3-5 дахин нэмэгдсэн үнийн өсөлтийг хэрхэн бууруулах вэ?
Бизнес эрхлэгч, ард түмнийг ялгалгүй сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа зүйл нь үнийн өсөлт. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2023 оны 04-р сарын 03-ны өдрийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсжээ...Гэж НСГ-ын мэдээнд дурджээ. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дийлэнх нь тогтмол улирал тутам үнэ нь нэмэгдсээр буурах хандлага ажиглагдахгүй байгаа нь төгрөгийн ханшийн сулрал, иргэдийн амьжиргааны доройтол, худалдан авах чадвар буурсантай холбоотой. Өөрөөр хэлбэл төр, Монгол банкнаас хамаарах үнийг зохистой түвшинд барих бодлого хэрэгжихгүй байгааг илэрхийлж байна.
Цалин орлого дорвитой нэмэгдэхгүйн дээр мөнгөний ханш ийм сул үед өрхийн амьжиргааны түвшин эрчтэй буурч дунджаас ядуу давхарга руу шилжих тоо улам нэмэгдсээр. ҮСХ-ны судалгаагаар өрхийн орлого зарлагаа нөхөх хэмжээнд бус харин ч үргэлж тодорхой хувиар илүү зарлага гарч байгааг харуулжээ. Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээнд дурдсанаар Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 бүх аймагт өмнөх оны мөн үеэс 10.2-15.4 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод 2023 оны 2,3,4-р сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 144(35.6%) нь үнэ өмнөх сараас өсөж, 23 (5.7%) нь үнэ буурч, 237 (58.7%)нь үнэ өөрчлөлтгүй байна. Өөрөөр хэлбэл орон нутагт ч нийслэл хотод ч ялгаагүй хүнс барааны үнэ онцын өөрчлөлтгүй харин ч ихэнх нь үнийн өсөлттэй байгаа аж. Үнийн өсөлтийн энэ их хямрал нь иргэдийн худалдан авах чадварыг, аж ахуй нэгжийн зээлээ төлөх, зээлжих зэрэглэл, бизнесээ явуулах нөхцөл зэргийг боомилдог гол аюул мөн. Банкны болоод импортын эдийн засгаас бүрэн хамаардаг Монгол улс үнийн өсөлтийн үр хөврөлийг шалтгааныг бууруулж чадах уу?
Сэтгэгдэл
Мөнгөн дэвсгэрт хүрэлцээгүй байна. [103.57.93.119] 2023-04-12 18:53:13
Мөнгөний ханшаа унагаахгүй гээд 20.000 төгрөгтэйгээ зуралдаад л бай. Гэтэл цалин нэмэхийн тулд 50.000-т, 100.000-тын дэвсгэртүүд хэгтэй байна ш дээ. Ийм мөнгөтэй болж байж л бодитоор цалин тавина.
erka [139.5.217.136] 2023-04-12 17:54:32
naad uniin osoltoo huuk eronhiilogchoosoo asuu ter muu nobsh ek boloh geed 2 jil ard tumnii bair tshilganiig ulsaas daalaa geed butsaagaad iim baidald oruulsan shuu huuked eronhiilogch boloh zorilog baisan bolhoos ard tumnee gesen bodol baigaagui shuu odoo ergeed har da ter bum mod gej hutsah um hen archlah um haana bna ter mod tarij bolno urguulahna chuhal shuu de ymarch tootsoo sudalgaagui amni pangaar yridag muu golog hol nutsgen eejeer shoy hiij eronhiilogch bolson shuu naad uniin osoltoo huukeesee asuu 2 jil ard tumniihee itegliig olj eronhiilogch bolchhood ard tumnee 1 tabih baital mod gej hutsah um iimel nobsh muu ug oldohgui bna
Зочин [150.129.142.214] 2023-04-12 18:31:40
Аль засгийн үед бүх юмны үнэ ингэж өсөж байсангүй.Оюун эрдэнийн засгийн үед л занхайтал өсөв.Түүнийгээ хайцаалах санаатай худал сэвцгээгээд байх юм.Нямбаатар нь үе үе мэдэгдэл хийгээд ЕРӨНХИЙ сайд юм гэж бодогдохоор , , , Оюун эрдэнэ нь ХЗДХ сайд маягтай хэрэг зөрчил , хэрүүл хов яриад .Та хоер ажлаа сольчихжээ.АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ЭНЭ ЗАСАГТ МАРТАГДСАН ШҮҮ.
Зочин [202.9.47.61] 2023-04-12 14:00:16
Энэ муу улны улсаас явах юмсан
Зочин [180.149.65.2] 2023-04-12 13:01:12
үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлж л бууруулна даа өөр ямар арга байхав дээ эсвэл худалдан авах мөнгөгүй болгох
Зочин [66.181.161.123] 2023-04-12 12:21:58
Эднийх чинь ямар ч байсан сүүтэй, бололцооны айл байна.
Тэгэх гээд байсан юм. Нөөц бидэнд байхгүй. [103.57.93.119] 2023-04-12 12:16:51
Аль нэг засгийн газрын үед юмны үнэ ийнхүү ЧӨЛӨӨЛӨГДӨХ гээд л байсан. Тэр нь дэлхийн эдийн засгийн хямралын үед, Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед, ОХУ эдийн засгийн хорионд орсон үед болждээ. Үнэ ОДОО өсөхөд Монголын өмнөх засгийн газрууд ч хувь нэмрээ оруулсан, гадаадын түншүүд ч өөрийн улс төрийн байр суурьнаас загинасан. Тэгээд л Монгол Улс өнөөдөр ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГЭЭ бодит байдлыг нүүрлээд үлдэж байна. Миний бодлоор Монгол нь үнийхээ одоогийн өсөлтийг бууруулж ЧАДАХГҮЙ. Учир нь тэгэх нөөц бидэнд БАЙХГҮЙ.
Зочин [202.126.90.122] 2023-04-12 09:59:44
Мулгуу үхэрнүүдийн сонгосон төр засгийнх нь царайг ээ яг хөргөгч тэй нь адилхан улны гэж доиомжлуулаад нүхэндээ бааж байхдаа таарсан өмхий малнууд