Д.САРАНГЭРЭЛ: БИ ИНЭЭД МУУТАЙ. ИНЭЭСНЭЭСЭЭ БОЛЖ ХӨТЛӨХ ЭРХЭЭ ХАСУУЛЖ БАЙСАН
МСНЭ-ийн ерөнхийлөгч Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Сэтгүүл зүйн салбараас дахин нэг гавьяат төрлөө. Сониныхоо хамт олны өмн өөс танд баяр хүргэе?
-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн гэдэг төрийн эрхэм дээд шагналыг хүртсэндээ баяртай байна. Хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажил бол хамтын хөдөлмөр байдаг. Хамтын хөдөлмөрийн үр дүнд та бүхнийг төлөөлөөд энэ шагналыг авсандаа манай Монголын сэтгүүл зүйг төр үнэлж дүгнэсэн болов уу гэж дотроо баярлаж байгаа.
-Хүмүүс төрийн одон, медаль авахдаа нэг л үгийг ихэвчлэн хэлж харагддаг. Энэ бол миний биш хамт олны минь шагнал гэж. Та бас яг энэ үгийг хэлсэн. Уг нь таныг арай өөр үг хэлэх болов уу гэж бодож байлаа?
-Би ч бас тэгж боддог байсан. “Төр засаг энэ шагналыг Доржид, Дулмаад өгч байгаа. Гэтэл яагаад минийх биш гэж үгүйсгэдэг юм болоо” гэж гайхдаг байсан. Тэр үг нэг л наалдаж өгөхгүй чихэнд хиймэл сонсогддог байсан. Гэтэл яг өөрөө шагнал аваад ирэхээр хамгийн түрүүнд би хэн билээ, хэнтэй ажилладаг билээ, би ямар мэргэжилтэй хүн билээ, хамт олон минь хэн сэн билээ гэж толгойд орж ирдэг юм билээ. Өнөөдөр би хуучин бодлоосоо татгалзахад хүрч байна. Энэ бол хиймэл биш хүний сэтгэлээс гардаг үг юм байна гэдгийг яс махнаасаа мэдэрсэн. Шагнал авах тэр мөчид олон сайхан юм бодогддог юм билээ. Ээж минь л их баярлаж байгаа даа гэж хамгийн түрүүнд бодогдсон. Үр хүүхдийнхээ амжилтад хамгийн түрүүнд үнэн сэтгэлээсээ баярладаг хүн бол эцэг, эх байдаг нь маргаангүй үнэн. Ээжийгээ баярлуулж чадсандаа л миний сэтгэл маш хангалуун байна.
-Шагналаа аваад ээждээ очтол яаж хүлээж авсан бол?
-Ээж маань сэтгэл маш өндөр байсан. Их л тэвчсэн хэрнээ тэсэлгүй нулимс унагаж байна лээ. “Манай гэр бүл, хүүхдүүдээс төрсөн анхны гавьяат боллоо. Төр миний охины хөдөлмөрийг үнэлж байхад улам хичээгээрэй. Чи залуу байна, хийх зүйл их байгаа. Нэрээ бодож яваарай. Энэ итгэлийг битгий алдаарай, хичээгээрэй” гэж ээж маань захисан.
-Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу. Бас аль нутаг усаар овоглож явдаг вэ?
-Манай аав Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат дуучин хүн байсан. Ээж насаараа санхүүгийн ажил хийсэн нягтлан бодогч, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат хүн. Хангай нутгийн хоёр хүний дундаас төрсөн хүн дээ би.
-Яг аль нутгаар нь овоглодог вэ. Нэр алдартай хүмүүсийг нутгийн зөвл өлөөс нь булаацалддаг юм билээ?
-Мэдээж хэрэг эцгээ дагалг үй яахав. Хөвсгөл аймгийн гэж явдаг. Гэхдээ ээж аав хоёр маань алганы хоёр тал шүү дээ. Тийм болохоор би Булган аймгийн нутгийн зөвл өлд ч харъяалагдаж аль алиных нь үйл ажиллагаанд оролцож өөрийнхөө чадах чинээгээр тус дэм болохыг хичээж явдаг.
-Та Монголын үндэсний телевизээс ажлын гараагаа эхэлсэн. Анх телевизэд хөл тавьж байсан үеэ дурсахг үй юу. Хүмүүс хэрхэн хү- лээж авч байсан. Анх ямар мэдээ сурвалжлагад явж байсан тухайгаа?
-Энэ дурсамжууд ерөөсөө мартагддаггүй. Би 1990 онд Ростовын их сургуулийг улаан дипломтой төгсч ирсэн. Тухайн үед манай сургуулийг гадаад дотоодын нийлсэн 76 оюутан төгсөж байлаа. Үүнээс 33 нь гадаадын оюутан. Би гадаад оюутнуудын группын ахлагч нь байлаа. Энэ 76-аас ганц хүүхэд улаан дипломтой төгссөн нь би байв. Тухайн үед шууд аспирантурт үлдээхээр манай их сургуулийн захиргаанаас шийдэж байсан ч би таван жил гадаадад сурчихсан учраас Монгол руугаа яарсан. Үлдэхийг хүсээгүй. Ингээд ардчиллын салхи эхэлсэн анхны жилүүдэд шинэ боловсон хүчин төгсч ирж байлаа. Анх телевизэд иртэл намайг коллегийн хурлаар оруулаад олон зүйл асууж “Олигтой ажиллаж чадахгүй бол 10 улаан дипломтой ирээд ч хэрэггүй. Хөдөө гадаа явах хэрэгтэй болно” гээд нэлээд давшингуй арга барилаар надтай харилцсан. Өөртөө их итгэлтэй байсан учраас зөрүүд зан хөдөлсөн юм болов уу жаахан гомдох сэтгэл төрж тухайн үед асуусан асуултад нь огт хариулаагүй юмдаг. Тэгэхэд манай одоогийн УИХ-ын гишүүн З.Алтай мэдээллийн редакцийн ерөнхий редактороор ажиллаж байсан. Би Сарангэрэлтэй ажиллаад үзье гээд намайг хөтлөөд гарч байсан. Мэдээллийн редакцад ороод хамгийн анх Төмөр замын баярын сурвалжлага хийсэн. Тэрнээс хойш олон жил Төмөр замын баярыг алгасахг үй сурвалжилсан. Төмөр замынхан ч Сарангэрэлд хүндэт төмөр замчнаа өгөхөд болох юм гэж яригдаж байсан тохиолдол ч байдаг юм.
-Өөртөө итгэлтэй залуу сэтгүүлч яг бодит байдал дээр сурвалжлага авах ямар санагдсан бэ?
-Залуу хүний оргилуун бодол л тухайн үед гомдож хүлээж авсан байх. Намайг сайн сэтгүүлч болгохын төлөө хатуу үг хэлж залж чиглүүлэх гэсэн сайхан сэтгэлээсээ хэлсэн үг байсныг дараа нь ойлгосон. Яг микрофон бариад амьдрал дээр гарахад асуултаа яаж тавихаа мэдэхг үй, гар чичрээд микрофоноо ярилцлага авч байгаа хүний аман дээр барьчихаад асуултаа тавиад байдаг. Тэгж л эхэлж байсан. Сургуульд онол заалгах төгсөөд амьдрал дээр гарч ажиллана гэдэг бол үнэхээр их зөрүүтэй. Олон жилийн туршлагаас сайн сэтгүүлч болдгийг би биеэрээ үзсэн. Сайн сэтгүүлч болоход хамгийн наад зах нь таван жил, мэдээг хурууныхаа үзүүрээр хийдэг болоход арван жил хэрэгтэй байдгийг мэдэрсэн. Тэр цаг үеэс хойш Монгол телевизэд нийт 12 жил ажилласан. Сурвалжлагч, редактор, ахлах болон хариуцлагатай редактор, ерөнхий редактор, ММ агентлагийн захирал гээд телевизийн сурвалжлагч хүний хийх ёстой ажлыг шат дараатай хийж ирсэн. Сэтгүүл зүйн салбарт нийт 20- иод жил ажиллаж байна.
-Телевизийн сэтгүүлчдэд хөгтэй явдал нэлээд тохиолддог байх. Таныг Монгол телевизэд “Цагийн хүрд” нэвтрүүлэг хөтөлж байгаад тачигнатал инээгээд мэдээ хөтлөх эрхээ хасуулж байсан гэж сонссон юм байна?
-Үнэн, үнэн.Тийм зүйл тохиолдсон. Залуу л байж дээ. Ер нь би инээд муутай. Тэр үед “Цагийн хүрд”-ийг нэг сэтгүүлч, нэг нэвтрүүлэгч зэрэг сууж хөтөлдөг байсан. Надтай хонины ээлжинд нэвтр үүлэгч Харцага таарсан юм. “Цагийн хүрд” нэвтрүүлэг шууд явж байтал Харцага текст уншиж байхдаа хуудсаа давхар зөөгөөд гахайн фермийн тухай унших байтал дарга нар оролцсон хэвлэлийн бага хурлын мэдээ уншаад эхэлсэн. Тэр дарга, энэ дарга гээд уншихаар гахай, гахайн тооройны дүрс гараад байдаг. Үнэхээр тэсээгүй. Маш их инээсэн. Тэгээд хөтлөх эрхээ цалингийнхаа 20 хувьтай хасуулж байсан удаа бий.
-Анхны интернэт телевиз байгуулна гэдэг санаа яаж төрөв. Анхдагч болно гэдэг хэн бүхний зориглоод хийгээд байдаг алхам биш?
-Би Монгол телевизэд 12 жил ажилласан. 1995 оноос хойш ММ агентлагийн ерөнхий редактор буюу захирлын албанд дөрвөн удаа томилогдож, дөрвөн удаа халагдаж байлаа. Тухайн үед Хэвлэл мэдээллийн хэрэгсэл төр засгийн мэдэлд байсан нь боловсон хүчний дотоод зөрчил ихтэй, ажиллахад их саад болж байсан. Засаг солигдох болгонд манай дарга нар солигдож, дарга нар солигдох болгонд ММ агентлагийн ерөнхий редактороор оролддог байлаа. Би ММ агентлагийн захирал хийж байхдаа дөрвөн жилийн хугацаанд амарч үзээг үй. Үнэхээр ажлынхаа төлөө л байсан. Нэг хүн солиод ажил нь унаад ирэхээр намайг тавьдаг, ажил гайгүй болоод ирэхээр өөр дарга хүрч ирээд намайг сольдог байсан. Энэ нь мэдээж надад амаргүй байсан. Байн байн халагдаж солигдоод сонин хэвлэлд ч “Сарангэрэлийг томилжээ, огцруулжээ” гээд, удаан ингэж байж болохгүй юм байна гэдгийг ухаарсан. Ер нь дарамтанд байж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө бие даасан хараат бус үйл ажиллагаатай байна гэдэг сэтг үүлчийг чөлөөтэй ажиллах ямар ч боломжгүй болгож байгаа юм. Миний хувьд ийм төвөгтэй байдалтай удаан эвлэрэх аргагүй болсон. Би тэртэй тэргүй ажилдаа дуртай, мэргэжлийн хүн телевиз байгуулъя гэж сэтгэл шулуудаад л телевиз байгуулсан. Энэ маань ч оносон. Аливаа уналт бол хүнд сэхэх, босох эрч хүч өгдгийг амьдрал дээрээ мэдэрсэн. Манай телевиз үйлдвэрлэлийн алтан үе гэсэн шинэ нэр томъёог гаргаж мянга гаруй үйлдвэрийг үзэгчдээ санал болголоо. Хамгийн анх олимпийг шууд дамжуулан үзүүлсэн гээд олон юмны анхдагч болж дараагийн зам мөрийг тавьж өгч үлгэр дуурайл үзүүлсэн.
-Сүүлийн үеийн сэтг үүлчдийн боловсрол муу байна гэж шүүмжилдэг. Энэ мэргэжлээр дөрвөн жил сурч гарчихаад гологдоод байгааг МСНЭ-ийг толгойлоод удаж байгаа хүний хувьд юу гэж хэлэх вэ. Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх тухай ч яригдаад байсан?
-Хуучин цагийн тогтолцооноос авч үлдэх ёстой нэг зүйл бол боловсон хүчнийг бодлоготой бэлддэг байсан юм. Тэр үед Монголд хичнээн сэтгүүлч хэрэгтэй байна гэж бодлоготой бэлтгэдэг байсан. Одоо манай залуу сэтгүүлчдийг мэдлэг боловсрол, хэл яриа муутай байна гэж шүүмжилдэг. Шүүмжлэх амархан. Гэхдээ үүнд манай залуучуудын буруу байхгүй. Бидний багад дунд сургуульд монгол хэлний хичээлийг маш сайн заадаг байсан. Яг миний үед арван жилийн сургууль төгссөн хүүхдүү- дийг харж байхад дараа нь ямар мэргэжлийн хүн болох нь хамаагүй цэвэрлэгч ч байсан бичиг үсгийн мэдлэг маш сайтай байсан. 1980- 1990-ээд оноос арван жилийн хүүхдийг анги үсэргэж сургаад, хуучин монгол бичиг оруулж байна гэж хольж хутгасаар байгаад монгол хэлний хичээлийг хангалтгүй сургасан гэж би боддог. Үүнээс л болж залуучууд шүүмжлэлд өртөөд байгаа. Ийм болгох үндэс нь манай боловсролын тогтолцоонд байсан. Бурууг би тийшээ тохдог. Боловсон хүчин бэлтгэх тогтолцоо алдагдсанаас залуучууд сэтгүүл зүй рүү хошуурсан. Энэ мэргэжлийг сонгох эрэлт хэрэгцээ их байгааг далимдуулан ийм чиглэлийн чанаргүй сургууль олширсон. Тийм учраас сэтг үүлчид шүүмжлэлд өртөж байгаа юм. МСНЭ-ийн хийх ёстой нэг ажил нь сэтгүүлчдийнхээ боловсрол, давтан сургалтад анхаарах явдал яах аргагүй мөн. Бид энэ ажлаа эхэлчихсэн байгаа. Ялангуяа хэлний сургалтын асуудал их чухал байгаа. Цаашдаа Засгийн газартай, мөн Ерөнхийлөгчийн тамгын газартай яриад цалинтай сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
-Өнөөдөр сэтгүүлчдийн амьдрал тийм ч сайнг үй байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын дийлэнх нь бараг л цалингийн доод хэмжээгээр цалинждаг. Энэ тал дээр МСНЭ ямар байр суурьтай байдаг вэ?
-Сэтгүүлчдийн байгууллагын хийх ёстой ажлын нэг яах аргагүй энэ мөн. Хэвлэл мэдээллийн байгууллагыг удирдаж байгаа эзэдтэй гэрээ байгуулах ёстой. Сэтг үүлчдийн байгууллага бол үйлдвэрчний байгууллагын түвшинд ажиллах ёстой юм. Радио, телевиз, сонин ажиллаж байгаа уран бүтээлчидтэйгээ цалин мөнгө, давтан сургалт гээд нийгмийн асуудал дээр нь нэг бүрчлэн гэрээ хийх ёстой. Энэ нь өнөөгийн түвшинд үнэхээр хангалтгүй байгаа. МСНЭ 2008-2011 онд мөрийн хөтөлб өрөө боловсруулахаар вэб сайтдаа тавиад сэтгүүлчдээсээ санал аваад явж байгаа. Мөрийн хөтөлбөрт заавал хийх ёстой ажлын нэг энэ байгаа. Ялангуяа сонины салбарт сэтгүүлчдийг хангалтг үй үнэлж дүгнэж байгаа тал бий. Энэ нь ажиглагддаг.
-Танай телевизийн хувьд өөрөөр хэлбэл та ажилчдынхаа нийгмийн асуудалд нэлээд сайн анхаарч, дэмждэг гэж сонссон юм байна?
-TV5 телевизийн хувьд үнэхээр сэтгүүлчдийнхээ цалин мөнгө аж амьдралд анхаардаг. Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлж байгаа албан байгууллага нь анхаарахгүй юм бол хэн анхаарах юм. Өнөөдөр би хэвлэл мэдээллийн хэрэгслийн бизнес эрхэлж байна. Олж байгаа хэдэн төгрөгөө ганцаараа аваад ганцаараа хангалуун амьдрахыг хүсдэгг үй. Уран бүтээлчидтэйгээ боломжийн хэрээр хуваахыг хичээдэг. Телевиз анх байгуулагдахад орсон ажилтнууд өнөөдөр ихэнх нь унаа машинтай болсон. Таван жилийнхээ ойгоор зарим хүмүү- сээ машинаар шагнах, заримд нь цалингийн зээлээр орон сууц өгөх, хэл, компьютерийн курст сургах, гэр оронд нь эд материалаар туслах гээд олон талаар харж үздэг. МСНЭ-ээс сэтгүүлчдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хичээж байна. Өнгөрсөн жил дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр одоогийн Шадар сайд М.Энхболдыг Ерөнхий сайд байхад нь хүсэлт тавьж байгаад 20 сэтгүүлчийг гэртэй болгож байсан. Тэр үед Засгийн газарт худалдагдлаа гээд элдвээр хэлж л байсан. Би юу гэж хэлүүлж байсан айхгүй ээ. 20 сэтгүүлчээ өргөө цагаан гэртээ болгоод бараг л бүгдийнх нь найранд очсон. Тэд баяртай л байсан. Одоо хотын Засаг даргад хүсэлт өгчих өөд байгаа. Мөн 20 гэр өгчих санаа байна. Цаашлаад 40 мянган айлын орон сууц хөтөлбөрт сэтгүүлчдээ хөнгөлөлттэй байдлаар оруулчих ажлыг эхлүүлээд явж байна. Хэлний курст 20-иод сэтгүүлчийг гадагш нь явуулчих ажлыг хөөцөлдөөд байна. Хийх гэж байгаа ажил олон бий.
-20 гэр олгосны дараа нэлээн л яриа гарах шиг болсон. Та сонсоо л байлгүй?
-Тиймээ сэтгүүлчид будаатай хуурганд хууртаж байсан бол одоо гэрт хууртагдах болж гэж бичсэн байна лээ. Сэтгүүлчдээ гэр оронтой болгохын тулд би ямар ч доромжлолыг давж гарахад бэлэн байна. Тавдугаар сарын 3-нд дахиад 20 сэтг үүлчийг гэртэй болгоно.
-Сэтгүүлчид аливааг үнэн мөнөөр нь шүүмжлэх үүрэгтэй хүмүүс. Гэтэл МСНЭ сэтгүүлчдийг эрх баригч нарын талд үйлчлэх бодлого бариад байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Үүнтэй огт санал нийлэхг үй. Би сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж эхэлснээс хойш Монголын сэтгүүлчдийн байгууллага хэн нэгэн улс төрч, аль нэг улс төрийн хүчний талд үйлчилж байна гэсэн яриа тасарсан. Энэ тал дээр би хатуу байр суурьтай байдаг. Ер нь хувь хүнийхээ хувьд хэлэхэд сэтгүүлчдийн байгууллага дөрөв дэх засаглалын үүргийг гүйцэтгэдэг. Нэг ёсондоо хянаж шүүмжлэх үүрэгтэй. Гэхдээ ямар нэгэн нам, улс төрийн хүчин, хувь хүнд үйлчилдэг сонин хэвлэл, телевиз ч байгаа нь үнэн. Харин сэтгүүлчдийн байгууллага, миний зөвлөхөөр нь ажиллаж байгаа телевизийн хувьд ийм юм байхгүй. Би аливаа асуудалд мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалж чадаж байгаа.
-Та цаашдаа улс төрд орох уу?
-Хэрвээ улс төрд орохоор болбол сэтгүүлчдийн байгууллагын тэргүүнээс татгалзах ёстой болно. Тэгэхээр би шинээр сонгогдоод жил ч болоогүй байгаа учраас энэ талаар бодохгүй байна.
-Телевизүүд олон ангит сериал их гаргаж байна. Ялангуяа Солонгосын бүтэлгүй хайр дурлалыг харуулсан кино хүүхдүүдийн хүмүүжилд, хүн болж төлөвшихөд муугаар нө- лөөлж болох юм гэсэн болгоомжлол байх шиг байна?
-Нэг хэсэг телевизүүдэд япон сериал түрж орж ирсэн. Дараа нь Латин Америкийн, Оросын, Хятадын гээд орж ирсэн. Харин одоо солонгос сериал түлхүү орж ирээд байна. Үүнийг ганцхан Монголд биш Японд, Тайваньд, Хятадад үзэж байна. Одоо дундад Ази руу орчихсон. Ази бүхэлдээ солонгос сериалаар өвчилчихөөд байна. Солонгос киноны холбооноос Азийг байлдан дагуулна гэсэн зорилт тавьсан юм гэсэн. Солонгосын ахуй манайхтай ойр болоод ч тэр үү манайхан их сонирхож байна. Хүмүүсийн сонирхолд тааруулж байна. Бид Америкийн бусад орны сериал оруулж ирж болж байна. Яг үнэнээ хэлэхэд хүмүүс үздэггүй учраас реклам мэдэгдэх үйц багасдаг. Хувийн телевизүүдийн оршин тогтнож байгаа санхүүгийн ганц эх үүсвэр нь реклам учраас үүнд телевизүүдийг буруутгах арга байхгүй. Өнөөдөр хувийн телевизэд хэн ч мөнгө төлд өггүй. Телевиз үзсэний хураамжийг ганцхан МҮОНТВ авдаг. Төсвийг мөн л Монгол телевиз ганцаараа авч байгаа. Бид бас хөдөө орон нутагт нэвтрүүлгээ цацсаны төлөө өндөр хураамжийг Монголын цахилгаан холбоонд төлдөг. Тиймээс хувийн телевизүү- дийг энэ тал дээр ад шоо үзэх хэрэггүй. Монголд гамшгийн хэмжээнд хүрсэн олон зүйл байна. Хамгийн түрүүнд бид утаа униараа бодох ёстой. Сериал биш. Эндээс авах сургамжтай зүйл их бий. Азийн байлдан дагуулж байгаа кино үзүүлж байгаагаас Монголын телевизүүд ард түмнээ гамшгийн хэмжээнд аваачсан гаж буруу үйлдэл огт хийгээгүй.
-Та гэр бүл, үр, хүүхдийнхээ тухай ярьсангүй?
-Хоёр хүүхэдтэй. Хүү маань хуульч мэргэжилтэй одоо бизнесийн салбарт ажиллаж байгаа. Охин маань долдугаар ангийн сурагч. Нөхөр маань телевизийн инженер. Одоо TV5 телевизэд захирлаар ажиллаж байгаа.
-Та хэр баян хүн бэ?
-Шууд утгаар нь асууж байна уу?
-Тийм
-Ядуу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ барж дийлэхээ байсан баян хүн гэж хэлэхгүй. Амьдралаа хангалуун аваад явчих боломжтой. Өөрийнхөө хэмжээнд ах дүү, найз нөхдөдөө тус дэм болоод явах хэмжээний л хүн.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС...
Сэтгэгдэл
Зоччин [103.57.93.49] 2023-04-20 16:29:11
Ээ эНэ хүн хэнд ч гай болоогүй ээ өөрт ноогдсон үүрэг хариуцлагаа үүрээд явж бга хнх яамныхны далд яpьдаг үгийг ил болгосныхоо төлөө огцорсон ажил үйлээрээ биш амаараа ажил хийдэг нөхөдл дургүй нь хүрдэг бх атаархуу алиагаа алдсан нөхөд л дургү нь хүрэг биз
Зочин [202.21.107.4] 2023-04-20 14:44:30
Орлого багатай өрх гэрийг УЛ гэж доромжлоно.Эцэг эхийгээ гарын алганы хоёр тал гэнэ.Гарын алганы хоёр тал хэзээч нийлэхгүй.Болиоч хүнийг эрхтэнгээр зүйрлэхээ болиоч.Яаж сэтгүүлчийн анги төгссөн юм.Тэгээд дуучины хүүхэд юм бол яагаад тультраатдаг юм.
Зочин [192.82.71.214] 2023-04-20 13:40:12
энэ новшийг дахин хэзээ ч сонгохгүй, намын томчуудын ал долоож байж жагсаалтаар магад
Үнэн [203.17.23.197] 2023-04-20 11:52:19
Одоо цаг дор луйварчин , хулгайч,янхан,бялдууч, урвагчид гавьяат алдар цуутан болдог үе иржээ. Энэ бол Монгол улс сөнөн доройтохын эхлэл болой
Зочин [124.158.95.5] 2023-04-20 11:48:15
баяр хүргэе
Зочин [192.82.71.214] 2023-04-20 13:39:20
шалдар булдар юмаар шагнал гэгчийг авч шал дэмий тэмдэг зүүж шавайгаа ханатал хөөрцөглөх нь үнэн гавъяатан мөн үү үнэлэмж зэрэг нь ямархан бол???????????????????тэнэг бөгсөөр хоол олж идэгч авгай ямар үйлс бүтээж ямар гавъяа байгуулсан юм бооо ха ха инээдтэй.
Zocnin [108.63.250.200] 2023-04-20 11:29:01
Dahij songogdoh geed bgaam bolowuu
Зочин [66.181.191.95] 2023-04-20 09:35:38
Энэ хүүхэн олон авилгалын хэрэгт холбоотоы гэж яригдах юм. Тэгээд дэвшээд байдаг.
зочин [202.55.188.113] 2023-04-20 11:41:02
Сарангэрэл бол хуурамч, эрх ашгийн төлөө явагч юм. Хулгайч байж магадгүй. Ямар сайндаа МАН-д элсч улс төрд орж, гишүүн сайд болох вэ дээ? НО-той л хувилдагчид юм
Зочин [64.119.20.136] 2023-04-20 09:31:23
Сонгуулийн ажиллагаа юу их санаа байнаа.шүүр аиллагаанд өрт