ЗГ-аас олгодог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүй, хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журамд өөрчлөлт орууллаа.

Биеийн тамир, спортын салбарт ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах үүднээс олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад спортын наадам, тэмцээнд амжилт гаргасан тамирчин, түүний дасгалжуулагч нарт Засгийн газраас олгогддог мөнгөн шагнал, сар бүрийн урамшууллыг ёс зүйн дүрэм болон хуулийн хариуцлага хүлээсэн тамирчин, дасгалжуулагч нарт олгохгүй байх зохицуулалтыг шинээр тусгав.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-06 14:30:20

ЁСТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БОЛЖ

Зочин [202.126.92.98] 2023-04-06 08:21:37

дараагийн тэмцээн хүртэл олгож болдоггүй юм уу. Бүх насаараа төсвийн мөнгө иднэ гэж юу байдгын бэ.

Hiz [203.98.76.242] 2023-04-06 07:06:50

Zov demjij bna

zochin [66.181.176.65] 2023-04-06 00:34:38

Нэг зүйл ангиар шийтгэлийг давхардуулан оноож болохгүй, татвар хүртэл давхар суутгадаггүй шүү малнуудаа

Гавьяагаа "нураасан" бол шагналыг хураах нь зөв. [139.5.219.114] 2023-04-05 23:04:37

Нэг удаагийн шагнал өгөхдөө ядахдаа гайгүй хороололд гурван өрөө 1 орон сууцны үнийг бэлэглэх зүйтэй. Тэгэхгүй бол шагналын мөнгийг хуучнаар нь насан туршид нь өгөх нь хэрэгтэй. Харин одон медалийг тэр дор нь хураах нь зөв байх.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-05 22:27:43

ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ҮЕД НЬ 1 УДАА Л ОЛГОЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ, НАСАН ТУРШИД НЬ САР БҮР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГЧ БАЙХ ОГТ ХЭРЭГГҮЙ, ЁС ЗҮЙН ДҮРЭМ, ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН ХҮНД САР БҮР ОЛГОХ НЬ УТГАГҮЙ, ЭНЭ ШИИД ЗӨВ.

Зочин [220.202.193.152] 2023-04-05 21:17:44

neg udaa l sain uramshuulah heregtei ali ch ulsad nasan turshid n mongon uramshuulal olgodoggui

ЗӨВ [192.82.80.56] 2023-04-05 16:38:24

ОЛИМП, дэлхийн аваргын амжилтыг нэг удаа сайн үнэлж өгдөг байх нь зүйтэй. Дэлхийн улсууд нэг удаа л сайн мөнгөн шагнал өгдөг юм байна.

Зочин [202.126.88.156] 2023-04-05 16:54:34

Зөв, амжилт гаргасан тухайн үед нь л нэг удаа овоо урамшуулал олгоод насан туршид нь өгдөг, оодроодог системээ халах хэрэгтэй

зочин [202.9.40.73] 2023-04-05 16:11:21

маш зөв

Зочин [202.9.46.173] 2023-04-05 16:05:33

Зөвдөө бадарууган.түвшинбаяр гээд хасагдах олон хүн бгаа шүү


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.