Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Ж.Батсуурь хоёрыг түдгэлзүүлэх санал оруулна гэв үү?

Aдмин / Улстөр

Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн. Хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн.

Тодруулбал, Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй юм. Тэгвэл Ерөнхий прокуророос нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.

Нэг нь Н.Наранбаатар юм байна. Түүнийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг дээр шалгаж буй бөгөөд бүрэн эрх нь мөрдан шалгах ажиллагаанд саад учруулж буй аж. Нөгөө нь Ж.Батсуурь гэнэ. Тэрбээр сүүлийн үед нутагт нь үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” хэмээх компанитай нэр холбогдоод байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

ЭНХЭЭ [103.111.68.3] 2023-04-13 08:42:04

Та нар хууль батлан хуулиа өөрсдөө зөрчидөг Ийм байхад ТА нар ард иргэд яаж итгэх юм бэ. нохойноос дор тэнэг мангуу гэж бодож байдаг нь батлагдаж байгаа юм даа. ИХ ХУРЛЫН гишүүдийн бүрэн эрх гэдгийг байхгүй болгох ЯАРАЛТАЙ хэрэгтэй . Тэгж чадвал наад хэдэн ТОМ ТОЛГОЙТОЙ нөхөдүүдээс салж чаднаааааааааааа. Улсын төсөв батлахдаа МАШ ухаалаг соц нийгэмийн үед төлөвлөгөөний комисс гэж байсан энэ байгууллагыг эргэн сэргээж улсынхаа хаана юу хэрэгтэй байгааг мэддэг мэргэжлийн хүмүүс МАШ ХЭРЭГТЭЙ байна. САНГИЙН ЯАМ ГЭЖ МАЛНУУД ЯМАРЧ СУДАЛГАА ГЭЖ БАЙХГҮЙ . их хурлын гишүүдийн хармааны хүмүүс

Асуулт байна [150.129.142.214] 2023-04-12 18:37:54

МАН ын нүүрсний холбогдолтой зарлагадсан 17 хүн хаашаа алга болчихсон бэ.ЖДҮХС гийн адил замхраад алга болох нь нээ.

зочин [202.9.47.59] 2023-04-12 17:14:04

сайн цэвэрлэ

Зочин [202.21.108.15] 2023-04-12 10:44:00

bolj bna batsuuri ch geh shig deeremchin umuu haishaain

Зочин [192.82.85.85] 2023-04-12 10:35:06

прокурор түдгэлзүүлээд шалах боломж огооч гээд байхад үгүй гээд буй УИХтарах ёстой. гэм буруутай буруугүйг УИх тогтоохгүй. өмгөөлж үлдээж буй гишүүн нэртэй хугайчид л байгаа шүүдээ. ард түмэнд тэвчээр барагдах гэж бий шүү. цагаан ордонг шатааж блсон юм дахиад шатаах боомжтой, түмэн олны хилэн нэг л өдөр дэлбэрнэшүү

Зочин [124.158.107.35] 2023-04-12 10:22:07

дахиад 1:1 гээд явчихуу


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.