Шүүхийн нэр хүнд унасаар...

Aдмин / Хууль

Шударга бус шүүгчдийн олон жишээгээр Монголд шүүхийн үйл ажиллагааг эергээр дүгнэх боломжгүйдлээ. УИХ-аас 2016 онд шүүгчийн орон тоог 699 байхаар тогтоосон боловч өнөөдөр анхан шатны шүүхэд 393, давж заалдах шатны шүүхэд 103, хяналтын шатны шүүхэд 23 нийт 519 шүүгч ажиллаж байна. "Шүүх эрх мэдлийн гол тулгуур зарчим бол үндсэн хуульд заагдсан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангаж, хууль дээдлэх ёсыг чанад дагаж мөрдөх явдал юм.

Гэтэл шүүх эрх мэдлийн нэр хүнд унаж олон нийт шүүхийн шударга байдалд эргэлзэж, итгэл алдарч эхэлсэн нь эрхзүйт төр, хууль дээдлэх зарчим алдагдах, ноцтой үр дагаварт хүрэх магадлал улам их болжээ.

Ялангуяа эрх мэдэлтэнд өөрөөр ханддаг, тэдэнд үйлчилдэг, захиалгаар ажилладаг шүүх байгууллага Монголд улам тод ажиглагдах болсон нь сүүлийн үед олон нийтэд үг хэл үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст шүүх шударга бус гэмээр шийтгэл оногдуулж, харин эрх мэдэл албан тушаалтнуудын хэргийг удаашруулах, замхруулахдаа гаршсан байгаа нь туйлын эмгэнэлтэй хэрэг мөн.

Саяхан улсын хэмжээнд иргэдийн шүүхэд хандах байдлыг судалж үзэхэд Монголчуудын дөнгөж 28 хувь нь шүүхэд очсон тохиолдолд асуудлаа шударгаар шийдүүлж чадна гэж итгэдэг гэсэн байна. Гэтэл үүний эсрэгээр 85 хувь нь шүүх хөрөнгө чинээ, төрийн албан тушаал, садан төрлийн болон найз нөхдийн холбоо, компани уу, хувь хүн үү гэдгийг харж шийдвэр гаргадаг гэж үзжээ. Мөн үүнтэй адилаар 75 хувь нь шүүхийн шийдвэр улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзэх, шүүгчийн хувийн ашиг сонирхол, төрийн албан тушаалтан зэргийн нөлөөлөлд ордог гэжээ.


Сэтгэгдэл

Харин тийм ээ [202.55.188.34] 2023-04-11 13:25:26

Ядарсан иргэдэд нээх чанга ял өгнө, улсын яллагч нь хорихоос өөр төрлийн ялын санал гаргаад бхад л 3 хүртэл хорих ялтай хөнгөн гэмт хэрэг дээр 2 жилийн ял өгөөд шаачихна, яах гэсийн бэ хоолуур явж гайг өөр дээрээ дуудаад. Шүүгдэгёийнхээ хувийн бдлыг хар л даа. Анх удаа хөнгөн гэмт хэрэг хийж бгаа хүнд шууд хориод бвал шүүхийн нэр хүнд яриад яахав. Ял оногдуулахдаа интерваль гэж юм бх ёстой юм биш үү? Шүүгч тэр өдөр стресстэй ууртай бвал өндөр ял өгөөд бж болохгүй биздээ!

МГЛ [202.9.46.198] 2023-04-11 06:32:02

Монголд шүүх гэж байхгүй мафи гэж бгаа тэнд мөнгөөр бүхнийг шийддэг

Зочин [202.70.34.2] 2023-04-10 12:32:46

Манай шүүх үнэхээр дампуу болсон нь өдөр бүр л харагдаад байгаа

Олзвай [66.181.178.214] 2023-04-10 10:17:35

28,85 гэсэн тоо зөрүүтэй блловч шүүхийн шүүгчидын зарим нь утх улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй хууль бус нэхэмжлэлд 696.699,704 тоот захирамж гаргасаныг хүчингүй болгуулах гэж 1998оноос 2023 он хүртэл 25 жил маргаан үүсгээд нэмэргүй байнаа.1995 онд хуурамч үсэг ,тоо ашиглаж аан ийн гэрчилгээ авсанэрүүгийн хэргүүд илэрсэн 28 жилиин турш тэмцээд явж байнаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.