Сонгуулийн хуулийн өөрчлөлт ба намууд юу хүсэв?

Aдмин / Улстөр

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 2023 оны 4-р сарын 5-ны өдөр намууд УИХ-ын даргад өргөн барилаа. Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад намуудын голлон анхаарсан зарчимд сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоо, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, холимог тогтолцоонд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох гишүүдийн тоо зэрэг багтжээ. УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчний хоёр намын нэгдэж байгаа болон эсрэгцэж байгаа саналуудаас ажиглавал өөр өөрсдийн бодлого, үзэл баримтлалд нийцүүлэх хуулийн төслийг өргөн барьжээ.

Эрх баригч намын өргөн барьж буй хуулийн төслийн тоймоос ажиглавал улс төрийн сонгуулийг аль болох өөрсдийнхөө давуу байдлыг ашиглан, төрийн эрх мэдлийг дахин хүч түрэн авах санаагаа нуухгүйг байгаа аж.

Өөрөөр хэлбэл Ардчилсан намд үүсээд буй нөхцөл байдлыг тэд өөрсдийн үзэмжээр шийдэхгүй гэх баталгаа алга төдийгүй тэр ч бүү хэл “намуудын бүртгэл, мэдээллийн асуудлуудыг цэгцлэх” заалт сонгуулийн хуульд оруулж өгч байгаа нь цаашлаад одоогийн тодорхойгүй байдал нь сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх нь байтугай тамир тэнхээгүй шахам болсон сөрөг хүчний эв нэгдлийг улам сулруулах эрсдэл дагуулж байна. Хэдий ардчилсан намын санаачлан өргөн барьсан хуулийн төсөлд ардчиллын үзэл санааг хамгаалах зарим нэг заалтууд бий ч эрх баригч намын үзэмжээр бүх зүйл шийдэгдэх учраас найдлага тун тааруу.

Хэрвээ холимог тогтолцоогоор сонгууль болбол намдаа өнө удаан шингэж авлигалын автор болцгоосон хуучин улс төрчид төрд залрахгүй гэх үндэсгүй юм. Үүний зарим нэг нотолгоо нь эрх баригчдын дэвшүүлсэн төсөлд намын жагсаалтаар УИХ-д сонгогдох хүмүүсийг 38 хүн байна хэмээн харьцангуй өндөр тоог нэрлэхээс өөрөөр жагсаалтад багтах этгээдийн эрх зүйн байдлыг тодорхой тусгаж өгөөгүй шахам ажээ. Харин ардчилсан намын төсөлд 48 нэр дэвшигч ард түмнээс сонгогдон, 28 гишүүн жагсаалтаар сонгогдох нь зүйтэй гэжээ.

Энэ хоёр байр суурь хоёулаа л алдаа дутагдалтай талаараа ижил боловч ард түмний төрөө барих эрхийг хүндэтгэсэн эрүүл шинж давамгайлж байгаа нь ардчилсан намын дэвшүүлсэн хувилбар.

Хоёр намын аль аль тал хоёулаа улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих бодлого баримталж байгаа нь харагдсан нь гялтайх зүйл яах аргагүй мөн. Нийгмийн сүлжээ, нийтийн хяналт цахим орчинд хамгийн өндөр учир нэг шуугианаар нөгөөг далдалдаг арга сонгуулийн хуулийг өөрчлөх явцад ч тойрсонгүй. Олон жил дархлагдсан авлигачин баривчлагдахад нийтээрээ хэлэлцэж хооронд сэмхэн сонгуулийн хуулийг өргөн барьчихлаа хэмээсэн сэтгэгдэл цахим орчинд их байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.121] 2023-04-07 16:15:37

гавьяа байгуулж чадахгүй гай таригч олон нам ёстой 1 хэрэггүй дээ

зочин [202.9.46.187] 2023-04-06 21:54:02

сайн сайхан юм хүлээгээд хэрэггүй болж дээ хөөрхий эх орон минь яана

Зочин [202.9.46.24] 2023-04-06 15:19:38

Ийм олон намын хэрэг алгаа.

billsokerroom https://www.yahoo.com [156.146.60.11] 2023-04-06 09:24:56

billsokerroom https://www.yahoo.com


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.