“Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ

Aдмин / Улстөр

...Нэгэн цагт Монголын төрийг түшилцэж явсан, түүнээс илүүтэйгээр Монголыг далдаас удирдаж байсан” гэгддэг Т.Бадамжунай энэ мягмар гарагт эх орондоо ирлээ. Журмын нөхөд нь түүнийг “Жу” хэмээн авгайлдаг аж. Тэрбээр дөрвөн жил гаруйн өмнө улсын хилээр гараад эргэж ирээгүй байсан юм. Тиймээс “Шувуу” ажиллагааныхан түүний оршин сууж байсан Филиппиний хууль хяналтынхантай хамтран ажиллаж байж, олж авчирчээ.

“Жу” Монголд газардсанаар монголчууд бүтэн өдөржин, бас өчигдөр ч олон нийтийн сүлжээнд тулалдлаа. Хоёр тал болчихсон. Нэг нь өмөөрч, нөгөө нь чичилж байна. Туйлшрал юм л даа.

Уг нь “Жу”-г аваад ирсэн нь хоёр талтай. Нэгдүгээрт, “...Тэр хэн бэ” гэдгийг олонх нь мартжээ. Дахиад хэлэхэд, “Жу” бол төр түшиж явсан, удирдаж ч байсан. Түшиж явснаас нь илүүтэй удирдаж байсантай нь холбоотой ойлгомжгүй олон асуудал байдаг юм. 2018 оны сүүлчээр хил давсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөс нь шалтгаалсан үл ойлгогдох зүйлүүд босож ирэхтэй зэрэгцээд хил давчихсан. Тэгээд эргэж ирээгүй. “Жу”-гүй шийдэгддэг ямар ч асуудал байгаагүй үе Монголд бий. Олон ч хүн энэ талаар дэндүү сайн мэднэ. Газрын наймаа, тендер, томилгоо гээд явж өгнө дөө. Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, яам, тамгын газрууд, хамгийн сүүлд хотын төв дэх оффист нь болсон “халуухан” яриа бичигдэж үлдсэн гэдэг. Тэр бичлэгт хэн хэн байсан бэ. Тэд юу юу ярьсан бэ. Энэ задарвал маш их дуулиан шуугиан болно.

Ингэж “Жу”-тай холбогдсон, түүний хэлэх үгнээс хувь заяа нь шалтгаалах хүний тоо дэндүү олон юм. Мэдээж хэрэг, дал шахам насандаа харь улсаас чирэгдэн барин ирнэ гэдэг монгол хүнд сайхан харагдахгүй л байна. Гэхдээ түүнээс асуух асуулт Монголын төрд, хууль хяналтынханд, монголчуудад олон бий. Тэр утгаараа, “Жу” бидэнд “үг хэлэх” ёстой юм.

Хоёрдугаарт, “Жу” баригдаж ирсэн нь Монголд цаг өөр болсныг илтгэж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хэн нэгэн Ванга өнөөгийн үйл явдлыг “зөгнөсөн” бол “...Битгий сэрүүн зүүдлэ” л гэх байсан. Гэв чиг ийм явдал болчихлоо. Тэгэхээр цаашид юу болох вэ гэдэг нь анхаарал татна. Яг үнэндээ “Жу” баригдаж ирсэн нь “Жу”-гаас илүүтэй өөр олон том албан тушаалтнууд хийгээд “асан”-уудад хамаатай. Шулуухан хэлэхэд, түүний амнаас гарах үг мөн чиг олон хүнийг хөдөлгөнө дөө.

“Жу”-г эзгүйд амар амгалан амьдарч байсан олон хүн саяын мягмар гарагаас хойш нойргүй хонож эхэлж байгаа дуулдаж байна. Тэр агуулгаараа, энэ хүн Монголд ирснээр өөрт нь гэхээсээ өөр бусдад илүү аюул дагуулна.

Тийм учраас сандарсан хүмүүс санаанд оромгүй үйлдлүүд ч хийнэ. Төв талбай дээр хэд хоног ганцхан хүн “...Цалин нэм” гэж суусан. Өчигдөр гэнэт олуулаа болчихлоо. Яг үнэндээ энэ ч санаандгүй явдал биш юм. Энэ мэтээр ямар нэг сайхан уриан дор жагсаж ч мэднэ. Өөр олон олон заваан улс төр хийхийг ч үгүйсгэхээргүй болоод байна.

Ер нь бол “Жу”баригдаж ирснээр МАНАН бүлэглэл буюу “журмын нөхөд”-д нь доргилт өгч, өчигдрөөс хөдөлгөөнд оржээ. Энэ бүлэглэл, өөр бусад том хулгай сэлттэй холбогддог бүхий л нөхдүүд цуглаж уулзаад эхэлжээ. Тэд энд тэндхийн оффисоос гадна Төрийн ордонд хүртэл "ажиллаж" эхэлсэн байна. “Алдар цол”-той нөхдөөс гадна “Жу”-гаас томилолт өвөртөлж байсан шүүгч нар хүртэл очсон байгаа юм. Д гэдэг шүүгч "..."Жу"-г шийдэж чадахгүй" гэж зугтаж, энэ ажлыг "журмын нөхөд" нь Б гэдэг шүүгчид хариуцуулжээ. Бас нүүрсний хулгай зэрэг томоохон асуудалд холбогдсон нэр бүхий арваад гишүүн тэдэнтэй уулзалдаж байгаа аж. Хэвлэлийн баг хүртэл байгуулж амжжээ. Хамгийн гол нь тэдний хамаг нууц "Жу"-д бий. Тэгээд бас бүгдээрээ дээр хэлсэн “бичлэг”-тэй хамаатай нөхдүүд юм байна. Бичлэг АТГ-т шилжсэн нь бүгдийг нь сандаргаж орхижээ. Тэд эхлээд “Жу”-г суллаж, залгуулаад Засгийн газрыг унагах төлөвлөгөө яриад эхэлжээ. Ийн “Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ. Тэр ирснээр Монголын улс төрд доргилт үүсэв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.89.246] 2023-04-09 19:28:01

Хятад улс хориг тавихгүй л бол

Зочин [202.9.40.59] 2023-04-09 15:34:11

Барьж ирсэнийг буруутгаад байгаа сөрөг хүчний нөхдийг ойлгохгүй байна.

Зочин [202.179.25.222] 2023-04-08 13:12:20

Оюунэрдэнэ та хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хасч, бүх ТВ-ийг гартаа авч шоронжуулж байна. Та төрд бүү хэл тэр тосгоноосоо өөр газарт байх хүн биш. Бүү жүжиглэ. Чамд хийсэн бүтээсэн. бүтэн хийсэн ямарч ажил алга. Тэр Баттулга, эгч дүүсийн хүүхдүүд гээд байгаа Нямбаатар, херо Баатартайгаа хамт зайл. Ард түмний амьдрал доройтлоо. Чамд худлаа ярьж жүжиглэхээс өөр юм алга. Ч Чи эхлээд Нямбаатартайгаа хамт баяжсан эсэхээ шалгуул. Нөгөө нүүрсний Адьяасүрэн, Батэрдэнэ, Х.Баттулга яасан бэ. Чи ингэж жонхууруулж хаядаг. Энэ багтБОАЖ-ын сайд гэж эрүүл бус хүн байна. ТХГ- т хэдэн 10-н га- аар нь газар авч хороолол барьж худалддаг сумочин Батбаяр, УИХ-ын гишүүн Өнөрболор, одоо хороолол бариад байгаа Маднахбаяр, Чулуутад хороолол барьж, ТВ-ээр зарлал явуулаад байгаа Номингийн Баярсайхан, .... ингээд яриач. Юун О.0_-0.05 га авсан Багабанди, Жанцанноров балайраад байгаарай. , .Ичээч ээ. Юу яасны Бадамжунай. хажуудахаа дйлэхгүй, эсвэл хамтарч идэж ууснаа янзалж чадахгүй байж. Эхлээд хя

Зочин [66.181.160.96] 2023-04-08 07:45:02

Ганц хүн олоод ирэхэд ингэж сандарч байгаа юм чинь 100 хүн олоод ирэхээр юу болох бол. Төрийн минь сүлд өршөөх болтугай.

Зочин [103.254.123.147] 2023-04-07 12:59:09

Да Жунтан монголын ядуусын тоог наян хувиар нэмж МАН-ынхныг амаар нь гартал хооллож байсан их гарын Эскобар юм. Зүгээр юу ч болохгүй биздээ. Жонхуу дэргэд нь амны хүүхэд юм. Аль аль нь зүгээр явж байгаа биздээ...

Зочин [192.82.69.131] 2023-04-07 12:28:51

Хувийн сэтгэл хөдлөл, өөрийн таамаглал, явцуу үзэл баримтлалаас ангид ёс зүйтэй, баримт нотолгоотой мэдээлэл дээр суурилсан сэтгүүл зүйгээр мэргэштэл мөн ч их зай байна даа сэтгүүлчхэн гуай. Уншигчид таны мэргэ төлгийг уншаад яг ямар бодолтой үлдэх ёстой вэ? Ийм үргэлжилсэн үгийн зохиолоор ард түмнийхээ тархийг "хооллоно" гэдэг гутамшигтай, ард түмнээ доромжлоод байгаа юм уу хаашаа юм? Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм сарааччихаад бас доор нь "Зууны мэдээ" гэчихжээ. "Зууны мэдээ" доошоо оржээ...

Зочин [192.82.69.131] 2023-04-07 12:17:33

Үргэлжлүүлэн уянгалаач сэтгүүлчээ, дараагийн ангид юу гарах бол? Зохиолчдын хомсдолд ороод байгаа гэсэн бичвэрээ бариад туучихвал зарим нэг хошин урлагийнхан чинь тосоод л авна шүү

Зочин [202.179.3.3] 2023-04-07 11:51:29

Энэ хүнд авах ч юм бий,хяах ч юм бий, шүү

Хурай [202.179.26.227] 2023-04-07 10:58:59

Жу-г журмын нөхдийнх нь хамт барьж хөрөнгийг нь хурааж энэ улсад үнэн эцэстээ ялдгийг харуулж эрүүл нийгмийн оч бадарсныг илтгэх болтугай.Хурай хурай хурай

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-07 10:34:32

ЖУ СДА-Г ХУРДАН ШАЛГААД ХАМУУДТАЙ НЬ ХАМТ ШОРОНД ХАТАА ТЭР ШҮҮГЧ Б-Г Ч ШОРОНД НЬ ХИЙ

Huz [202.131.228.82] 2023-04-07 10:16:00

Jujigee barilaa horiloo sullalaa....


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.