ОРДНЫ "ШИВНЭЭ": ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗАГНУУЛСАН ГУРВАН САЙД, НЭГ ГИШҮҮН ГОМДОЛТОЙ ЯВНА
Улс төр үе үе оволзож, тэгсхийгээд намжих аж. Наанаа ийм боловч цаанаа тун ширүүн, эвгүй улс төр өрнөж байгаа бололтой. Угаасаа Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, Мөнх-Эрдэнийн шүүх хурал, Монголхүүгийн баривчилгаа, АН-ын гэрчилгээ тамганы маргаан, МАН-ын "нүүрсний 19 гишүүн"-ий тухай, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд улс төр дагасан сэдэв ч мундахгүй олон юм.
Энэ олон улс төрийн сэдвүүдтэй үйл явдлууд хөшигний ард тасралтгүй л үргэлжилж байна гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд Төрийн ордноор нэг яриа нэлээд газар авч яригдав. Ерөнхийлөгч ойрд тун их ууртай байгаа гэнэ.
Уг нь Ерөнхийлөгч ойрд олны өмнө гараагүй боловч тун ажил хэрэгч байгаа. Тэрээр өөрийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Тамгын газрын даргаараа өнгөрсөн баасан гаригт УИХ-д өргөн бариулсан. Энэ хууль батлагдвал улс төрийн намуудын эрх зүйн орчин сайжирна. Тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Намууд цөөнх, эсвэл хэсэг бүлгийн эрх ашгийн илэрхийлэл болсон явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, нийгмийн өргөн давхаргын төлөөлөл бүхий бодлогын нам болно. Намууд нийгмийн өмнө үүрэг хүлээдэг, хариуцлагатай болсноор намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоог нэмэгдүүлнэ. Намд олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ, зарцуулалтыг нарийн тогтооно. Ингэснээр намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшнийг бууруулах зэрэг эерэг үр дүн авчирна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна.
Бас "Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт ч үүнийгээ үргэлжлүүлсэн.
Харин ууртай байна гэдгийн тухайд тэрээр өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гурван сайд, УИХ-ын нэг гишүүнийг өрөөндөө дууджээ. Төрийн ордонд яригдаж байгаагаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар дуудагдсан гэнэ. Тэгээд загнасан байгаа юм. Чухам ямар шалтгаанаар, юунд бухимдаж уурлаад, юу гэж загнасан нь одоогоор тодорхойгүй байна. Харин гишүүд, сайд нар Ерөнхийлөгчид гомдчихсон яваа аж. Төрийн ордноор л нэг ярьж байна. Удахгүй тэд учрыг хэлэх биз ээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [192.82.69.132] 2023-04-20 01:05:52
Ах нь дүү нараа дуудаж загнаа юу? Ерөнхийлөгч гуай "манай дүү нар төр, засаг барьж байгаа" гэж хэлдэг гэв үү? Тийм болохоор ерөнхийлөгч гуай хэт хуучинсаг, асар хоцрогдсон, 100 жилийн ой тэмдэглэнэ гэж ярихаас өөрийг мэдэхгүй чадахгүй болчихсон, бүдүүлэг, удирдлагын ба мэргэжлийн ур чадваргүй, 2001 оноос хойш агентлагийн даргаар 20 гаруй жил суусан дарангуйлагч 64 гаруй настай хөгшнийг дүү нартаа хэлээд ажиллуулаад байдаг гэсэн үү?
зочин [66.181.189.49] 2023-04-18 18:42:49
гомдож гоморхож явахаар дүгнэлт хий, болохгүй болоод алдаа гаргаад сахигагүйтэхээр эцэг эх загнадаг
Иргэн [64.119.17.68] 2023-04-18 14:22:21
өөрөө юуч хийхгүй байж,амалсанаа хэрэгжүүлэхгүй байж сайдууддаа загнах нь ямар бол? Хүнсний аюудгүй байдалд анхаарах нь зөв боловч Монголыг сүйрүүлж байгаа Авлигаа ерөөс ярихггүй,Шүүхээ цэвэрлэхгүй ажлыг нь шуурхалуулахгүй байж ингэж сүржигнэх нь ч зохисгүй биш үү гэ бодогдоно.
Иргэн [202.126.89.174] 2023-04-18 09:41:49
Хатуухан шаардлага хэрэгтэй! Нял нял хийсэн хуурамч магтаал хэнд, юунд хэрэг болох юм.ЕК- өөр чанга дуугардаг хүнгүй бөмбөг шиг бөөрөнхий, хульчгар, долигонуур хүмүүсийг хардаа. Юу бүтээв????
Зочин [66.181.182.9] 2023-04-17 23:15:10
Хатуухан хэлж анхааруулахыг загнах гэж .тодорхойлоод байгаа юму? Монголчуудад хатуухан гар хэрэгтэй шүү
зочин [59.153.112.126] 2023-04-17 14:35:00
"загинана" гэж төрийн албанд эрх зүйн ямар харилцаа байдаг юм бол? Хууль бус харилцаа юм биш биз?
зочин [202.9.40.158] 2023-04-17 18:40:23
БАРИГДДАГГҮЙ БАДАМЖУНАЙГ ХҮРТЭЛ БАРИАД ИРСЭН НЯМБААТАРЫГ ЗАГНАХ БИШ ХАРИН Ч МАГТАЖ САЙШААМААР ЮМ. АВЛИГЫН ЭСРЭГ ҮНЭХЭЭР ТЭМЦЭЖ БАЙГААГИЙН БОДИТ НЭГ ИЛЭРХИЙЛЭЛ ТЭР БОЛСОН ШҮҮ! ХУЛГАЙЧИД ХУУЛИАС ГАДУУР ДАВРАХГҮЙ ХАА Ч БАЙСАН БАРИГДАХ ШҮҮГДЭХ ЮМ БАЙНА ГЭСЭН ОЛНЫ ИТГЭЛ Ч ИЛТ СЭРГЭСЭН. ТЭГЭХЭЭР МАГТМААР ЮМ.
Зочин [66.181.181.27] 2023-04-17 12:50:17
Хөгжлийн банк, нүүрсний хэргийн олсны үзүүрт ерөнхийлөгч маань уяатай юм биш биз.
Зочин [64.119.19.120] 2023-04-17 12:48:51
хулгайчид загнуулаад байхдаа таарсан юмнууд
зочин [203.91.115.244] 2023-04-17 12:45:34
Ерөнхийлөгчийн хүн загнаж, сүржигнэж байгааг харахаар өмнөөс нь ичдэг шүү. Ажил нь жигд явдаг, харилцаа хандлага зөв газар хэзээ ч ийм үйлдэл байх ёсгүй дээ.
Зочин [64.119.26.30] 2023-04-17 16:48:34
Үнэн шүү. Өнөөдөр хүүхдийг хүртэл загнаж болохгүй болсон үед ерөнхийлөгч хүн загнана гэж юу гэсэн үг вэ. Хуучинсаг үзлээ хаях хэрэгтэй. Мөн хуулийн дагуу ажлаа хийцгээ.