Хүүхэд хүчирхийлбэл цаазын ял оноодог болох хэрэгтэй

Aдмин / Хууль

Адгууснаас ч дор үр хүүхэд, нялхсаа хүчирхийлдэг байдал улам газар авлаа. Өнгөрсөн онд л гэхэд хүүхдийн хүчирхийллийн тоо 80 шахам хувиар нэмэгдсэн нь нийгэм аюулын харанга дэлдэж араатнаас дор хандлагатай хүчирхийлэгч, харгис этгээдүүдийн тоо улам нэмэгдэхэд хүргэлээ. Нүүдэлчин Монголчууд үр хүүхдэдээ эрхийг сурахаар бэрхийг сур, бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ... гэхчлэн сургаж хүмүүжүүлэх уламжлалтай. Энэ нь хүчирхийллийн аргаар бус сайн мууг хүүхдээр өөрөөр нь таниулах хүмүүжлийн өвөрмөц ухаан байж.

Харин сүүлийн үед иргэншсэн гэгдэх суурин соёлын нөлөө, ядуурал, ажилгүйдэл, архидалтын нөлөөгөөр гэр бүлийн хүчирхийлэл, түүний дотор бяцхан хүүхдүүд илүүтэй хүчирхийлэлд өртөх тохиолдол нэмэгджээ. Хүүхэд томчуудын хүслийг биелүүлдэг дуулгавартай зарц биш.

Хайр энэрлээр өсөж хүмүүжих бидний хойч ирээдүй залгамж атал хүчирхийлж, зодож, занчин, хэрцгийгээр шийтгэх, тамлах, сэтгэл санааны дарамтад оруулах гэх мэтээр ил далдаар байнга сэтгэлд нь сэв суулгасаар насан туршид нь үлдэх эмгэг суулгадаг байдал засраагүй. Хамгийн жигшилтэй, ноцтой асуудал бол насанд хүрээгүй жаахан хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэх, харгисаар зодож гэмтээх, улмаар амь насанд хүрэх гэмт хэргүүдийн залхаалт сулавтар байгаа байдал.

Хүнээс гарамгүй жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг хөнгөхөн ялаар холгоод өнгөрөхөөр нийгэмд энэ төрлийн хэрэг таслан зогсоогдох нөхцөл хангагдахгүй харин ч сэдэлжих, өдөөгдөх, үйлдэгдэх боломж бүрдээд байна уу? Ямар ч хортой үйл явцын уг үндсийг эрс шийдэмгий таслахгүй бол үргэлжилсээр эцэстээ нийгмийг өвчлүүлэх хэмжээнд хүрдэг аюултай. Онц ноцтой гэмт хэргийн жишээ олон давтагдсаар байвал нийгмийн цочроо арилан хүчирхийлэл хэвийн зүйл мэт харагдах магадлал улам нэмэгдэнэ. Бяцхан хүүхдийг хүчирхийлэх харгис сэдэл төрөхөөс өмнө өөрт нь цаазын ял ирэхийг гэмт хэрэгтэн мэддэг байх нь энэ төрлийн гэмт хэрэг механикаар буурах хөшүүрэг мөн.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.216] 2023-04-10 18:59:19

Al hyd tsaazal gesen setetsiin uurchilultei ulsuud ih bolj ba shui er emgui

Шударга үнэн [192.82.77.215] 2023-04-10 07:49:16

Энэ бүх гэмт хэрэг архинаас үүдэлтэй юм. Балайрсан их баяр ёслол архидалтын үр дүнд гэмт хэрэг бузар булай бүхэн үүсэн бий болж байна. Урхаг муу зүйлийг нь устгаж байж энэ бүхэн хэвийн голдрилдоо орох болно. Тиймээс бүү архи ууцгаа Монголчуудаа

Зочин [202.55.188.41] 2023-04-09 20:52:39

Эхнээсээ ийм ертөнцөд хүнтэй суух хэрэггүй юм бна. Энэ хүчирхийлэгчид ч тэр, суусан л бол насаараа хамт байх хэрэгтэй гэсэн коментчид ч тэр яг адилхан харгис хувиа хичээсэн үзэлтнүүд гэж харагдаж бна. Юугаараа адилхан бэ гэвэл би л болж бвал нөгөө хүнд ямар байх нь над хамаагүй гэсэн үзэл. Надад сайхан бвал нөгөө хүнд ямар байх нь падгүй гэх. Эхнээсээ жүжиглэж хуурч бгаад аргандаа оруулчаад хамт байхаар тар нь танигдаад ирэх үед л хууртагдсан нь хамт байх хүсэлгүй болж харин хуурагч нь энэ мэтээр араас нь чаргууцалдаж алдахаас айх айдастай болдог бололтой. тэгчээд хүмүүсийн алдаагаа засах ухамсрыг доромжилж засч болохгүй насаараа тэр алдаагаа үүрч амьдар гэж ухуулан салсан хүмүүсийг муу хэлж байж ядах нь өрөвдөлтэй

Зочин [202.55.188.41] 2023-04-09 20:27:52

Нэг л тийм үйлдэл гаргасан бол хүн ёсны ухамсрын хязгаараа давсан гэсэн үг. Дахиж эцэг байх эрхгүй болгож хүүхдийг нь улсын асрамжид авч хамгаалах хэрэгтэй. Дахиж тэр хүүхдэд 200 метрээс илүү ойртож болохгүй, зөрчвөл хорих шийтгэх арга хэмжээ авах ёстой. Эрүүл биш ийм гаж сэтгэлгээг дор нь нам дарж Тусгаарлаж байх ёстой. сэтгэцын эмнэлэгт эмчлүүлж албадан хүнд хүчир ажил хийлгэж өөр юм бодох сөхөөгүй ядаргаанд оруулж байх хэрэгтэй. Их цаг завтай, хийх юмаа олж ядахдаа л иймэрхүү гаж юм бодож олж бга байлгүй. Ер нь ийм хүмүүсийг нийгмээс тусгаарлаж л байх ёстой.

Зочин [103.26.193.254] 2023-04-09 15:11:24

Энэ саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна.Ийм адгуусанд ийм л ял таарна.Нэг охиныг насаар нь нийгмээс тусгаарлаж сэтгэл санаа,амьдралаар нь тоглочихож байна шүү дээ.Юун Ардчлал Ардчилсан гээд байгаа АНУ-д цаазын ялтайл юм байналээш дээ. Япон ч гэсэн. нөгөө савсагнасан алиа салбадай шиг Ерөнхийлөгч үүнийг хүний эрх гэж солиороод хасуулсан юмш дээ.

Зочин [192.82.90.124] 2023-04-09 02:31:39

Монгол Улсын хөдөөний ба ядуу эрчүүдэд нууц амраг олддоггүй учраас тэд төрсөн охидоо хүчинддэг юм.

Зочин [202.9.46.180] 2023-04-09 11:59:33

Хүнтэй гэрлэчихээд өөр хүнтэй явалдах юм бол хүнтэй гэрлэж хүүхэд гаргаж яах юм. Явалдаж эрх чөлөөтэй амьдармаар байгаа юм бол нэг ч хүнтэй гэрлэхгүй нэг ч хүүхэдтэй болох хэрэггүй.

Зочин [66.181.161.131] 2023-04-08 16:16:53

Бас авилгачийг цаазламаар байна. 100 тэрбумаас дээш бол шууд цааз.

Зочин [202.21.107.27] 2023-04-08 11:44:18

Liberal uzliin neg gai ni ene l deee. Huuhed huchirhiilegchiin amid yavah erh gej soliorrood tsaazaldaggui yum shuu dee

Зочин [202.9.46.24] 2023-04-08 10:37:09

Эхнэр хүүхдээ хаяж, нөхөр хүүхдээ хаяж явдаг хүнд хуулийн арга хэмжээ ав.

Зочин [202.55.188.41] 2023-04-09 21:17:38

Яагаачгүй эрт хүнтэй суу, хүүхэдтэй бол гэж нийгмээрээ шахаж шавдуулсаар болсон болоогүй хүнтэй яаран суудагыг л болиулах хэрэгтэй. хэсэг хугацааны дараа ухаан орж ямар алдаа хийснээ ойлгох үед нэгэнт оройтоод хүүхэдтэй болчихсон байдгаас болоод одоо бүх юм өнгөрсөн, засах боломжгүй ингэж амьдарч бгаад л дуусна гэж бодоод цааш хамт аясаар нь эвлэрч амьдарсаар дуусна. үгүй бол ганц олдсон амьдралаа ингэж золихгүй гэж шийдэн хэн хэнд нь шинээр эхлэх боломж үүснэ гээд салах шийдвэрт л хүрэх байх. Үүнийг буруу зөв гэж шүүх нь өөрийн сайндаа сайн хүнтэй таарчихсан мэт бодож бардамнахтай адил тэнэглэл юмуудаа.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.