О.ЦОГТГЭРЭЛ: МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН УЛС ТӨРИЙН ТОГТОЛЦООНД ЭРХ БАРЬЖ БУЙ НАМ ТӨР БОЛООД ХУВИРЧИХСАН
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Үндсэн хуулийн асуудал бол чухал. Гишүүдийн тоо зэрэг олон зүйлийг агуулж байгаа учир уг асуудлаар намын Үндэсний бодлогын хороо улс төрийн шийдвэр гаргаж, бүлэгт чиглэл өгөх ёстой.
Ерөнхийлөгчөөс өргөн барьж буй Улс төрийн намын тухай хуульд бид олон санал өгсөн. Зарим санал тусгагдаагүй.
Монголын өнөөгийн улс төрийн тогтолцоонд эрх барьж буй нам төр болоод хувирчихдаг. Төр өөрөө намын нэг дэмжлэг үзүүлэх хэсэг болсон практик өнгөрсөн хугацаанд гүнзгий явж ирсэн. Жишээлбэл, эрх барьж буй намынхаа заавар шийдвэрээр нөгөө улс төрийн намынхаа дотоод үйл ажиллагаа, оршин тогтнох эсэхэд нь нөлөөлж болдог практикийг АН өнгөрсөн хугацаанд туулж өнгөрсөн.
Улс төрийн намын тухай хуульд эдгээр асуудлыг олон зүйл заалтаар хязгаарлах ёстой" гэдгийг хэлэв.
УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд "Гишүүдийн тоог 152 болгоно гэдэг бол том тоо. Ямар үндэслэлээр гаргасан тоо гэдэг нь тодорхойгүй. Уг асуудлаар дахин сайн ярилцах хэрэгтэй. Тэр тусмаа намын төлөөллийн төв байгууллага шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг байр суурьтай байна" хэмээв.
Сэтгэгдэл
Зочин [192.82.91.131] 2023-04-18 10:27:48
ӨРСӨЛДӨГЧ ХҮЧ НЬ СӨРГӨЛДӨГЧ ХҮЧ БОЛЧИХООР ИЙМ БАЙДАЛД ХҮРДЭГ.
Зочин [192.82.72.41] 2023-04-18 09:40:42
Нөгөө шүдгүй арслан чинь бүр арслан заан болоод төрд зайдагнасан гэж байгаа.Бас ЗАСАГ нь ПАРЛАМЕНТИЙНХЭЭ дээр гараад суучихсан .Засагт хяналт тавьдаг ИНСТУТИЦ байхгүй болчихсон. ХУРГАН КОММУНИСТУУД МАНАЙ НАМЫН ЗӨВ ГЭЭД ШУУГИАД ОРООД ИРНЭЭ ХАРЖ БАЙГААРАЙ.
иргэн [139.5.216.130] 2023-04-18 09:25:57
Үндсэн хуульд өөрчлөлт, гишүүдийн тоог яагаад ч нэмж болохгүй. Төрийн ажил хийж үзээгүй эдгээр нөхдийн далд санаа ил гарч хүчирхийлэх шинжтэй болж байна. Жирийн иргэдээс санал ав. Ардчилсан нам өөрсдийнхөө саналын төлөө тэмцсэн шиг тэмц. Сөрөг хүчин гэж юу байдгийг үзүүл. Амарбаясгалан гэж ЖДҮ-ийн зээлийг луйвардаж авсан , хамтарч ажилласан даргынхаа араас хутга шаадагчонын бэлтрэг шиг нөхөр.
ЗОЧИН [220.108.217.252] 2023-04-17 20:26:13
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТООГ ОДООГИЙНХИЙГ АВТОМАТААР 2 ДАХИН ӨСГӨЖ 152 БОЛГОХЫГ АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, ХАМГИЙН ИХДЭЭ 108 БАЙЖ БОЛНО, ҮҮНИЙГ АН ХАТУУ БАРИХ ХЭРЭГТЭЙ.
Иргэн [103.26.194.50] 2023-04-17 16:28:15
Танай намын асуудалд эрх барьж буй нам ямарч хамаагүй гэдгийг чи ч мэдэж байгаа танайхан ч мэдэж байгаа та нар нам дотроо учраа олж нэг талдаа гарахгүй байгаа учраас ийм байдалд орсон шүү дээ харин ч дээд шүүх хууль зөрчин шинэ дарга бүртгэсэн болсон тэрнээс танай нам даргаа ч сонгож чадахгүй байсан шүү хуцаж байхаар төсөл нэрээр алцанхуяг найзтайгаа хувааж идсэн мөнгөө төл хулгайчаа