлтийн болон нүүрстэй холбоотой бүх хулгайг олон нийтийн шүүмжлэлээс холдуулахын тулд Ардчилсан намд нааж байгаад харамсалтай байна.
-Чуулган хаалттай хуралдсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний хулгайн гол эзэн нь байж, тийм учраас түдгэлзүүлэх гэж байгаа юм байна гэх ойлголтыг олон нийт авсан. Тиймээс та тодорхой мэдээлэл өгөөч. Яг ямар шалтгаанаар холбоотой гэж үзсэн талаарх прокурорын дүгнэлтийг та бүхэн харсан шүү дээ...?
-Д.Бат-Эрдэнэ гишүүн бол хувьцаа эзэмшигч хүн. Жижиг Таван толгойг анх эргэлтэд оруулж Монголын нүүрс Хятад руу гарч, нүүрсний орлогоор эдийн засгийн хөгжлөө дэмжих боломжийг анх Д.Бат-Эрдэнэ гишүүн гаргаж өгсөн. Дахин хэлэхэд энэ хүн бол жижиг Таван толгойд хувьцаа эзэмшигч. Гурван мянга гаруй хувьцаа эзэмшигчдийн нэг. Энэ хүн бол компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өөрөө ч “Компани дээр болсон тэр үйл ажиллагаанд би оролцдоггүй. Мөргөцөг алга болсон асуудалд хамаагүй” гэж хэлсэн.
-Ер нь Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгай зэрэг нь авлигын эсрэг байхын тулд хийгдэж байгаа ажил уу. Эсвэл эрх баригчдын улс төрийн тоглолт уу?
-Өнөөдөр Монголын эдийн засаг уул уурхайн хэдхэн бүтээгдэхүүнээс хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, бусад бизнесүүд зогсонги байдалд, ихэнх нь дампуурч байна. Эдийн засаг нэг зүйлээс хараат байхаар тэнд ажиллаж байгаа цөөн хүмүүсийн асуудал эерэг байдаг. Бусад салбарын хүмүүсийн цалин, бизнесийн орлого мөн тэтгэвэр бага түвшинд байна. Үүнээс болж иргэдийн бухимдал маш их байна. Иргэдийн бухимдлыг түр зуур зогоож байгаа нэг зүйл нь хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг гаргаж ирээд, шударга ёс ярьж түүнээрээ ард түмний сэтгэлийг тэжээх маягаар түр зуур аргацааж байна. Засгийн газар эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч улс эх орныг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ажил хийхгүй байгаа. Цааш цаашдаа ч эрх баригчидтай холбоотой авлига хээл хахуулийн болон албан тушаалын хэргүүд гарч ирнэ. Тэр бүр дээр ард түмэн шуугисаар харамсалтай нь амьдрал ахуй нь дордсоор байх болно.
-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгааныг та юу гэж харж байна?
-Гадаад худалдаа эерэг гарч байгаа шалтгаан нь иргэд ядуурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ багасгаж байгаа юм. Хүмүүсийн цалин, тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй болохоор нэн шаардлагагүй зүйл худалдаж авахаа больж байна. Ингэхээр гаднаас ирж байгаа импортын хэмжээ багасаж байна. Экспортын хэмжээ яахав жаахан нэмэгдсэн байх. Үүнээс шалтгаалж гадаад худалдаа ашигтай гарч байгаа. Энэ бол иргэд ядуурсантай холбоотой асуудал. Энэ хэрээр эдийн засаг хумигдаж байна гэсэн үг. Иргэдийн худалдан авах чадвар багасаж байна гэсэн үг. Ямар арга хэмжээ авбал иргэд орлоготой болох вэ гэхээр эдийн засгийг солонгоруулах, аж ахуйн нэгжийг олноор бий болгох, тэднийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжих ажлууд хийх ёстой. Харамсалтай нь энэ чиглэлд нэг ч ажил хийж байгаа юм алга. Аж ахуйн нэгжийг дэмжих зээл гаргаж байгаа ч эрх баригчид өөрсдөө хуваагаад авчихдаг. Тиймээс бизнес хийвэл улам ядуурах нь гэсэн ойлголт бизнесийнхэн дунд бий болсон. Бизнес хийж байснаас хийгээгүй нь илүү асуудалгүй болчихоод байна. Энэ нь эдийн засгийг ихээхэн хойш татаж, ухраадаг. Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн бодлого гаргаж, үйл ажиллагаагаа төлөвлөвөл ойрын хугацаанд эдийн засгийг дэмжих боломж байгаа.
-Та Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга. Төсвийн зарцуулалт ер нь хэр байна. Хэмнэлтийн хуулиа хэрэгжүүлж чадаж байна уу?
-Манай төр хэтэрхий данхайсан. 2016 онд төрийн албан хаагчийн тоо 196 мянга байсан бол өнөөдөр 290 мянга руу дөхөж байгаа. Мөн төсвөөсөө давсан зардалтай төрийн өмчийн компаниуд бий болсон. Төрийн өмчит компаниудад хүйтэн сэтгэлтэй, цүнх баригчид очиж ажилладаг учраас бүгд ашиггүй ажиллаж байна. Төр хэтэрхий данхайсан, төрийн өмчит компани нь олдсон ийм тохиолдолд төсвийн зарцуулалт хэзээ ч үр дүнтэй байхгүй. Хэдийгээр Төрийн хэмнэлтийн хууль баталсан ч цөөн хэдэн албан тушаалтныг чөлөөлөх шийдвэр гарсан. Ингэхдээ чөлөөлсөн хүмүүсийг дэд даргаас газрын дарга болгож бүтцээ өөрчилснөөс хэтрээгүй. Энэ бол иргэдийг хуурсан үйл ажиллагаа болсон.
-Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь Нийгмийн даатгалын багц хууль. Энэхүү хуульд тэтгэврийг тогтоохдоо сүүлийн таван жилийн дунджаар бодох таны санаачилга орсон байна лээ. Хууль хэзээнээс хэлэлцэгдэх вэ?
-Эрх баригчид өнөөдөр аргагүй үнэнд гүйцэгдсэн. Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох миний хоёр жил тэмцсэн заалтыг Нийгмийн даатгалын багц хуульд оруулсан. Гэхдээ хуулийн төсөлд оруулсан гээд батлагдчихгүй шүү дээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан сайд байхдаа Нийгмийн даатгалын багц хуульд иргэдийн хүсээд байгаа бүхнийг оруулчихсан. Энэ хууль багцаараа цааш явахгүй. Өргөн баригдсан хуульд оруулсан заалтууд бүгдээрээ батлагдвал Нийгмийн даатгалын сан төсвийг шийдэж чадахгүй. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг хоёр дахиа дахин татагдаж дараагийн сайдын үед дахин өргөн баригдах байх. Тиймээс би өөрийнхөө өргөн барьсан тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар бус таван жилийн дунджаар тогтоох хуулийн төслөө дангаар нь хэлэлцүүлэхийн төлөө зүтгэнэ.
-Өөр ямар хуулийн төслүүд дээр та ажиллаж байна?
-Компани, аж ахуйн нэгжүүд, хуваариа бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудал өнөөдөр их хүндэрч байна. Шинэ хөрөнгө оруулалт хийх байтугай компанийнхаа ажилчдын цалинг яаж олгох, яаж эргэлтийн хөрөнгөө олох вэ гэдэг асуудал компаниудад чухал болчихоод байна. Мөн банкууд зээл гаргахгүй гацчихсан байна. Энэ тохиолдолд нэг хуулийн төслийг өргөн барьсан. Тэр нь ковидын үед хил хаалттай байх үед үүссэн компаниудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын өрийг таван жилээр хойшлуулах, ингэхдээ жил бүр 20 хувиар төлөх хуулийн төслийг өргөн барьсан. Ингэснээр компаниуд татвар, нийгмийн даатгалын өрөнд санаа зовохгүйгээр үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой болно. Хоёрдугаарх хууль нь, татварын өр юм уу эсвэл нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын жаахан хэдхэн төгрөгийн өр гардаг.
Ийм тохиолдолд компанийн эздэд хилийн хориг тавьдаг. Үүнээс болоод тухайн компанийн захирал компанийнхаа гадаад харилцаа, гадаад худалдаа болон бусад асуудлаар нааш цаашаа явахад асуудал үүсдэг. Тиймээс татварын болон бусад нийгмийн даатгалын өрөөс болж хилийн хориг тавьдагийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Ингэснээр компани аж ахуйн нэгжүүд бизнесээ чөлөөтэй эрхлэх, гадаад харилцаагаа сайжруулах, гадаад худалдаа болон бусад үйл ажиллагаандаа илүү хурдан шуурхай орох боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоо бид шударга ёсоор ядуурч байгаа иргэдийг хооллоод хол явахгүй. Тиймээс бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, татварын болон бусад зүйлээр дэмжих ажлыг хийж байж эдийн засгаа аварч чадна. Өнөөдөр бизнесээ дэмжих цаг болсон.
-Танай намд үүссэн асуудлын учир зүй нь овоо нааштай болох чигтэй байсан. Гэтэл сая Шүүхээс С.Эрдэнэ даргын тамга хүчинтэй гэсэн шийдвэр гарлаа. Танай нам дахиад бужигнаад эхлэв үү?
-Намын дарга Лу.Гантөмөр Улсын дээд шүүхэд бүртгүүлснээр намаа удирдах боломж нь нээгдэж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах, намын томилгоо хийх, данс зэрэг асуудалд намын гэрчилгээ, тамгагүй байгаа нь асуудал үүсгэж буй. Ер нь Лу.Гантөмөр дарга жаахан удаан байна. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай учраа олоод гэрчилгээгээ хурдан авмаар байна. Үүний дараа С.Эрдэнэ даргатай ярилцаад тамгаа авах ёстой. Гэхдээ нэг нам юм чинь хоорондоо ойлголцож учраа олохыг эрмэлзэх хэрэгтэй. Хэрвээ учраа олох ажил нь урагштай явахгүй бол энэ хүмүүсийг намын даргын нэр барьж үйл ажиллагаа явуулсан гэдэг асуудлаар, мөн намын гэрчилгээ, тамгыг авч ирэх асуудлаар цагдаад хандаж хурдтай шийдмээр байна. Хүлээлтийн байдалтай их удах нь намын цаашдын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
Дээр нь сонгууль дөхөж байна. Тиймээс бид маш хурдан зохион байгуулалтад орж эрх баригчдын өнгөрсөн хугацаанд идсэн уусан авлига хээл хахууль, мөн Монголын эдийн засгийг доройтуулсан, бараа бүтээгдэхүүний үнэ, инфляцийг хөөрөгдүүлсэн, валютын ханшийг хяналтгүй алдсан, Монгол Улсын өрийг нэг дахин нэмэгдүүлсэн гэхчилэн зүйлүүдийг нь шүүмжилж хэлэх хүнгүй болчихоод байна. УИХ дахь АН-ын бүлэг л улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Намын зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байна. Яасан яадаг юм бэ гэдэг байдлаар эрх баригчид өнөөдөр дураараа дургих нь хэрээс хэтэрч байна. Тиймээс гэрчилгээ, тамганы асуудал дээр эрс шийдэмгий ажиллах хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.32] 2023-04-10 11:47:23
Энэ 2 нам худлаа нэг нэгнээ муулдаг. 30 жил хуурамч ардчилал, худал үг, амлалтаар ард иргэдээ аргацааж саналыг нь худалдан авч төр барилаа.Үндсэн хуульд газрын баялаг ард иргэдийн өмч гэж хоосон тунхаг оруулж, цаагуур цөөхөн хүн, төрийн албан хаагчдыг тэжээж ,3 сая илүү хүмүүс нь хоосон ядуу хоцорсон.Аль хэдийн баялгийн сангаа байгуулж иргэдэд ашигт малтмалын орлогоос тэгш хүртээх ёстой. Үүний төлөө яагаад тэмцэхгүй байна вэ? Иргэдэд таалагдахын тулд хоосон ярьдагаар болио!!! Энэ 2 намын төр барих хугацаа дууссан.
Estella [139.99.71.247] 2023-04-05 14:37:18
เว็บตรง pgมาแรงจนผลักไม่อยู่ เล่นง่าย จ่ายทุกบิล ทำเทิร์นน้อยสำหรับโบนัส และก็ โปรโมชั่นที่ท่านเลือก ได้รับการผลักดันจากเว็บ pgslotgame.vip ที่เปิดให้บริการสล็อตพีจีมานานกว่า 3 ปี เหมาะกับผู้เล่นทุกระดับ ไม่ว่าจะเป็นผู้เล่น ทุนน้อย ทุนหนัก ก็สามารถเล่นได้ มีบุคลากรรอดูแลท่าน ตลอด 24 ชั่วโมง พร้อมระบบฝากถอนออโต้ใช้งานง่ายไม่ต้องโหลดแอพสามารถเข้าเล่นผ่านหน้าเว็บไซต์ได้โดยทันที มีผู้เล่นมากไม่น้อยเลยทีเดียวจากทั่วทุกประเทศในโลก สมัครสมาชิกกับเราวันนี้ รับโบนัสฟรี 50% ยิ่งไปกว่านี้ยังมีการแจกเทคนิคเกมสล็อตฟรีๆทุกวัน รวมเกมส์PG SLOTตื่นเต้นตื่นเต้นไม่ว่าจะเป็นเกมส์สล็อตเล่นง่ายหรือกีฬาบอลจากลีกชั้นแนวหน้าทั่วโลก และรวมทั้งบอลรายการต่างๆจำนวนมาก ที่เปิดให้คุณมาเพลิดเพลินใจมากกว่าทุกที่ เปิดประสบการณ์ที่สนุกสนานที่สุด ได้กำไรมากที่สุด เพราะเราเป็นสล็อตเว็บตรงที่ดีที่สุดในไทย ยืนยันเรื่องที่เกี่ยวข้องกับการจ่ายเงินแน่นอน เนื่องจากเว็บของพวกเรานั้นมีความมั่นคงและไม่มีอันตราย100% pgเว็บตรง
ЗОЧИН [202.21.101.210] 2023-04-05 11:17:08
ТАНИЙ АЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ 7 ЖИЛЭЭ ХУРДАН 5 БОЛГО
Зочин [202.9.40.246] 2023-04-05 08:58:21
Холын Ховд нутгийнхан их зөв хүнээ сонгосон байна шүү. Ман, ан нам гэхгүй бурууг засах гэж шүүмжилдэг, шулуун шударга, дайчин гишүүн юм. Иргэд,аан нэгжийн эрх ашгийг энэ хүн л ярь хамгаалж бна.Ахмадуудын тэтгэврийн энэ хүн л ганцаараа ярьж бж нэмүүлсэн. Шударга,ухаантай гишүүндээ аз жаргал, ажилд улам их амжилт,дахин сонгогдоорой
зочин [202.9.46.100] 2023-04-05 08:28:59
хулгайч хоёр байсныг сая харлаа Пүрэв дорж хулгайчаа хамгаалж ардчилсан намыг шорооиой хутгав
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН СОНОРТ [203.217.139.240] 2023-04-04 15:05:25
Гэр хороололд хашаандаа жижиг үйл ажиллагаа явуулж байгаа иргэд аж ахуйн нэгжийг татвар хураамжаар дарамталж сөхрүүлж байна үйл ажиллагаа явуулж байгаа тоогоор нь хогны мөнгө 65000 , хүн бүрийн тоогоор 1000 төгрөг төл тэгэхгүй бол үйл ажиллагаагийн зогсоон гэж байх юм. Өмнөх журмаараа 2500 төлөх хүн бага алдагдалтай байгаа тул төлөх чадвартайгийнхан төлбөрийг нэмэгдүүлээд нөхөх журам гаргасан гэнэ
2 хөршдөө суралцахыг илүү анхаарах хэрэгтэй. [59.153.112.225] 2023-04-04 12:41:50
Ер нь Монголын сүүлийн үеийн түүхээс харвал ХААНААС юү сурч байгаа, сурсан хүмүүсээ ОНОВЧТОЙ зөв газар нь томилж ажилуулвал ҮР НӨЛӨӨ гарсан. Гэтэл одоо байгаа байдлаа хар. Уг нь ХОЁР ХӨРШИЙН аль нэгэнд хүн сурвал газар зүйн болон болон эдийн засгийн НЭГ БҮСЭД хамаардаг учир уг төгсөгч Монголд илүү их юм бүтээнэ. Наад зах нь Монголдоо буцаж ирнэ. Гэтэл Баруунд сурсан хүн Монголдоо буцаж ирэх үү? Орос, Хятад 2-т сурсан зүйл нь эрх биш Монголд ТОХИРОХ зүйл их байна. Харин Баруунд сурсан зүйл Монгол хэр тохирох вэ? Нөгөөтэйгүүр дээд боловсролтэй хүмүүсээ хөдөө орон нутагт ЗОХИХ ЦАЛИНГИЙ НЬ ӨГӨӨД ажиллуулах нь зөв. Баруунд бол цагаачид (дээд, дунд боловсролтой, боловсролгүй )-ыг ХӨДӨӨ ОРОН НУТАГТАА 3-4 жил суурьшуулдаг, үүний дараа л том хотуудда ирэхийг зөвшөөрдөг гэсэн.
зочин [59.153.113.23] 2023-04-04 12:31:27
ард. түмэн. срргог. шүү. 50000 к. хэзээч. гаргаж. болохгүй. офшор. хулгаач. луйварчдын. ах. дүү. нар. хумхын. тоос. ацнууд
зочин [202.9.41.1] 2023-04-04 12:27:33
хулгайчуудаа эх орныхоо хишгийг хүртье ээ битгий дор бүрнээ худлаа бүү цэцэрх
Нямаа [59.153.113.23] 2023-04-04 12:23:57
7. жилээ. хурдан. 5. жил. болгох. хэрэгтэй. Гишүүний. саналыг. олон. мянгаг. иргэд. харч. бгаа. хурай. хурай. хурай. амжилт.
Л БАЯР [66.181.190.222] 2023-04-04 11:54:50
БАС Л ЯГААГҮЙ Л ХУЛГАЙЧАА ХААЦАЙЛЖ БАЙГААБАЙХГҮЙ ЮУ ЭНЭ НЬ ЕР НЬ ЭНЭ БЙАДЛААРАА МОНГОЛ ЦААШАА ХӨГЖИХ СЭХЭХ ТУХАЙ ЯРИААД ЧЧ ХЭРЭГГҮЙ
ЗОЧИН [202.126.89.250] 2023-04-04 10:59:55
ЭЛДЭВ ЮМ ДОНГОСЧ ИРГЭДИЙН ТАРХИ УГААСАН УИХУЛГАРУУД ТАР
Хоосноор хооллоод удаж байна. [59.153.112.225] 2023-04-04 10:48:52
Бид хулгай зэлгээ хиймээргүй байна. Зүгээр л ЦАЛИН ОРЛОГО өгөөчээ! Тэр 50,000-тын мөнгөн дэсгэртээ гаргаачээ! Эхлээд цалин мөнгөө өгчих. дараа нь элдэв инфляци, дефляциа ярья. Цалин орлого бидэнд ХЭРЭГТЭЙ БАЙНА Ш ДЭЭ. Засгийн газар аа, Монголбанк аа, Улсын Их Хурал аа!