Улс төрийн намуудад төлөвшил, улс төрчдөд ёс суртахуун
Нийгмийн хямрал дээд цэгтээ хүрэх дөхөхөд улс төрчид тогтолцоог ард түмэн улс төрчдийг буруутгадаг. Гэвч тогтолцооны бүтцийг хамтын үйл ажиллагаагаар л бий болгодог зарчим одоохондоо бүрэн устаагүй.
УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨВШИЛ, ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ судалгааны тоо баримтаас харвал :
2020 оны сонгуульд одоогийн нам хүчнийг дэмжиж саналаа өгөх иргэдийн саналын хувийг авч үзвэл 19.2 хувь нь МАН, 18.4 хувь нь АН, 10 хувь нь МАХН, 11.7 хувь нь бусад нам төлөө саналаа өгнө гэсэн бол 45,9 хувь аль намд саналаа өгөхөө мэдэхгүй гэсэн хариултыг өгсөн. Харин 2020 оны сонгуульд нам хүчнийг дэмжихгүй вэ гэдгийг тодруулахад 48 хувь нь АН, 44 хувь нь МАН, 4.5 хувь нь МАХН, 15.8 хувь бусад нам хүчний төлөө саналаа өгөхгүй гэсэн бол 9,5 хувь нь ямар нэг шийдвэр гаргаагүй буюу мэдэхгүй байна.
Нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 26.3 хувь нь сонгуулийн өдөр, 35.8 хувь нь сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд, 21.6 хувь нь тухайн намын бодлого чиглэлийг дэмжиж, 5.3 хувь нь намын гишүүн учраас сонголтоо хийсэн байна.
Үүнээс үзвэл намын бодлого, үйл ажиллагааг дэмжиж саналаа өгч байгаа иргэд 26.9 хувь байгаа бол сонгуулийн нөхцөл байдал, уур амьсгал зэрэгт үндэслэн сонгуулийн өдөр болон сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд шийдвэр гаргаж байгаа иргэд 62.1 хувь байна. Үүнээс дүгнэж үзвэл иргэд намын үзэл баримтлал, бодлого, хөтөлбөрт үндэслэн сонголт хийхээс илүүтэй тухайн сонгуулийн үеийн нөхцөл байдал, уур амьсгалд үндэслэж шийдвэр гаргах хандлага давамгайлж байна.
Судалгааны баримтуудаас авч үзвэл Монголын улс төрийн намууд бодлого мөрийн хөтөлбөртөө төдийлөн анхаарал хандуулж, тууштай хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхгүй, иргэдийн улс төрийн идэвх оролцоо сул байгааг далимдуулан сонгуулийн сурталчилгааны сар хүрэхгүй хугацаанд л хуурамч үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна. Харин улс төрчдийн ёс зүйн хандлага нь энэхүү хэнэггүй байдлын гол эх үүсвэр. Өөрөөр хэлбэл эх орон, уламжлалт үнэт зүйл гэгчийг уландаа гишгэсэн нөхдүүд бүхэл бүтэн үеэрээ төлөвшилгүй хоёрдмол сэтгэхүйтэй өдий хүрч явааг үүнээс харж болно.
Ашигласан эх сурвалж: http://mirim.mn/wp-content/uploads/2020/02/Songuuli-Sudalgaanii-tailan-2019.pdf
Сэтгэгдэл
зочин [202.9.46.84] 2023-04-18 17:35:48
МАН л сонго 5 үеээрээ гуйлагчин яв
Зочин [202.9.46.210] 2023-04-18 11:03:50
Орк монголчуудын гунигтай амьдрал. Ихэнх орк монголчууд амьдралдаа шантарч стресстэж амиа хорлож архичин болж хар тамхичин сэтгэцийн өвчтэй болж байна.