Авлигалчдыг аргаддаг төр...

Aдмин / Улстөр

Улс төрийн хорон бохир бүх технологи Монголд хэрэгжсээр. Зөвхөн сонгуулийн үеэр нэр дэвшигчид рейтингээрээ өрсөлдөх үедээ ёс зүйгүй хорон арга хэрэглэдэг практик мэр сэр байдаг ч Монголын төр үүнийг ард түмнийхээ эсрэг буюу тэдний тархийг угааж, бодлыг эргүүлэх алчуур болгожээ. Хөшигний цаагуур хэн мөнгөтэй, нөлөөтэй нь хаанчлан хэдэн жил, сарын улс төрийн өрнөл аль хэдийн төлөвлөгдөж, тооцоолсон дагуу явагдах. Улс орныхоо хөгжил дэвшлийн замыг ингэж тооцоолж, хэрэгжүүлдэг бол хэчнээн сайн. Гэвч үгүй.

Улс төрийн намыг худалдаж авсан бүлэг хулгайчдын хоорондоо хэмлэлдэхийг шүлсээ гоожуулан гайхах хэдэн номхон бор хонь болж дээ Монголчууд. Бидэнд юу л байна боломж, дэлхийн зах зээлийн үүд хаалга нээлттэй атал дотроо нүүрсээ хулгайлж, дээрэмдэлцэж, алт зэсээ ч ил далд ичиж зовохгүй зөөсөөр, хуурайлсаар.

Эрчимтэй тэмцлийн үр дүнд авлигалын тор задарч төрийн алба эрүүлшиж, засаг нь зассан шиг засаж, гүйцэтгэсэн шиг гүйцэтгэж хурал нь товлосон шиг товлож, шийдвэрлэсэн шиг шийдвэрлэдэг зангаргатай төрийг хэзээ үзэх вэ? Аль хэдийн үеэ өнгөрөөсөн хуучны улс төрчид төрийн сэнтий рүү өлөн нүдэлж, авлигалын замаар ард түмнээс булаасан хөрөнгө хүчээ эрх мэдэл худалж авахад хайр найргүй зарцуулж эргээд шархаа нөхөхөөр ард түмний зүг улаан нүдлэн харж байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.120.48] 2023-04-12 23:40:05

Яагаад энэ улсын ирээдүй үеийнхийг төрийн томчууд басамжлан тавлаж хуурч мэхлээд монгол улсад нь сайхан амьдруулж болохгүй байгаа юм бэ. хэдийг хүртэлх хугацаанд иргэдийн эрхийг боомилж хүн шиг амьдрахыг нь хорьж болохгүй.

Их юм горьдоод хэрэггүй. [103.57.93.119] 2023-04-12 10:39:35

Та нар социализмын үеийнх шиг БИТГИЙ кампаанчилж бүх нийтийн үйлс болгох гэж байгаач. БҮТЭХГҮЙ Ш ДЭЭ. 1937 оноо давтах гээд байна уу? Одоогоор авилгачдын лав 50 хувь нь ял шийтгэл авахгүй цаашид ажил алба, бизнесээ хийгээд үлдэнэ. Харин нөгөө 50 хувийг нь шийтгэж, хөрөнгийг нь хурааж ЧАДВАЛ дээдийн заяа болно.

Зочин [66.181.180.184] 2023-04-11 21:18:11

Харин л дээ. Өөрчлөлт хийж орвонгоор нь хуулахгүй л юм бол


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.