Ордон тойруулж өндөр хашаа татаад ч айдсаа дарахад хэцүү...
Гэмт хүн гэлбэлзэж, дайрт морь дайвалзана гэдэг Монгол ардын зүйр үг бий. Түмний доройтолд бүтэлгүйтэл, авлигын шуурган хоёроор хүч нэмсэн эрх баригчид сүүлийн үед шударга бус байдлыг гааруулж, шүгэл үлээгчдийн барьж хорин шүүр, шүгэл ажиллагаа нь улс төрийн хороор сульдав. Төрийн ордны хаалга жагсагчдаар хаалгаа эвдүүлж, дотор нь үүрлэж үүрд эзэгнэх юм шиг төрийг доромжилсон олон авлигачид сүнс нь зайлсан. Жагсаал цуглаанаас айх шалтгаангүй төрийн түшмэдийг үнэн, шударга гэж үзэж болох ч харамсалтай хуруу дарам ганц хоёр нь ард түмэнтэйгээ хамт жагсах, өлсгөлөн зарлах хэмжээний хүчгүй, ганцаардмал.
Авлигачдаа хүчрэхгүй, амбицаа хөөсрүүлсэн өдгөөгийн сулбагар байдал төрийн ордон гадуураа өндөр хашаа босгож хажуугаар нь явган хүн алхах ч боломжгүйдээ. Төрийн ордны зогсоолыг өргөтгөх зорилготой байж болох ч цаана нь ямар нэг далд давхар шалтгаан байх нь ойлгомжтой.
Айсан хүнд аргал хөдлөх гэгчээр хавар болж цаг дулаарахаар жагсаал цуглааны чимээ ойртлоо гэх шиг шалавхан өндөр хашаагаар хүрээлж, ордон дотор ч цонхоо хааж, хөшгөө татаад тун нууцлагдмал байдлаар намынхаа бохир, бузрыг зөөж, нуухаар оролдов уу. Дотоод эв нэгдэлгүй байдал нь төрийг хүчгүйдүүлж, мөнгөний засаглал ноёрхсон түр зуурын асар хортой хямралын үеийг аль болох хурдан гэтлэхгүй бол нийгмийн сэтгэл зүй төдийгүй ард түмний байдал улам дордох болно.
Сэтгэгдэл