Авлигалчдыг аргаддаг төр...
Улс төрийн хорон бохир бүх технологи Монголд хэрэгжсээр. Зөвхөн сонгуулийн үеэр нэр дэвшигчид рейтингээрээ өрсөлдөх үедээ ёс зүйгүй хорон арга хэрэглэдэг практик мэр сэр байдаг ч Монголын төр үүнийг ард түмнийхээ эсрэг буюу тэдний тархийг угааж, бодлыг эргүүлэх алчуур болгожээ. Хөшигний цаагуур хэн мөнгөтэй, нөлөөтэй нь хаанчлан хэдэн жил, сарын улс төрийн өрнөл аль хэдийн төлөвлөгдөж, тооцоолсон дагуу явагдах. Улс орныхоо хөгжил дэвшлийн замыг ингэж тооцоолж, хэрэгжүүлдэг бол хэчнээн сайн. Гэвч үгүй.
Улс төрийн намыг худалдаж авсан бүлэг хулгайчдын хоорондоо хэмлэлдэхийг шүлсээ гоожуулан гайхах хэдэн номхон бор хонь болж дээ Монголчууд. Бидэнд юу л байна боломж, дэлхийн зах зээлийн үүд хаалга нээлттэй атал дотроо нүүрсээ хулгайлж, дээрэмдэлцэж, алт зэсээ ч ил далд ичиж зовохгүй зөөсөөр, хуурайлсаар.
Эрчимтэй тэмцлийн үр дүнд авлигалын тор задарч төрийн алба эрүүлшиж, засаг нь зассан шиг засаж, гүйцэтгэсэн шиг гүйцэтгэж хурал нь товлосон шиг товлож, шийдвэрлэсэн шиг шийдвэрлэдэг зангаргатай төрийг хэзээ үзэх вэ? Аль хэдийн үеэ өнгөрөөсөн хуучны улс төрчид төрийн сэнтий рүү өлөн нүдэлж, авлигалын замаар ард түмнээс булаасан хөрөнгө хүчээ эрх мэдэл худалж авахад хайр найргүй зарцуулж эргээд шархаа нөхөхөөр ард түмний зүг улаан нүдлэн харж байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.31] 2023-04-16 15:23:44
Улныхан траншейн дотор байгаагаар дүрсэлж харин эрх баригчид нь дээрээс харж байгаагаар дүрсэлсэн байна.
Zochin [203.91.115.55] 2023-04-16 09:12:01
Uneen, yaj ene chutguriin toirgoos garahiig ard tumenii songolt shiideh uchirtai, talhnii munguur sanalaa hudaldahaa bolioroi gj urialmaar bnoo, MAN-g zasgiin erh barihgui bolgohod l hongiliin uzuurt gerel tusna shu dee
Зочин [202.9.47.31] 2023-04-16 13:23:30
Монголчууд хархны тойргоосоо гарч чадахгүй шантарч байна.