"СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ЗАРЦУУЛАХ ЗАРДЛЫГ 48 ХУВИАР БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ" ГЭВ
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна.
СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Хуулийн төсөл боловсруулахдаа нам эвслээс гаргаж байгаа зардлыг бууруулахад анхаарч ажилласан. Сурталчилгааны үндсэн хэлбэр болох тээврийн хэрэгсэл, хэвлэмэл материал, ухуулах хуудас, зурагт самбар зэргийн төрөл хэмжээг 30-70 хувь багасгасан.
Тухайлбал:
- Сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн зардлыг 50 хувь
- Хэвлэмэл материал 30 хувь
- Ухуулах хуудас 50 хувь
- Зурагт самбарын зардлыг 60 хувь тус бүр бууруулахаар хуульд тусгалаа. Ингэснээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардал 48 хувь буурна гэсэн тооцоолол гаргасан" гэв.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.39] 2023-04-14 07:23:33
Ямар зардалыг ямар зардалтай харьцуулаад 30-60 хувь бууруулна гээд байна. Тархи угаалт. Зүгээр л ийм ийм үйлдлүүд гаргавал шууд сонгуулиас хасна гээд оруулчихвал түмэнд ойлгомжтой, шүүхэд хялбар болно. Мөнгөө сейфэндээ багтаахгүй алтан гулдмай болгож байгаа хүмүүстэй жирийн цалингаараа амьдардаг залуу яаж өрсөлдөх юм бэ.