УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.
Даваа гариг
10.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
Мягмар гариг
09.00 цагаас Нийгмийн бодлогын байнгын хороо
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.00 цагаас Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 7-ны Засгийн газарт чиглэл өгөх тухай 10-р тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай/
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсох
14.30 цагаас Төсвийн байнгын хороо
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Лхагва гариг
10.00 цагаас Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
14.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
14.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
- Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны даргын мэдээлэл сонсох
15.30 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал, цаашдын асуудал сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох
Пүрэв, баасан гариг
10.00 цагаас УИХ-н чуулганы нэгдсэн хуралдаан
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын дөрвөн гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын хоёр гишүүн 2023.04.05-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүн 2022.05.27-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.19-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүн 2022.06.29-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.12.21-нд өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайлан
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.
Сэтгэгдэл
Зочин [192.82.85.63] 2023-04-09 13:11:26
ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРД ӨГӨӨЧЭЭ ЯМАР ИЧДЭГГҮЙ ЮМ БЭ. ТЭТГЭВЭР НЭМЭЭЧЭЭ, ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭЭЖҮҮДИЙН ЦАЛИНТАЙ ЭЭЖИЙН 50 МЯНГИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ДООД ХЭМЖЭЭ 550000 БОЛГООЧЭЭ
Ц мөнхжав [66.181.161.209] 2023-04-09 13:14:03
Huuhdiin mongiig away
zochin [202.126.89.9] 2023-04-09 02:13:16
Нийгмийн даатгалын багц хуулийг яагаад хэлэлцэхгүй байна аа, новшийн луйварчид аа. Тэгсэн мөртлөө сонгуулийн тухай хуулийг ямар хурдтай оруулж ирж байна аа. Энэ хуулийг нийт олны саналыг авч байж оруул өмхий ялзарсан цагаандаа гарсан хулгайч луйварчид аа. Нийгмийн даатгалын хуулийг хамгийн түрүүнд хэлэлцэхгүй бол ард түмэн босно шүү 76 хулгайчидаа. Арай л байна шүү та нар.
Зочин [202.9.46.24] 2023-04-08 16:46:07
Улны монголоос явах юмсан.