"ЦАГААН ОРДОН" ДАХЬ САЙДЫН "СУНГАА": Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГЭДИЙЖ, "ГОЛОГДСОН ХҮҮХНҮҮД" ГОМДЖЭЭ

Aдмин / Улстөр

МАН-ын "цагаан байр" өнгөрсөн баасан гаригт бас л бужигнав. Ээлжит сайдаа шилгээсэн ХНХЯ-ыг эзэнтэй болгох талаар тус намын Удирдах зөвлөл хуралдсан юм. Уг нь 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт орж, Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг дангаар шийддэг эрхтэй болсон. Гэхдээ эрх барьж буй нам Ерөнхий сайдын энэ эрхийг хуваалцдаг уламжлал халагдаагүй л байгаа бололтой. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн сайдаар хэнийг томилохоор шийдсэнээ намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж, захирамжийнхаа "виз"-ийг авсан байна. Гэхдээ энэ удаагийн Удирдах зөвлөлийнх нь хурал уламжлалаараа болоогүй байна. Ер нь ч сүүлийн үед аль нэг яамны сайдыг сонгох хурлууд нь уйлаан майлаан, гомдол тунирхалтай болдог болсон. Олдохоороо өлдөж буй нь тэр л дээ.

Т.Аюурсайханыг ажлаа өгөх сургаар МАН-ын хэд хэдэн эмэгтэй гишүүн ХНХ-ын сайд болохоор гүйлдээд эхэлсэн. Тэр хүслээ ил далд олон хэлбэрээр илэрхийлсэн. Тэднээс сайд болох хамгийн магадлалтай хүнээр Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар яригдаж байв. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд ч хуралдаж нэгийгээ нэр дэвшүүлэхээр тохирчээ. Түүнийгээ Удирдах зөвлөл дээрээ танилцуулсан байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огт өөр саналтай байгаагаа хэлсэн нь хурлын уур амьсгалыг эвдэж орхижээ.

Л.Оюун-Эрдэнийн тухайд, энэ удаагийн сайдын томилгоонд УИХ-аас шинээр хүн авахгүй гэдгээ хэлсэн байгаа юм. Үүнд нь эмэгтэй гишүүд нь голдуу гомдлын үг хаяцгаажээ. Харин Л.Оюун-Эрдэнэ, би үйлдэл бүрээ та нарт тайлбарлаж ойлгуулахыг оролддог. Миний тайлбар ихдээд байх шиг байна.

Тэгэхээр энэ удаад намын даргын хувьд Боомтын сайдаар Б.Тулгыг, энэ албыг хашиж байсан Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар томилох шийдвэрт хүрсэн гэдгээ хэлжээ. Б.Тулгын тухайд чуулган дээр хэлсэнчлэн томоохон төслүүдтэй холбоотой томилгоо гэсэн байна. Харин энэ "булгидаг" суудалд очсон Х.Булгантуяагийн хувьд аль аль талаараа шаардлага хангаж байгааг хэлжээ. Ингээд асуудал шийдэгдэж, сайдад зүтгэж явсан гишүүд намын даргадаа "гологдсон хүүхнүүд" болж хоцорсон байна.

Удирдах зөвлөлийн хурлын дараах тус намын гишүүдийн яриагаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ингээд гэдийчихсэн нь хэд хоногийн өмнө болж өнгөрсөн УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх нууц санал хураалттай холбоотой гэнэ. Тодруулбал Д.Бат-Эрдэнийг авч үлдэх санал өгсөн намынхаа 19 гишүүнтэй улс төрийн хариуцлага ярихаар болсон гэдэг. Тэдгээр гишүүдийн дунд ХНХ-ын сайдад яригдсан эмэгтэй гишүүдээс багтсан бололтой юм.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Цэеэ [202.126.89.100] 2023-04-13 06:57:10

Саяын ХНХ, БООМТЫН сайд нарын томилгоо зөв. Ерөнхий сайдын ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО тууштай хэрэгжихэд санаа нэгтэй, чадварлаг баг маш чухал учир 2 сайд ард иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдэх, төрийн бодлогоо тууштай барьж ажиллах, шинэ үеийнхэн гэж харж , дэмжиж байна.

Зочин [202.179.27.10] 2023-04-13 13:55:43

ХАХА

Зочин [64.119.20.63] 2023-04-11 21:09:21

МАН болон МАНАН чуудын хэн ч сайд дарга болсон бүгд л багтай луйварчид ш дээ. 33 н жилийн 30 н жилд Засгийн эрх барьж УИХ д олонхи болж Монгол Улсыг өрөнд Монголын ард түмнийг ядууралруу эрчимтэйгээр түлхэж оруулсан МАН н үе залгамжилсан үе үеийн под худалж үнэгэн зальтангуудыг долоосоор магтсаар л Нохой засаагий нь авсан хүнд хайртай гэдэг шиг л хэдэн жилийн дараа л эдний үнэн төрх ил болох үед л долоодог хэл нь цаашаа орох байхдаа.

зочин [202.126.90.75] 2023-04-11 08:32:08

Лайв мөнхэрдэнийн тодорхойлсноор мянганы луйварчинг зөвлөхөөрөө ажиллуулж байга намын даргатай намаас зөв шийдвэр гарна гэхэд итгэхэд хэцүү,Нямбаатар сайд ч сайн хэллээ дээ.

Сайхана [202.9.47.6] 2023-04-11 10:46:05

Яг зөв Мянганы хулгайч луйварчин жэнког зөвлөхөөрөө авдаг жинхэнэ гачигар галч шүү ... ядаж эсрэг намынхаа хулгайчийг аваад яваад хөнжил өвөр түрүүндээ ороод байдаг нь хэтэвч нэгтэй гэсэн үг .

Зочин [66.181.161.129] 2023-04-11 00:27:21

Булгантуяа багаар ажиллах зарчмаа л яг баримталбал хийж чадахгүй гэх юмгүй. Бусдыгаа бодвол арай нэг намаг балчигт гүн суучихаагүй хүн гэж найддаг. Гадаад харилцааны Батцэцэг гэхэд л бохир бизнистэй. Улсын сангийн дэргэд худаг ухчихаад тарвалзаж суудаг гар.

зочин [150.129.140.36] 2023-04-10 23:21:22

МАН-ын сэтгүүлч голдуу хүүхнүүд бүтэхгүй дээ, ээ бүү үзэгд минь, иргэдийг улныхан гэдэг биз дээ? зарим нь хүүхдээ балмадаар зодно, ёстой бүтэхгүй шившигтэй авгайчууд уу? Иргэд байхгүй бол хэл амаа уралдуулсан хэрүүлч маягийн энэ авгайчууд гишүүд болж чадах уу?

Иргэн [66.181.161.118] 2023-04-10 15:38:46

Булгантуяа нь энэ парламентийн бүсгүйчүүдээс арай боловсролтой, туультай эмэгтэй нь байх шүү. Гэвч тэр нийгмийн хамгааллын талаар маруухан байж мэднэ. Энэ нам мэргэшсэн ЗГ байгуулна гэж молигодоод ихээхэн санал авч байсан. Гэтэл эсрэгээрээ юм болсон шүү. Мэргэжил мэргэшил гэдэг ямар чухал зүйл болохыг ч мэдэх тэнхэлгүй татвар төлөгчдийн мөнгийг ил далд луйвардсан хэдэн базаахгүй нөхдөөр дүүрсэн ард нийтийнхээ амьдралын түвшинг гишгэлсэн шоучин парламент байлаа. Дараагийн сонгуульд 100% сонгодохгүйгээ мэдээд хуулиндаа өөрчлөлт оруулчихлаа. Энэ бас л луйвар.

Ах [202.9.47.6] 2023-04-11 10:48:14

Энэ үйлдэлээс харвал .. хүүхдээрээ дэлгүүрээс талх авах хэрэгтэй болоход хэн дуртайгаа явуулаад араас нь чамөйг явуулаагүй тэрийг явуулсан гэсэнтэй адил мэдрэл муутай хүний тоглоом байна

Зочин [202.9.46.13] 2023-04-10 13:04:18

Зөв дэмжиж бн.

М.ОЮУНЧИМЭГ [150.129.142.192] 2023-04-10 13:03:21

НАМЫН ДАРГА ХОЁР НҮҮРТЭЙ. ЖЕНКО БАТТУЛГЫН ЧИГЛЭЛ ЗААВРААР ХӨДӨЛЖ БУЙ ХҮҮХЭЛДЭЙ ! НАМЫН ГИШҮҮД СОНГОГЧИД ХУДАЛ ҮГЭНД ИТГЭЭД ХОШГОРООД БАЙХ ЮМ .

Unshigch [31.164.60.105] 2023-04-10 18:25:52

Hutsah shig boljee muu MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin baasaar hoollogch

Зочин [202.179.24.54] 2023-04-10 11:24:44

зөв тэр авгай нараар яахын

8 [202.9.47.6] 2023-04-11 10:49:01

Авгай нараара яахын хүүхэн нь арай бариу гэжугай

Zochin [202.126.89.123] 2023-04-10 11:55:11

Zasss mongolorr duuren bayan darga nar baina


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.