Сонгуулийн шуурган газар сайгүй сэвэлзэв үү?

Aдмин / Улстөр

Хаврын улирал дундаа орж, сонгуулийн тухай хууль ч цэгцрэх шинжиндээ орон улс төрчид ч газар газар тойрогтоо усалгаагаа эхлэв бололтой. Аймаг сумдаас явцгааж, бэлэг сэлт тарааж, Их хурлын гишүүд ч тайлан, уулзалт нэрээр ихээхэн саймширч яваа бололтой. Засгийн газрын хэрэгжүүлж эхлээд байгаа авлигатай эрчимтэй тэмцэх асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа ч яг одоо намдаа нөлөөтэй байгаа эрх баригчдын дотор үүрлэсэн хулгайч нарын бүлэглэл, цугларалт, тэдний хутгаж буй хорын бантан, зутанг ерөндөглөх хүч хаана байгаа вэ гэдгийг ажиглагчид анхааралтай харж байгаа.

Өөрөөр хэлбэл зөвхөн намынхаа нэр хүндийг нэгдүгээр тавьж ажиллах өдгөөгийн хэт дарангуй, харанхуй зэрэгцсэн улс төржилтийн арга барилаар цаашид асуудалд хандсаар байвал эрх баригч намын хариуцлага муутай зудын эрсдэл дээр хэнэггүй, тэнэгийн үер нэмэгдэн ирэх сонгуульд сөрөг хүчин ямар нэг хэлбэрээр олонх болж засаглах ээлж таарах тооцоо гарна.

Хэрэв үнэхээр Монголын төрд 30 жил бугшсан хулгай луйвар, хор хохирлын үүр уурхайг хөндөж, хариуцлагад татагдах улс төрчид, түшмэлүүдийн дотор мөн төчнөөн жил тар нь танигдсан хүмүүсээ зүй ёсоор багтааж, жинтэй хариуцлага хүлээлгэж чадвал эрх баригч намын нэр хүнд ойрын 10 жилдээ унахааргүй сэргэнэ.

Сонгуульд ч давуу тал нэмэгдэнэ гэсэн үг. Өөр нэг асуудал бол эрх баригч нам ардчиллын эрүүл хөрсөн дээр сүүлийн 7 жил арай дэндүү тонгочиж, эвдэн бусниулж буй явдал. Сайн ч муу ч ардчилал амьд байх нь улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалтай амин холбоотой гэдгийг үе үе нийгмийн судсанд МАНсууруулах бодис хүчээр шахах төрийн өндөр албан тушаалтнууд ойлгож байгаа гэж найдах л сонгуулийн шуурганаас илүү.


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.61] 2023-04-17 16:25:38

DORJHAND JARGALSAIHAN OTGONBAATAR N. ENKHBAYAR METIIN HULGAICHID ZAILAARAI

Зочин [66.181.189.232] 2023-04-17 14:02:11

ХҮН ий хог Доржханд шигийг гаргахгүй ээ, Буян Жанаа ч нэмэргүй хог.

ЗОЧИН [202.126.89.198] 2023-04-17 11:06:44

30 ЖИЛИЙН ХУЛГАЙ ЛУЙВАРААС САЛАЯ ГЭВЭЛ 3 ДАХЬ ХҮЧИНГ ГАРГАЖ ИРЬЕ.

Зочин [122.201.22.15] 2023-04-17 14:43:39

Наадах чинь яг МАН г дэмжье гэж байгаатай ижил сонсогдож байна би бол шууд МАН д саналаа өгнө


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.