АВЛИГА
Хэрэв анзаарвал хачирхалтай гэмээр үзэгдэл зөндөө байдаг. Одоо энэ үндэсний бөх байна. “Заалны барилдаан” гэдэг дээ. Хэдхэн жилийн өмнө улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болоход аймгийн арслан цолтой бөх бараг байдаггүй байлаа. “Цахилгаан” Мөнхөө, “Цэргийн арслан” Отгон хоёр л аймгийн цолтой, бусад нь залуу бөхчүүд байв. Манай нутагт сумын заан болох нь үзэгдэл байлаа. Сум, аймагт түрүүлж цол авна гэдэг бол шударга тэмцлээр бүтэшгүй даваа байсан. Багадаа л гурав дараалж түрүүлдэг сумын зааныг хүлээсээр үеийнхэн нь зодог тайлдаг учир тахиа өндөглөх лугаа олширсон энэ олон цолыг авдаг, өгдөг нь хэн байлаа. Саяхан нэг бөх улсын цол авахаар хамаг мөнгөө шавхсан байна.
Яг тавын даваа эхэлтэл мөнгө нь ирдэггүй. Одооны бөхчүүд хулхидуулсаар байгаад мөнгөө эхэлж авдаг жишиг тогтжээ. Хэрэв сайн анзаарвал барилдаж буй хоёр бөх нэг тийш хялалзаж байдаг. Тэр зүгээс зурагтын шоу шиг дохио ирдэг.
Нөгөө бөхийн мөнгө замын түгжрээнд саатсанаас улсын цол аваагүй юм. Бас нэг бөхийн “Аавий”-г даагч төгрөг гэхийг ам.доллар гэж буруу сонсоод илүү төлчихсөн. Сүүлд нь бөөн зарга болоод л явсан. Мэдээж хувиараа шүү дээ. Монгол хэтэрхий бага болохоороо үүнийг бичигчийн эх сурвалжийг манайхны хүн амын бараг тал нь мэдэж байгаа л даа. Бөхийн спортод л ийм байгаа юм чинь бусад салбарт зүв зүгээр байхгүй. Ц.Элбэгдоржийн Засгийн газар авлигатай тэмцэх гэснийхээ төлөө огцорсон нь ойлгомжтой. Монгол Улсад Манжийн хааны сүүлийн жилүүдэд өгч авч байсан авлигын хувь хэмжээнээс өнөөдөр аль хэдийнэ давчихсан гэсэн. Авлигыг тэвчээд нэмэрг үй, өгч байвал авах л үгүй юу гэсэн утга бүхий хуудас, сурталчилгаа албан ёсоор тараагаад байгаа АТГ-аас найдвар хүлээх хэцүү байна. Сайн сэтгээд өөр гарц хайвал ямар юм гэхээс.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.127] 2023-04-10 13:36:44
Юу ярьж байна? Авилга, янханчлал, хулгай гурав чинь Монголчуудад байгалиас хайрласан унаган увидас. Энэ гурав аливаа хүмүүнд тэгш заяагдсан байвал тэр жинхэнэ монгол хүн гэсэн үг.