Ардчилсан нам ойн баярын хурал зарлахаас илүү сөрөг хүчний ажилдаа анхаараасай

Aдмин / Улстөр

Өчигдөр өрнөсөн олон үйл явдлуудын дотроос Ардчилсан намын 33 жилийн ойд зориулсан баярын хурал болно... гэсэн зар байлаа. Хэдий Монголын ардчилал 30 гаруйхан настай идэр залуу ч ах нарынхаа дороос өндийхгүй байгаа нь гашуун үнэн. Гэвч Ардчилсан нам дангаараа ахмад үеийнхэн нь эзэрхэг түрэмгий бус эрх баригчид ч далдуур олон хуваагдаж, хоорондоо нэгнийгээ намнах боллоо.

Авлигалын хэргийн жагсаалтууд ар араасаа хөвөрсөн ийм он жилүүдийг үзэх хувьгүй цаг үеийнхэн ч бидэнд ирээдүйнхээ өмнө хүлээх хариуцлага бий учир олон хүн чимээгүй амаа хамхиж, ардчилсан намыг эрх баригчдын хорхойтой араанаас мултарч өвөр зуураа энхжиж ард түмнээ бодлогоороо дахин хамгаална гэдгийг иргэд итгэж хүлээдэг.

Гэвч ядууралд живэх шахсан ард түмнээ тавлах мэт өөдөөс нь ойн баярын хурал, тансаглал, уулзалт яриад байхаар ямар ч гишүүн нь дургүйцэх байлгүй. Улс төрийн намын хамгийн гол зарчим бол иргэдийн амьдралыг сайжруулахад бодлогоороо өрсөлдөх чадвартай болох явдал. Гэвч Ардчилсан намын үе үеийн удирдлагууд олонх нь юм үзээгүй, нүд тайлаагүй юм шиг цэвдэг хандлагатай явж ирснийг намын ахмад гишүүд нүдэндээ нулимстай ярьдаг.

Үүднээсээ авхуулаад ийм байдал үзүүлээд байвал Монголын нэр хүнд унасаар байх болно. Ямар ч нийгмийн бүлгүүдийн эв нэгдэл сахилга бат түмний дэмжлэг байхгүй бол яаж ч хичээгээд юу ч яриад хэн ч биш хэвээрээ л үлдэх учраас намын бүтэц дүрэм, бүтцийг өөрчлөлтийг маш сайн анзаараад авбал та бүхний амьдрал ахуй, ажил төрөлд маш их хэрэгтэй стресстэхгүй ба аль ч газар бүгд нэгийгээ хаалгаар орж ирүүт хардаг учраас тэнд дотоод зүрх сэтгэлээрээ бус гадаад өнцгөө тэдний амьдралд орж буй дүрмийг хэлэлцүүлэх, судалгаа шинжилгээний ажилд идэвхийлэх. Хурал хуй ихдээд байвал хямрал болохын шинж дээ хэмээнэ. Ийм учир ардчилсан нам баярлаж цэнгэхийн оронд тэр мөнгөө цуглуулж байгаад дараа нэгийг заавал авна.


Сэтгэгдэл

МоАН хуучин шигээ байж чадах уу? [139.5.219.114] 2023-04-06 20:22:05

МАН хуучныхаа жинг хадгалаад үлдчихсэн. Улам бэхжээд, гишүүдийнхээ тоог нэмээд байдаг. Гэтэл МоАН нь сонгуулиас соншуульд улам сулраад, гишүүд нь хөгширч гараад, дотроо хуваагдаад, шинэ намуудтай адил жижигрээд байх юм. Бодит улс төр хийж чадах юм уу?

Балай [86.49.230.3] 2023-04-06 18:47:57

Мөнгө хөрөнгө,албан тушаалын хойноос хөөцөлдсөн Эрдэнэ,Баттулга,Элбэгдорж,Алтанхуяг,З.Энхболд энэ хэдхэн нөхөр АН ыг бүүр шалан дээр унагалаа шүү дээ.Энэ хэдээс салаагүй цагт АН сонгуульд ялна гэж бодоод,зүүдлээд хэрэгүй дээ бараг...

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-06 14:28:49

ИЙМ НАМ БАЙДГИЙМУУ ТАРЧИХСАН БИЗДЭЭ

Зочин [64.119.18.46] 2023-04-06 13:20:16

Балай шахуу нийтлэл.Баярынхаа хурлаар ч ажлаа ярьж дүгнэдэг юм.Бас гишүүдээ юу хүсэж байгааг ойлгох нэг алхам юм даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.