Төрийн өмчөөр түрийвчээ түнтийлгэх хурган дарга нарыг шүүрдэх...
Хулгайд их бага, хүнд хөнгөн хамаагүй. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ы захирал Л. Наранбаатар мэтийн бумбын тахилга хийлгэсэн, пиво уусан гэх мэтийн улсад ашиг байтугай хэрэг байхгүй зардлуудаар хэтрүүлсэн улсын өмч, ард түмний баялагт хандах цэвдэг сэтгэлтэй, цэвэрхэн царайтай ч харласан шуналтай хурган дарга нарыг цэгцлэх нь зүй. Улс төржилтийн бохир технологийг дарга болох шат болгон ашиглах улмаар төрийн өмчийг шамшигдуулан дампууруулах ийм байдлыг ор мөргүй болгох нь авлигалын эсрэг хүчтэй эрс шийдэл шаардах ажил болно.
Намаараа түлхүүлж даам гарсан л бол түмний өмчөөр дургиж үл болно. Л.Наранбаатарын үйлдвэрээ 5,6 саяар бумбын тахилаар даатгуулсан байдлыг нийгэм шүүмжилж дуусаагүй байтал мань эр нэгжийнхээ дарга нарыг ажлаас халж “шүүр ажиллагаанд нэгдлээ...” гэж ирээд постолсон нь нэг талаас шүүр ажиллагааг гутаах, нөгөө талаас өөрөө цэвэр шударга хүн болох гэсэн ядмаг арга гэдгийг хүмүүс ойлгож байна.
Иймэрхүү шударга бус нь ил цагаандаа гарсан хөнгөхөн пи арч мөртлөө хор аюул нь багагүй өт хорхойнууд төрийн албанд түм бумаараа бий болсон нь өнөөгийн хямрал зүдгүүрийн нэгээхэн том шалтгаан. Засгийн газар үнэхээр авлигачдыг шүүрдэх гэж байгаа бол ийм л паразитуудаас түргэн салж байж том тулаа барьж чадна. Харин хий дэмий улс төрийн шуурганд өртөж алмайрсаар удвал аяндаа цагийн түрхэлт өөр болох вий.
Сэтгэгдэл
zochin [202.70.37.50] 2023-04-12 12:42:29
Наранбаатар бол архины гүн хамааралтай этгээд. Хөтөлийн шохойн үйлдвэрийн утаагаар амьсгалж үзээгүй дарга нар гэж попроод байсан. Өөрөө тун бага амьсгалдаг хүн дээ. Төрийн өмчит компанийн мөнгөөр Дарханд хаус иүрээсллээд тэндээ архидаад хэвтэж байдаг. Нэг уухаараа 10 гаран хоног сураггүй алга болдлг. Архи уусныг нь ажилчид нь зайнаас мэдэрдэг болоод удаж байна. Сошиолд бхгүй бол архиа уусан л гэсэн үг. Маш олон удаа дарханы хаусандаа ажлын газрынхаа нөхөргүй болон нөхөр нь со-д ажиллаж байгаа залуу хүүхнүүдийг аваачиж шоудсан. Хүүхнүүдэд маш хаялгатай эрээ дарга болгоно, ахлах мэргэжилтэн болгоно. Наба сошиолоор л попордог болохоос ажлаа ойлгодоггүй. Ажил хийдэггүй л хүн учир зайлуулах хэрэгтэй.
Зочин [124.158.64.253] 2023-04-12 09:10:03
АН -ы сахал эрдэнэбилэг нар хэдэн ажилчинд авилга сэмхэн өгч гүтгэлэг тарааж орилуулж булай болсон юм билээ
Зочин [202.179.25.254] 2023-04-11 12:57:44
Дандаа бүтэлгүйтэлээ бусдад тохож гомдол ярьж гонгинож явах юм
Зочин [66.181.161.66] 2023-04-11 12:56:33
Наранбаатар чадлаараа сайн ажиласан. тус үйлдвэрт ажиллаж байсан ажиллаж бга сахлын хүмүүс ард түмнээс авдаг мөнгө н хумигдхаар хорлон сүйтгэх ажилагаа явуулж байгаа хэрэг
Зочин [192.82.66.136] 2023-04-11 13:10:25
Муу л бол баруун хойдох хар гэр гэдэг шиг пиво уусан нь бас сахлын хүн үү. Бумбанд хэдэн сая өгсөн нь бас л сахал уу. Хачин юм ярихаа болино уу даа. Наад Набагаа гонгинолгүй ажлаа сайн хий л гээчдээ.
Зочин [202.179.25.254] 2023-04-11 12:51:20
Ажлаа хий. Наад яриад байгаа юмнуудыг чинь бэрхшээл гэдэг юм. Бэрхшээлийг даваад ард нь гарвал ажил хийсэн гэдэг юм. Чамд тааруулж дэлхий эргэдэг биш шүү андуураад байна.
Зочин [66.181.161.147] 2023-04-11 15:17:53
Ажилын хийлгэ үрдүн гарч байгаа мунаг ажиллаж байгаа
зочин [66.181.161.80] 2023-04-11 11:19:40
оймсоороо шүтээн хийж түүндээ үйлдвэрээ даатгасан бол зардал багатай байж дээ
Зочин [203.17.23.197] 2023-04-11 11:04:39
Энэ хөгийн новшийг баривчилж хөрөнгийг нь хураа
Зочин [202.9.40.148] 2023-04-11 10:30:36
Цүнх баригч хоосон толгойтнон хулгайчийн сонгодог жишээ
Зочин [202.72.245.121] 2023-04-11 09:14:14
Яахаараа төрийн өмчийн албанд орохоороо шуналын дэв болоод байдаг байна аа
Зочин [103.57.92.225] 2023-04-11 09:43:55
шуналын дэв болохоороо ТА-нд ордог болсон. Саяаар нь өгч ороод тэрбум тэрбумаар нь гударнаа гэж...
Г.оюун [103.57.93.15] 2023-04-11 09:11:08
Атаач нар ажлыг чинь унгаах гээд байгаа шүү
Баяр [192.82.90.245] 2023-04-11 09:00:58
Мэдээ.мн аль талаас нь салхилуулж мэдээлдэг вэ гэдгийг ард түмэн мэднэдээ, ер нь авлигатай тэмцэж байна гээд инженер багш нарын үйлдлийг яллаад баймааргүй байгаамдаа
Зочин [150.129.141.27] 2023-04-11 08:58:58
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нь томилсон хүнээ шүүрдэх хэрэгтэй болж дээ. Хэвийн ажиллаж байсан үйлдвэрийг тролл сэтгүүлчээр сэвж, хужаагийн гар хөл болсон юмнууд үйлдвэрлэл мэдэхгүй намын боол цүнх баригч этгээдүүдээр ийм л зүйл сэтгэж улсын мөнгөөр туйлж амьдарна.Өнөөдрийн улсын, төрийн өмч нэртэй байгууллагуудын, үйлдвэрийн дарга нар бүгд адилхан. Бүгд МАН-ын санхүүг бүрдүүлэгчид. Төрийн өмч нэртэй улсын ууган их сургуулиараа ч тоглож дуусахгүй байна.
Зочин [66.181.183.174] 2023-04-11 08:50:06
НАРАНБААТАР ЗАХИРАЛ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ЭЛБЭГДОРЖ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ТҮҮНИЙ БАГИЙНХНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ДЭЭД ЗЭРЭГТ НЬ ХҮРГЭЖ ХАР ПИАР ХОР НАЙРУУЛАХ АЖИЛЛАГАА НЬ ИДЭВХЖИЖ БАЙНА
Зочин [59.86.247.99] 2023-04-11 12:29:27
Амаараа худлаа попроод байгаа болохоос үнэн юм түй ч байхгүй наба чинь үнэнд гүйцэгдэнэ цаг хугацааны л асуудал ямар ч сайн ажилласан зүйл байхгүй шдээ үйлдвэртйг элгээр нь хэвтүүллээ
Зочин [202.21.124.139] 2023-04-11 11:07:15
Наранбаатар ажил авснаас хойших үйл ажиллагаанд хийсэн Үндэсний аудитын дүгнэлт баримт нотолгоотойгоо байгаа юм бус уу эрхэм гуай, та юунд хамгаалав, өөрөө хамсаатан нь уу
Зочин [202.9.40.103] 2023-04-11 08:52:04
Сайн ажиллаж байгаа хулгай хийж болохгүй. өмөөрч байгаа этгээд хулгай хийлцсэн хамсаатан нь гэсэн үг.
Зочин [202.9.40.103] 2023-04-11 08:50:03
Наранбаатар мэтийн арга ядсан муу зальтай жижиг гарын шимэгч хувалз попрогч нараас эхлэн хөөж зайлуулж шийтгэлийг нь хүлээлгэх хэрэгтэй.