Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гүтгүүлсэнийхээ хохирлыг 25 тэрбум төгрөгөөр үнэлнэ гэв
Өнөөдөр ардчилсан хувьсгалын удирдагч, МоАХ-ы анхны дарга, УИХ-ын гишүүн, Дэд Бүтцийн Хөгжлийн Сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн төрсөн өдөр тохиож байна. Өчигдөр түүнийг хөнөөсөн болох нь гурван шатны шүүхээр тогтоогдсон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яллагдагчаар татсан шийдвэрийг прокурорын байгууллага хүчингүй болгосон юм.
Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн, С.Зоригийн хөнөөсөн хэргийн захиалагч, Б.Булганы нууц амраг байсан гэж хэвлэлээр бичигдэж байсан Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл өөрийн цахим хуудастаа: "С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт,намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улстөрөөс,өөрт учирсан хохиролоо 25 тэрбумаар үнэлж хуулийн дагуу нэхэмжлэнэ! Би ингэх эрхтэй!!!
Би тултал нь явж заргалдаж байгаад МАН-аас хохирлоо гаргуулна. Тэгээд,тэр мөнгөнийхөө нэг хэсгээр нь Ардчилсан Намын дэргэд баруун төвийн улстөрчдийг бэлтгэдэг, Зоригийн нэрэмжит Академи байгуулах олон жилийн мөрөөдлөө хэрэгжүүлнэ!
Зоригийг хөнөөсөн алуурчдыг олохоос илүүтэй,түүний амь насны хэргээр улстөр тоглосон Нямдорж тэргүүтэй МАН-ын новшийн бузар явдлыг хараад нөхрийнхөө өмнөөс 25 жил гол харлаж харуусч явсан юм.Боловсрол хомс нийгэм ямар амархан тархиа угаалгаж явдгийг хараад гол харлаж харуусч явсан юм.Тэгээд,өнгөрсөн хойноо ч "зовж дуусаагүй" Зоригтоо зориулан Академи босгохоор мөрөөддөг болсон билээ!Тэр Академи босох өдөр ирнэ ээ!
Өнөөдөр Зоригийн төрсөн өдөр өө!" гэж бичжээ.
Сэтгэгдэл
Зочин [64.119.21.88] 2023-04-21 11:58:26
Chimgee sodnomdarjaa 2 unshaasai
Зочин [202.55.191.194] 2023-04-21 06:53:53
бие дотор орших БАТҮҮЛ юу мэдэж бгаа бол ,,,
Зочин [83.185.80.38] 2023-04-20 22:55:09
Uuruu medej bga hamtarsan hulgaich daa
иргэн [59.153.114.64] 2023-04-20 22:15:44
Зоригийн тухай нэг л юм нийтэлхээр энэ хүн үсрээд л гараад ирэх юм аа
Pkxny [66.181.191.94] 2023-04-20 20:48:20
Энэ хулгайч сандарч тэвдээд царай нь хувис хийгээд нэг л биш дээ. Малгай нь хоносон гэлүү.
Бүтэхгүй зүйлд горьдох юмаа. [103.57.93.119] 2023-04-20 18:43:16
Цулайхнээ. Гэхдээ Монголын төр эхний ээлжинд Содном, Чимгээ нарт учруулсан хохирлоо барагдуулна, 50+50 тэрбум төгрөг өгөх байлгүйдээ. Үүний тулд манай Сангийн яам ёстой хормойгоо сэгсэрч, саваа хоослондоо. БатҮүлд юм үлдэх болов уу?
Зочин [202.55.188.123] 2023-04-20 17:49:49
Туйлын сэжигтэй нөхөр. Ард түмэн бүгд ярьдаг.
Зараа [202.55.188.118] 2023-04-20 16:22:55
монгол дах ардчилал буруу тийш хазайлгалцахад хувь нэмрээ оруулсных нь хохирлыг хувь тэнцүүлэн төлүүлбэл зохистой...
Зочин [192.82.85.148] 2023-04-20 15:05:58
Гүтгэгдэж зовсон хохоирлоо нэхэмжлэх нь зөв шүү
Зочин [192.82.89.136] 2023-04-20 14:03:51
Сандарч байх чинь хараач хөөе
Зочин [202.21.107.8] 2023-04-20 13:44:12
zailaa chamd mongom ogdog hen bdgiin
Зочин [66.181.182.9] 2023-04-20 12:49:09
Захиалагчийг чи мэдэж байгаа. Түүнийгээ илчилчихээд хохирогчийн мөнгөө нэхэмжлээрэй.
zochin [192.82.69.158] 2023-04-20 11:40:09
МАН гэмт үйлдэл хийчихээд баригдахаараа буцааж өгдөг. Энэ бол гэмт хэрэг хэзээ нэгэн цагт ЖДҮ чид ял авна
Зочин [203.17.23.197] 2023-04-20 11:20:59
Хамгийн түрүүнд хашгарсан тэр хүн өөрөө алуурчин шүү
Зочин [202.9.46.47] 2023-04-20 10:40:23
Энэ бузарыг шоронд хий.