Чуулган: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн орон тоог 72-оос 43 болгож цөөлнө

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:-Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноороо яг юу өөрчлөгдөх вэ. Энэ мэдээллээс харвал 72 хүн уг санд ажиллаж байгаа. 43 хүнийг цомхотгох замаар тусгай сангийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: -Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор төрөөс санхүүжсэн үрэлгэн байдлыг өөрчилнө. Авлага, өглөг нь 200 тэрбум төгрөгт аль аль нь эргэлдэж байна. Аж ахуйн тооцоолсноор ажиллаж чадахгүй, банк санхүүтэй бие даан харьцаж үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. Тийм учраас цаашдаа нээлттэй компани, корпораци болгох шаардлагатай болсон. Цаашид тариаланчдадаа чиглэсэн дэмжлэг үзүүлнэ. Санд 175 мянган тонны агуулах байдаг. Үүнийгээ ашиглан тариаланчдаа дэмжинэ. Одоо байгаа шигээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, гадаадаас техник оруулж ирээд шахах зэргээр үйл ажиллагаа явуулдгаа болино гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.254] 2023-04-09 15:05:54

Энэ их олон сангийн үр ашиг ард иргэдэд наалдахгүй байна,ямарч хяналтгүй үр дүнг нь тооцдоггүй эргэн төлөлт маш муу ийм сангуудыг болиммор юм.Цөөн үнэхээр иргэдэд хүрэхүйц байгаа оносон сангуудыг байлгах шаардлагтай .ХАА-н санд 43 гэдэг орон тооч өнөөгийн энэ хямралтай нөхцөлд ихдэнэ. Ер нь үнэнч шудрага 10 хүн байхад л хангалттай шүү дээ.

Уранчимэг [202.126.90.6] 2023-04-07 21:02:21

Хятадын ловол техникүүдийг 5 дахин үнээр шахахаа хэзээ зогсоох бэ

ЗОЧИН [202.126.89.220] 2023-04-07 15:40:38

442 Ч ИХ БАЙНА АВИЛГАЧИД ҮНЭНДЭЭ Л ИДЭЖ БАЙЖ ИЙМ БАЙХАД МОНГОЛ ЯАЖ ӨНДИЙХӨВ ДЭЭ 9 ШУДАРГА АЖИЛТАН БАЙХАД ХАНГАЛТТАЙ ХАРИН ЦАЛИНГ НЬ ӨНДӨР ӨГЧИХ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.