АН: Сонгуулийн насны долоон хүн тутмын нэг нь намын гишүүн байна
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддорж "Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс удахгүй өргөн барих гэж байна. Монгол Улс улс төржсөн улс болсон. Сонгуулийн насны хүн амын долоон хүн тутмын нэг нь аль нэг улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхий дээр хамгийн олон гишүүнтэй гэгдэж буй өмнөд хөршийн коммунист намын гишүүдийн тооноос бараг хоёр дахин их хүн намын гишүүн байгаа юм. Тиймээс намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудалд АН анхаарч ажиллаж байна.
Хуулийн төсөлд төрийн санхүүжилтийн механизмыг оруулж ирж байгаатай холбоотойгоор улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хандив, гишүүдийн татварын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой. Түүнчлэн улс төрийн намуудад хуулиар тогтоосон бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай.
Ялангуяа харилцан бие биеэ хянадаг байх зүйлийг хуульд тусгах хэрэгтэй. Улс төрийн нам бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг, дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх ёстой. Өмчийн асуудлыг хуулиар зохицуулж өгмөөр байна. Төрөөс улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийн дор намын бие даасан байдал, иргэд эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах вий гэсэн болгоомжлол байна. Энэ чиглэлээр АН байр сууриа нэгтгэж байгаа" хэмээв.
Сэтгэгдэл
Виталий [37.46.122.101] 2023-04-11 22:14:45
ВАШ МИКРОЗАЙМ оформлен. Для уточнений времни доставки курьером, просьба позвонить. Виталий +7 (495) 142-56-63 https://hifinance.ru info@hifinance.ru
Зочин [202.9.46.180] 2023-04-10 15:56:49
Үхэр монголчууд МАН АН хоёр болон талцан хуваагдаж, энэ хоёр хулгайч намаа өмөөрч дэмжиж 30 жил толгой дээрээ залсаны гай.
Зочин [202.21.124.137] 2023-04-10 15:26:08
Өнгөрсөн сонгуулиар хорооны хэсгийн ахлагч нар 70аас дээш настнуудыг ардын намд элсүүлсэн Тэгээд нэг хүүхдээ бас элсүүл гээд нөгөөдүүл нь хүүхдээсээ намгүй нэгийг нь загнаж байж элсүүлээд 200 мянган төг тус бүрт нь өгөөд нөгөөдүүл нь баярлаад сүйд бсан шүү (Баянгол дүүрэгт)