2024 оны сонгуулиар тэрбумаар тоологдох хөрөнгөтэй, гадаад хэл мэддэггүй... хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй
Сонгуулийн хууль шинэчлэгдэхээр өргөн баригдаж, тогтолцоо, өөрчлөлтийн талаар амтай болгон ярьж байна. Системийн өөрчлөлтөөс илүү хандлагын буюу хувь улс төрчдийн цензур, шалгуур ямар байхыг ярих цаг болжээ. Сүүлийн гуч гаруй жил бугшсан авлигал, ялзралын гол шалтгаануудад боловсролгүй байдал, хөрөнгөжих хүсэл шунал, эрх мэдлийн төлөө улайран зүтгэх мугуйд хандлага... гэх мэт. Сайн улс төрч гэж сайхан ярьдаг, худал амлалт өгдөг, мөнгө тараадаг, эд зүйл бэлэглэдэг, байшин барилга бариулдаг хүн огт биш.
Улс төрч тун энгийн, хөрсөн дээр буусан, ард түмнийхээ сайн сайхны төлөө, тэдний аз жаргалын төлөө, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө бодлого боловсруулдаг хүн.
Тэд бол шийдвэр гаргагч. Ард түмнээс сонгогддог ард түмний ажилтан юм. Тэд иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Тиймээс ард түмэн бол ажил олгогч. Ард түмнийхээ эсрэг ажилладаг, тэдний итгэлийг даахгүй байгаа улс төрчийг муу ажилтан байна л гэж харах хэрэгтэй. Нэг үгээр улс төрч бол дарга биш. Ингэхээр манайд улс төрийн тогтолцооноос гадна улс төрчдийн ёс суртахуун, эрх зүйн байдлыг нэгтгэн авч үзэж, тэднийг ард түмний төлөөлөгч болохын тулд төрийн сонгуульд нэр дэвших үзэл ухамсар гүн бат суулгах нэн тэргүүний шаардлага байгаа юм.
Өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдал , ойлголт цөм улс төрөөр замнасан хүн баяжиж, эрх мэдэлд хүрч тэдний ах дүү хамаатан садан, нутаг усныхан л боломж эдлэх ба бусад нь хамааралгүй мэт буруу ойлголттой уджээ. Нэмээд дэлхий дахины байдал ялангуяа манай хоёр хөршийн бодлогоос ихээхэн хамаардаг болсон учир тэдний хэл усыг сураагүй, мөнгө эрх мэдэл бодож сонгогдохоор улайрах хэсэг бусаг хүмүүс олон байгааг анхаарах хэрэгтэй. Боловсролгүй, сэтгэлгүй, хөрсөндөө буугаагүй дарга суртахуунтайн л улс орныг сүйрүүлэх аюултай.
Сэтгэгдэл
Зочин [150.129.142.152] 2023-04-11 00:10:08
Комент бичиж байгаа нөхдүүд зарим нь хятад,өвөр монголчууд юмуу бичиж байгаа нь монгол хэлийг минь бузралж байнаа
зочин [103.99.103.99] 2023-04-11 13:13:07
бузарлаж, сэтгэгдэл, байна аа
Зочин [202.55.188.83] 2023-04-10 22:22:12
Иргэд Сонгууль гэж тогломыг дахиж явуулхыг хүсэд бгаму? Тэдний дүрмэр тэдний хара хяналт дор болдог тоглоомыг нь тоглож өгч тэднд туслх гд л бдг? нээрэ юу?
Зочин [66.181.160.99] 2023-04-10 20:56:37
Өнөөгийн боловсролын системийн ачаар даргын хүүхэд англи хэлтэй сургууль төгсөж байгаа бол ядуу айлын хүүхэд монгол бичигтэй төгсөж байна. Тэгээд ч хоол идэж байгаа юм шиг гадаад явж ирдэг дарга нарын хүүхдүүд хэл мэдэхгүй байна гэж юу байх вээ дээ, бас даргийн хүүхэд юм чинь хувийг хөрөнгө нь 500сая 800сая гээд ядуу ангилалд орно. ЧИ ЧИНЬ УИХ ДАРГА БОЛОХ ГАРААНЫ ЦЭЦЭРЛЭГ ГЭЖ БОДООГҮЙ БИЗ ДЭЭ?
Тэнэг юм уу? [139.5.219.114] 2023-04-10 11:28:26
Хэл Их хуралд байхад ямар хамаатай юм бэ? Хэл сурсан болсноо юү гэж бодсон юмб?
зочин [139.5.218.197] 2023-04-10 11:19:17
хэл ямарч хамаагүй , орчуулагч гэдэг тавхар хяналт болж явдий
Зочин [59.153.115.89] 2023-04-10 10:38:08
Харинч Монгол хэл, ёс уламжлалаа мэддэг, эх орончидыг сонгох нь зөв. Гадаад хэл шалгуур биш
Зочин [66.181.161.72] 2023-04-10 10:22:49
odo suuj bga hulgaichuudaas Sainhuu Ganbaataraas busad n urvagch hulgaichuud bugdiig ni shorond hataa
Зочин [202.170.73.226] 2023-04-10 10:49:45
Sain hunee olovoo. Showchin!
Гадаад хэлтэй тэнээгүү [202.9.46.75] 2023-04-10 10:09:41
Гадаад хэлтэй тэнэгүүдээр УИХ дүүрсэн
Ebhamt nam [66.181.160.50] 2023-04-10 09:51:44
Chi meddiimuu manai nam heniig devshuulee mediye
Зочин [202.9.46.254] 2023-04-10 09:40:34
англиар ярьж, бичиж чадахгүй хүн яам, агентлагтлаг болон түүнээс дээш бүх түвшинд ажиллуулахгүй байх хэрэгтэй.
Зочин [192.82.83.68] 2023-04-10 09:37:54
ХҮРЭЛСҮГ БОЛОН , ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙГ, ГОВЬАЛТАЙ, ХЭНТИЙ, МЭТЭЭС СОНГОГДСОН БОЛОВСРОЛГҮЙ, ХЭЛГҮЙ, ТЭНЭГ ШУНАЛТАЙ ӨВГӨДИЙГ БОЛЬ.