Х.Нямбаатар: Төгсбаяр Унгар улсаас, Болортуяа БНСУ-аас ирж шалгуулж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "Шувуу" ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор гадаадад оргон зайлсан этгээдийн тухай мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах шийдвэр гаргасан. Засгийн газрын 11-11 төвд мэдээлэл өгч тэр нь баталгаажсан тохиолдолд 10 мянган ам.доллароор урамшуулахаар шийдвэрлэсэн. Төлбөртэй мэдээлэл авдаг эрх зүйн үндэс бий.
Иргэн Төгсбаяр Унгар улсаас холбогдож өөрөө ирж хэргээ шалгуулах хүсэлт гаргасан. Мөн иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож шалгуулахаа илэрхийлсэн. Мөн удахгүй БНСУ-ын хууль хүчний байгууллагуудтай хамтарч хэд хэдэн хүнийг авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ одоогоор хүний нэр хэлэх боломжгүй байна.
Авлига, албан тушаалын гэмт хэргээс гадна хүний амь насыг хохироох, хулгайлах, хүчин хийсэн зэрэг гэмт хэрэгт холбогдоод гадаад руу зугтсан хүмүүсийг ч авч ирнэ" гэлээ.
Сэтгэгдэл
Харж л байя. Үр дүнд хүрэх болов уу? [103.57.93.119] 2023-04-13 22:24:20
Хорвоо дэлхий "Шувуу" субботникт хамрагдах болов уу? Одоогоор томуудаас гэвэл Бадамжунайг авчирсан, харин туслах дүрүүдийг Унгар, Солонгосоос ирүүлэх юм байна. Харин одоо тоочколсон бусад томчуудыг аврахыг бид харж байгаа шүү. 2024 оны 11 сард тэдэнд өршөөл үзүүлж БОЛОХГҮЙ ШҮҮ.