О.Цогтгэрэл: Мажоритар, пропорциональ хоёрын харьцааг 48, 28 байх нь зүйтэй

Aдмин / Улстөр

АН-ын бүлгээс УИХ-ын Сонгуулийн хуулийн тухай хууль дээр хэд хэдэн зарчмын зөрүүтэй саналтай байгаагаа илэрхийллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Холимог тогтолцоог өргөн барих эсэх дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ МАН-ын бүлгийн гишүүд болоод ХҮН-ын төлөөлөл оролцсон ажлын хэсэгтэй хамтрахад зарчмын зөрүүтэй хэд, хэдэн асуудал гарч байна. Холимог байх нь зүйтэй. Гэхдээ мажоритар, пропорциональ хоёрын харьцааг 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байлгах нь зүй. Энэ нь ард иргэдийн эрэлт хүсэлттэй холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн квот, намын босго зэргийн авч үзсэн.

Ер нь АН-аас өргөн барьж байгаа хуулийг хоёр том багцад хувааж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, саяын ярьсан зарчмын томоохон асуудлууд. Хоёрдугаарт нь, сонгуулийн тэгш, шударга явуулах асуудал. Сонгогчийн нэрсийн жагсаалт гэх асуудал маргаан дагуулдаг. Хар машины асуудал, иргэдийн бүртгэлийн асуудал зэргийг цэгцэлсэн хуулийн заалтын оруулсан. Мөн УИХ дахь Сонгогчийн бүртгэл хяналтын дэд хороо гэж бий. Тэд хороонд сөрөг хүчний төлөөлөл байх хэрэгтэй" гэв.


Сэтгэгдэл

ө [64.119.25.153] 2023-04-06 11:40:11

энэ нэг тэнэг сда байнаа.

jhfghjhfhjhdf [66.181.165.89] 2023-04-06 08:01:09

Балайрахын оронд намаа төвхнүүлэх нь чухал. Хүн сонгодог сонгуулийг болих хэрэгтэй.

зочин [220.108.217.252] 2023-04-05 22:20:59

НАМУУДЫН АВСАН СОНГОГЧДЫН САНАЛЫГ УИХ-д БОДИТОД ОЙРТУУЛЪЯ ГЭЖ НЭГЭНТ ХОЛИМОГ СИСТЕМЭЭР ШИЙДЭЖ БУЙ ЮМ БОЛ 38:38 ХАРЬЦААТАЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ. ЦӨӨХӨН 28-ыг НАМУУД ХУВААГААД УИХ-д НАМУУДЫН АВСАН САНАЛЫН ХУВИАР СУУДАЛ АВАХАД ЗОРИУЛСАН ПРОПОРЦИОНАЛЫН ҮР ДҮН ОГТХОГ Ч ГАРАХГҮЙ. ХААНА Ч ХОЛИМОГ СИСТЕМ ЭЭР БОЛ ГИШҮҮДИЙН ТАЛ НЬ ПРОПОРЦИОНОЛААР БАЙДАГ..ЖНЬ ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМ 450 ГИШҮҮНТЭЙ ХОЛИМОГООР 225:225 ХАРЬЦААТАЙ СОНГОГДОЖ БГАА.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.