Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ЭХНЭР Д.БАЯНЖАРГАЛ: МОНГОЛЫН ШҮҮХ НӨХРИЙГ МИНЬ ГУРВАН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ТАМЛАЖ ЯЛ ОНООЛОО

Aдмин / Хууль

Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн шүүхэд гурван өдөр үргэлжилж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, гурван жил 10 сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтох “Шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Бид дараагийн шатанд гомдол гаргана” гэсэн байр суурийг илэрхийлэв.


Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хурал гурван өдөр үргэлжилж, хорих ял оноох шийдвэрийг гаргалаа. Ар гэрийнхний хувьд хүнд туссан байх...?

-Монголын шүүх нөхрийг минь бүхэл бүтэн гурван өдрийн турш хоол ундгүй тамлаж, ял оноолоо. Үнэхээр муухай санагдаж байна, харамсаж байна. Хүүхдүүд маань маш их хямарч байна. Тэднийгээ улам хямраачих вий гэж айгаад хажууд нь нулимсаа залгиад уйлж ч чадахгүй сууна.

-Өмгөөлөгчдийн зүгээс Д.Мөнх-Эрдэнийг буруугүй гэж үзэж байсан. Тиймээс ял авна гэж төсөөлөөгүй байх?

-Ямар муухай шударга бус байгааг нь Монголын ард түмэн бүгд харлаа, мэдэрлээ. Төрийн том албан хаагчид, дарга сайд нар авилгад авсан мөнгө нь гарч ирэхийг ард түмэн нийтээрээ харж байсан ч 40 сая төгрөгөөр торгуулаад л эрх чөлөөтэй явж байна.

Тэгэхэд төсөвлөсөн зардлыг нь авах ёстой хүмүүст нь олгосны төлөө нөхөр маань дөрвөн жил шоронд хоригдоно гэдэг үнэхээр доромжилж даапаалж байгаа хэрэг боллоо. Зарим нь бүр 17 тэрбум төгрөгийг улсад хохирол учруулчихаад “Төлж чадахгүй” гэж пээдийж байдаг. Үнэхээр Монгол Улсад дабл стандарт гэж утгаараа хэрэгждэг юм байна.

-Хорих ялаас гадна нэлээд их хэмжээний торгууль төлөхөөр болох шиг боллоо?

-82 сая төгрөгийн төлбөр төл гэнэ. Хөх хотод ажиллаж байсан ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөр, нутаг буцсан хүмүүсийн авсан замын зардал, орчуулгын 3000 юань, байрны зардлыг бид хоёр төлөх нь. Хорон муу санаатай хүмүүсийн увайгүй явуулгаар ял авч байгаа нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй. Хов живээр ажлаа явуулдаг Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Үндэсний аудитын газрын н.Оюунбилэг гэх эмэгтэйгээр хуурамч дүгнэлт гаргуулаад яллаж байгаа нь шударга ёс биш.

-Үзэл бодлоо илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа асуудалд шүгэл үлээсэн хүн гэж Д.Мөнх-Эрдэнийг үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийг олон ч хүн эсэргүүцэж байх шиг байна?

-Тэгэлгүй яахав дээ. Миний хань хичнээн лайв хийж орилж, хашгачиж үнэнийг хэлж байсан ч цаанаа их өрөвч, цайлган хар буруу санадаггүй хүн.

Өөрийн толгой байхгүй, эрхтэн ямбатангуудын харцаар хөдөлж ажлаа явуулсан прокурор, шүүгч нарт харамсаж байна. Тэд даалгавраа маш сайн биелүүллээ. Харамсалтай байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

АВЛИГАЧИН шүүгч олон байна [192.82.80.56] 2023-04-11 15:25:03

Шүүхийн халдашгүй бие даасан байдал хэмээн авлигачин шүүгч нарыг цэвэрлэхгүй олон жил боллоо. АВЛИГАЧИН, гэмт хэрэгтэн нь тодорхой байхад яагаад их цэвэрлэгээ хийж шүүхээ цэвэрлэхгүй байгаа юм вэ? 10 жилийн ял авах байсан сая доллар мартагч баярцогтыг дээд шүүхийн шүүгч нар хуучин ял үндэслэн ялаас мулталсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн батбаяр, баясгалан нарыг гэмгүй хэмээн чөлөөлж л байна. Хэдийгээр баримт хангалттай байна.

Зочин [66.181.183.174] 2023-04-11 09:28:16

ЯЛТ ХЭРЭГТЭЭ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХАВТАСТ ХЭРЭГ НЬ БООГДСНЫГ УГТУУЛАН ШУДАРГА ХҮНИЙ ДҮРД ТОГЛОХ ГЭЖ ОРОЛДОХ ҮЕД НЬ УГИЙН ХИЙРХҮҮ СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛ НЬ ИЛРЭХ ХЭМ ХЭМЖЭЭ ЗААГГҮЙ, ҮЙЛДЭЛ БОЛООД БИЕЭ ОЮУН УХААНААРАА ХЯНАХ ЧАДВАРАА НЭГЭНТ АЛДЧИХДАГ ШИЗОТОЙ МӨНХЭРДЭНИЙГ БИД ДЭВЭРГЭН ДОГИОЖ ХӨӨРӨГДСНӨӨР МАНЬ ХҮН ДҮРДЭЭ ХЭТ ИТГЭЖ ГЭМ ЗЭМГҮЙ АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ Л ЗҮТГЭЖ ЯВАА ОЛОН ХҮНИЙГ ЭРҮҮЛ ХҮНИЙ АМНААС ТЭР БОЛГОН ГАРАМГҮЙ БУЗАР МУУХАЙ ҮГЭЭР ДАЙРАН ДОРОМЖИЛЖ НЭГ ХЭСЭГ Л ТАНХАЙРЛЫН ДЭЭДИЙГ ҮЗҮҮЛЭВ. ТҮҮНД ХАРААЛГАЖ ЗҮХҮҮЛЖ ГУТААЛГАН ДОРОМЖЛУУЛЖ БУЙ ХҮМҮҮС МӨНХЭРДЭНЭТЭЙ ӨӨРТЭЙ НЬ ЯГ Л АДИЛ ЭЦЭГ ЭХТЭЙ ХАНЬ ҮР ХҮҮХЭДТЭЙ ТЭДНИЙХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН НЭР ТӨР ХҮНДЛЭЛЭЭ ЭРХМЭЛДЭГ БАЯРЛАДАГ ГОМДДОГ ИЧИЖ ЭМЭЭДЭГ ХҮМҮҮН ЗАЯААТАН ГЭДГИЙГ ТЭР ОГТООС ОЙЛГООГҮЙ БОДООГҮЙ ТЭР ХИРИЙН УХАМСАР ХҮМҮҮЖИЛ ӨДИЙ НАСАНДАА ОЛООГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ ХАЙРАН САЙХАН ЗЛУУ НАС

Tsogt [66.181.165.89] 2023-04-10 12:46:56

СУЛЛА_ СУЛЛА, СУЛЛА

zocnim [203.91.115.248] 2023-04-10 12:24:31

Monherdene bol Batzandan Magnai nariin uruusun duguio sh dee

Зочин [202.126.89.244] 2023-04-09 23:58:37

Шал худлаа юм бнааа энэ засаг авлигатай шудрага тэмцэж чадахгүү нь маш ойлгомжтой боллооо,

Ирээдүйгээ бод. [139.5.219.114] 2023-04-09 20:55:06

Чимээгүй байлдаа. 2024 онд Улс тунхагласны 100 жилийн ойгоор авсан ялыг нь өршөөлгөх юм бод. Тэгэхгүй бол их юм хуцаад байсан гээд өршөөж өгөхгүй шүү. Ер нь авилгалын хэргийг тэгэхэд өршөөх болов уу?

MARSHIL.L.D,ERDENEBAT. [66.181.185.163] 2023-04-09 16:31:39

NARAN,TUUL.ZAX,DEER.GOO.SAIXANI,BARAA,BYTEEGDXYYN,BYDEGI,ALTYIA,SHYYGJ.XIJ.XOROLJ,BAIGAAG,MED.

Зочин [103.229.121.143] 2023-04-09 16:08:58

Тавьтартай байхад яадаг байна даа ийш тийш үсчсэн хүн байна лээ. Эхнэр нь нөгөө дуучин Отгонжаргалын эгч гэсэн биз дээ.

зочин [192.82.82.111] 2023-04-09 15:48:13

Мэдэхгүй юм. Хэн нь зөв буруутай. Хэвлэлийн мэдээллэлүүд итгэх аргагүй.

Зочин [202.9.40.59] 2023-04-09 15:02:47

Мөнх-Эрдэнэ гэдэг хүн яав ч цоо эрүүл хүн биш. Яаж тэнэгтэж байсныг бүх хүн харж, сонсож байсан. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Хүнийг гүтгэж, доромжлох, салаавч өгч өрөөнд нь дайрч орж танхай авир гаргана гэдгийг ардчилсан ёс суртахуун гэж боддог бол буруу. Бусдад маш үлгэргүй, хүмүүжилгүй хүнд хууль, шударга ёс байдгийг мэдрүүлсэн шүүгч нар шударга ажилласан. Шүүхийг дарамталж өөрсдөө ашигтай шийдвэр гарган гэж байхгүй. Анархизм монголд газар авах гээд байгаад анхаарах нь зөв шүү

Зочин [103.57.92.91] 2023-04-08 23:26:14

Согтуу лайв хийнэ гэж мөн ч их тэнэглэж явсан даа. Зүгээр л консулаа хийгээд явж байхгүй. Хэтэрхий их далчигнаад байсан юм

Зочин [66.181.161.19] 2023-04-09 02:10:52

Хэний суганы үс бэ чи энд шударга юм хаана ч алга Мөнх-Эрдэнэ бидний ирээдүйн төлөө тэмцэж ялтан боллоо улны ард түмэн уландаа л байх юм бн да дуугарсныг нь шоронруу яасан хэцүү хорвоо бэ

Иргэн [192.82.71.241] 2023-04-08 14:05:55

Тийм шударга юм бол хохирол мөнгөө төлөхгүй яасан юм хүн хүн лүү шүлсээ үсрүүлж лайв хийгээд галзуурахад ганц хуруу дутуу юм яваад байсан ял авах нь тодорхой болоод тэгээд байсан нөхөр байна л даа шүүх хэрэг хийсэн болхоор л ял өгсөн байгаа шүү дээ зүгээр хүн яллана гэж байхгүй ард түмний толгой эргүүлж ял завших оролдлого

Зочин [64.119.25.248] 2023-04-08 13:18:31

мөнхэрдэнийг хэлмэгдүүлж байна. 400 тэрбум төгрөг ард түмний эрүүл мэндийн даатаглын ба нийгмийн даатгалын ангаас идчихсэн МАН-ын Ундармаа авгай, түүний нөхөр Ариунболд нар зүгээр л гэртээ цүдийгээд ард олныг басамжилж хохь нь гэсэн байдлаар байж байна. гэтэл тэр шударга ёс чинь хаана байна?????????? Мөнхэрдэнийг даруй сулла. түүнийг ялласан шүүх прокуор бол өнөө цагийн Мангас Дорж, лувсан шарав нарын хойт дүрүүд сүнс ссүдэр нь шүү. муугаа үзнэдээ та нар

Кса [202.126.90.74] 2023-04-08 13:15:14

Мөнх-Эрдэний салаавчийг амандаа чихүүлсэн хүний хүүхдүүд бас хэцүү л байсан байх даа. Үйлийн үр л юм даа.

зочин [202.9.40.121] 2023-04-08 12:52:16

за солиороод бай чи мөнхэрдэнээс илүү эх оронд гай тарьсан гайнууд чиний хүүхдийн чинь хоолыг булаасан хүмүүс ч зүгээр л явж байгаа биз дээ чиний өмнөөс чиний хүүхдүүдийн өмнөөс дуугарсан хүнийг элдвээр хэлж харлуулах эрх чам мэт гайнууд ад,,,,,,гай минь байхгүй дуугай өмхий амаа хамхиад тонил за

zochin [203.91.115.247] 2023-04-08 11:00:49

ene Monherdene enhiin tsagaan tagtaa yu end tend mongo shinshileed GOK ruu ch orood konsul ch hiigeed yawsan hun bn lee UR huuhed hetsuu bn gene uu Yanhan awch bgaa bichlegiig ni huuhduud ni uzsen bailgui dee


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.