АН-ыг бараадсан Б.Хурцын "өчиг" ба "...Анхнаасаа эргэлзээтэй шийдсэн" хэмээх С.Оюуны үг

Aдмин / Улстөр

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гурван шатны шүүхээс ял оноогоод байсан. Харин тэднийг прокурор цагаатгалаа. Энэ явдал Монголын улс төрд тодорхой доргилтыг өгч байна. "...Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн" гэдгийг шүүх, прокурорынхон өнгөрсөн жил эцэслэж шийдсэн. Харин сая "...Прокурор тэгж шийдлээ" гэсэн мэдээлэл тарснаас хойш энэ хэрэгтэй ямар нэг байдлаар холбогддог хүмүүс ээлж дараалан дуугарч эхэллээ. Бас өчигдөр С.Зориг агсны төрсөн өдөр тохиосонтой энэ бүхэн холбоотой байж болох юм. С.Эрдэнэ АН-ын тамгыг бариад Лу.Гантөмөр дээр очжээ. С.Эрдэнэ "... АН-д үүсээд байсан үйл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашид эв нэгдлээ бэхжүүлэн улс орны өмнө тулгамдаад буй олон сорилтыг хамтдаа давахаар зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна" гэв. Харин Лу.Гантөмөр "...Өнөөдөр ардчиллын эцэг, удирдагч С.Зориг агсны төрсөн өдөр. Энэ өдөр АН-ын тамга шилжиж ирж байна. Ингээд АН бүтэн боллоо" гэсэн юм. Бас Э.Бат-Үүл мэдэгдэл гаргалаа. Тэрбээр өчигдөр твиттерт "...С.Зоригийг бүрэлгэсэн хэрэгт намайг санаатайгаар гүтгэн холбогдуулсан олон жилийн бузар улс төрөөс хохирлоо 25 тэрбумаар үнэлж, хуулийн дагуу нэхэмжилнэ. Би ингэх эрхтэй" гэж жиргэжээ.

Мөн сайд асан Ц.Нямдорж уржигдар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй таарч тайлбар хийсэн юм. Ц.Нямдорж "... Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар шоронд үхэх байсан. Хүнийг ингэж хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой" гэсэн юм. Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц АН-ын тугны өмнө баахан хэвлэлийнхэнтэй зогсож байгаад бараг л өчиг мэдүүлэг шахам зүйл "өгчих" шиг боллоо. Б.Хурц сүүлийн жилүүдэд АН-ыг салахгүй бараадах болсон. Хамгийн гол нь түүнийг одоогоос таван жилийн өмнө энэ хэргийг шийдэлцэж явсан хүмүүсийн нэг гэдэг юм. Тэр утгаараа ч юм уу, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд нэлээд сандрал, айдастай харагдсаныг хэлэх хэрэгтэй. Учир нь одоо энэ хэрэг дахин шалгагдана.

Б.Хурц "...С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор, Б.Ариунсанг ТЕГ-ын дарга байх үед шалгаж эхэлсэн.

Дараа нь Г.Эрдэнэбат прокурор бид хоёрын үед уг хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлсэн. Хэрэгт Г.Эрдэнэбат прокурор хяналт тавьж байсан.

Уг хэргийг нууцын зэргээс гаргах хүсэлт тавьж байсан ч гаргаж өгдөггүй. Би шоронд хэвтэж байхдаа эхнэр, хүүхдээрээ хүртэл нууцын зэргээс гаргах хүсэлтийг тухайн үеийн Аюулгүйн зөвлөлийн гурван даргад тавьж байсан. "...Б.Хурц нарын хэрэг" гээд ярьдаг. Үүнийг ч нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж өгч байсан нь ил болно. Одоо хөөс арилж байна.

Хүн эрүүдэн шүүлээ гэж нийгэмд ярьж байна. Хатуухан хэлчихье. Нэг камерт хоёр хоригдол хоорондоо хэргээ яриад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ.

Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Ц.Нямдорж өөрөө гарч ирж байгаагаас улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо. Бүх юмны эхлэл ч байж магадгүй. 2017 оны аравдугаар сард Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд "...Б.Хурцыг ажлаас нь халаад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийн зарлана гэснийг санаж байгаа байх. Бичлэгүүд нь бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тэд нараас асуух хэрэгтэй. Ц.Нямдорж өнөөдөр байгаа МАН-ын удирдлагыг шантаажилж хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж ямар нэгэн юм руу түлхсэн байх гэж харж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Ц.Нямдорж" гэлээ.

Өчигдрийн хамгийн гол үгийг С.Зориг агсны дүү С.Оюун хэлсэн юм. Тэрбээр ахынхаа хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх үеэрээ "...Өнөөдөр миний ах С.Зориг 61 нас хүрэх байсан. Бид энэ өдөр цэцэг өргөдөг. Төрсөн өдөр бүр дээр нь энэ хэргийн талаар ярьдаг. Би өөрөө гадаадад амьдарч байгаа. Цөөн хэд хоногоор Монголд ирээд байна. Өчигдөр мэдээ сонссон. Үүнийг зөв гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж бодож байна. 2016 онд анх "...Энэ хэрэг шүүх рүү явах болсон" гээд хэргийн материалтай танилцаж байсан. Шүүх хурал дээр ч "...Итгэл үнэмшилгүй байна" гэдгээ анхнаасаа хэлж байсан. Тухайн үед хэргийн бүх материалыг төрийн нууцад аваад, шүүх хурал хаалттай болж байсан учраас гэр бүлийн зүгээс оролцоогүй.

Эргэлзэж байгаагаа хэлж байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хүртэл "...Энэ хэргийг нууцаас гаргах ёстой" гэж удаа дараа шаардаж байсан. Харамсалтай нь гурван шатны шүүхээр яваад энэ хүмүүс шоронд орсон нь хэлмэгдсэн гэж боддог. Нэгдүгээрт, энэ хэргийг нууцаас гаргах ажлыг бүрэн хэрэгжүүлэх ёстой.

Хоёрдугаарт, ний нуугүй хэлэхэд энэ хэргийг илрүүлж чадахгүй олон жил явлаа. Захиалагчийг нь, гүйцэтгэгчийг нь. Сүүлдээ гэр бүлийнхэн нь тэр хүмүүсийг нь олдоггүй юм гэхэд өөр хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэж санаа зовж байна. Ийм л юм хэлмээр байна.

Хэрэв буруу илрүүлээд энэ хэрэг хаагдсан бол жинхэнэ эзэд нь олдохгүй. Тэгээд дарагдуулах байсан ч юм уу гэсэн хардлага сэрдлэг үлдэнэ шүү дээ. Дахин хэлэхэд, бидний хувьд насан туршдаа гомдолтой байна. "...Илрээсэй" гэж дотроо маш их хүсдэг. Сүүлдээ "...Илэрдэггүй юм гэхэд битгий хүн хэлмэгдүүлээсэй" гэж боддог болсон. Шүүх, прокурор цаашдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө явах ёстой. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш. Улс төрийн зүтгэлтэн, ардчиллын лидер байсан хүн. Ийм том толбо ардчиллын түүхэнд үлдэх ёсгүй" гэв.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.139] 2023-04-24 16:23:07

ЭХНЭРТЭЙ НЬ БУУ ХАЛАНГАА ТАРГАН МАХ ЧАНУУЛЖ ИДЭЭД ... ХЭД КЭКЭРСНЭЭ УГСРУУЛААД ''' ТАМХИЛСАН''' ГЭЭ БИЗ ДЭЭ..

зочин [66.181.191.168] 2023-04-22 18:12:34

Амгаланбаатар: Чимгээд минийхээс арай жижиг хутгаар талийгаач Зориг гуайг 3 билүү 4удаа хутгалсан.

Huz [103.57.94.240] 2023-04-22 09:40:21

Amid gerch bhad olohgui bna gej bhguidee

С.Төмөр. Монголын коммунист нам байгуулай х холбоо. 9926 4650 [202.126.89.232] 2023-04-22 01:21:24

Монголын ардчилсан хувьсгал гэдгийг Барууныхан санаачилж, Бат үүл мэтийн эрүүгийн элементүүд хэрэгжүүлж ирсэн. Зориг бол эх оронч сайн хүн бсн болхоор тэр үеийн улс төрч нэртэй эрүүгийн хулгайчуудтай санал нийлэхгүй бж. Тэд улсыг самарж хөрөнгөжиж, санасандаа хүрсэн. Зоригийг ч Манан хамтарч алсан. Энэ бол тодорхой. Бал дарга 2 хөрштэйгөө ах дүүгийн найрамдал мандуулж, улс орно хөгжүүлж ирсэн. Гэтэл төр засаг 33 жил Барууныг дагаж ирсэн. Одоо ч дагаж бгаа. Сая Украиныг дэмжсэн. Баруун Монголыг хөгжүүлээгүй. 2 метроны буудал ч барьж өгөөгүй. Монгол 2 хөрштэйгөө ах дүүгийн найрамдалтай бж л хөгжинө. Бал даргын бодлогыг үргэлжлүүлж бж л хөгжинө. Монголын хөгжлийн дайснууд л Монгол ,ОХУ, БНХАУ-ын хооронд яс хаяж бна. Зоригийн аллага Монголын шинэ үеийн коммунистууд төрийн эрх барих үед л илрэнэ. Хааныг ордныхон л алдаг. Аллагын захиалагчид Манан гдг нь тодорхой. Тэр үед төрийн эрх баригчид холбоотой. Бат үүл мэтийн хулиганууд холбоотой. Манан бол гол захиалагч шүү. Манан л улсыг самарсан!

Зочин [66.181.161.64] 2023-04-22 00:41:09

Энэ новшийг шоронд нь хиймээр юмаа ингэж хуцаж байх эрх байхгүй өчнөөн хүн хэлмэгдүүлчихээд Элбэгээтэйгээ тонилвол таарна

Idj [24.126.14.169] 2023-04-21 19:59:45

Erdeniin avgai chin uchir bituulgeer ongorson bh shuu,zorigiin hergiin talaar meduuleg ogch bsan,er n barag meddeg bsan gej yaridag.erdene

зочин [192.82.88.210] 2023-04-21 19:38:18

Хавтаст хэргийн материалыг бүгдийг нь ил болгож нууцаас гаргах гэхээр алсан нөхөд нь тодорхой болчих гээд тийм учраас хэргийг эхнээс мөрдөж байгаа гэж 1-2жил болно, дараа нь ажлын хэсгийг тараана дахиад ажлын хэсэг байгуулж 2-3 жил болно,хамгаалаад байгаа ахын насч нэлээд өндөр болсон бна.дахиад чулуу хөөлгөх шинэ юм олоод авчихна, тэр үед хүмүүс ч залхаад эхэлнэ ,ахын залгааг дараа нь Батзандан юм уу хэн нэгэн ,залгамжлаад явна хэзээ ч илрэхгүй

Зочин [139.5.218.19] 2023-04-21 23:01:37

Үнэн байхаа. Мэнгэт сонин л юм яриад байдаг хүн.

Zochin [202.21.127.169] 2023-04-21 14:41:53

Songuuli ch ehellee dee. Puujingaar buudna geh vii dee

Зочин [202.21.107.9] 2023-04-21 11:50:16

Зориг агсаны дүү болох Оюун ахынхаа төлөө яваагүй,Зориг агсаны ах болох Баяраа дүүгийнхээ хэргийг ил болгох гэж яваагүй.Харин Зориг агсны нэр нүүрээр сайхан амьдралтай байсан.Одоо ч гэсэн тансаг амьдралтай байгаа.

Иргэн [139.5.217.61] 2023-04-21 21:15:21

Тийм л байна, эсвэл барьцаалагдсан уу Оюун гуай

Зочин [43.228.128.90] 2023-04-21 11:11:34

Мэдсээр байж60-70 хүн хэргийн газар оруулсан цагдаагийн дарга, амьд гэрч Булган нар бол мэдэж байгаа гэж бодож байна. Тэмүүжин сайд байхдаа эрүүдэн шүүдэгийн гол гогцоо болсон Вещенсзийн заримчаас татгалзая гэдхэд хэн хамгийн их эсэргүүцсэн билээ? Мэнгэт. Тэхээр Хурцын зөв болох гээд байна шүү бодоход

Зочин [202.126.89.92] 2023-04-21 18:10:45

Битгий төөрөгдүүл. Энэ бол тодорхой шүү дээ. Үүл, Булган хоёр шүү дээ. Чи хамсаатан нь биш биз? Ард түмэн ингэж үздэг дүгнэдэг.

Зочин [59.153.115.158] 2023-04-21 10:57:21

Хулгайч камер дамжин хүн дарамтлаж явна гэдэг хэний даалгавар вэ ....тодорхой юм биш үүү...улс төрийн хор яваад байна даа

Зочин [202.126.89.250] 2023-04-21 10:34:19

Энэ Оюун гэхдээ сонин хүн юм. Их хуралд суугаад эрчимтэй хөөцөлдөх бх гэж бодсон, таг л бсан. Одоо хэнийг өмөөрөөд бгаа юм. Энэ улсуулыг гэм буруугүй гэдгийг хэн нотлох пм. Үхсэн хүн ямар үг хэлэх биш. Үнэхээр бухимдмаар, ахынхаа төлөө өдөр алдахгүй явах бсан юм.

Бат [103.212.117.226] 2023-04-21 17:46:49

Амьд гэрч Булган энэ хүмүүс биш гэж хэлсэн өөр гэрчлэх харсан хүн баыхгүй Булган алуурчдийг харсан тэгээд эдгээр хүмүүс биш гэж хэлж гэрчэлсэн гүйцээ

Зочин [202.55.188.123] 2023-04-21 11:14:03

chi gants hun ih hurald suugaad l ene asuudaliig shiidchine gej boloo yu Gants hunii ug nohoin hutsalt l gesen ug

зочин [202.9.46.156] 2023-04-21 10:26:03

Ардчилсан хувьсгал буруу замаар явж буйг залруулах гээд Зориг амиа алдсан одоо хулгай луйвар авилага дээрэм тонуул хэлмэгдүүлэлт гүтгэлэг доромжлол дээд хэмжээнд хүрч 30 жилд шудрага ёс хүний эрх алдагдсан

Зочин [202.55.191.194] 2023-04-21 10:14:41

за битгий шаацгаагаад бай,үхсэн хүний нэрийг хэд удаа худалдаж идэх новшнууд вэ

Зочин [64.119.26.100] 2023-04-21 09:00:48

Чимгээ Содномдаржаа нарт энэ хэргийг тох гэдэг чиглэлийг Хурц Эрдэнэбат нарт хэн өгсөн, Эби юу, тэр хүн л холбоотой байж таарна. Хориход эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүн ороод айлгаад дарамтлаад явж байдаг. Ийм боломжийг хэн олгов. Эзэд нь тодорхойшдээ. Олсны үзүүрт эзэн нь байж л байгаа.

Зочин [202.126.89.92] 2023-04-21 18:13:53

Тодорхой шүү дээ! Удахгүй илрэнэ. Алуурчид чөлөөтэй явж, том том мэдэгдэл хийгээд л явж бна шүү дээ!

Зочин [103.26.195.189] 2023-04-21 08:51:39

"Бид ингэх гэж хувьсгал хийгээгүй"гэж хэлээд ганцаардаж эхэлсэн гэдэг биздээ Алуурчныг анхнаасаа л "олох" бодолгүй мэдэн будилсан ..хэмээн хардах эрхээ эдэлье.

Зочин [64.119.19.196] 2023-04-21 08:24:25

Энэ хэргийн талаар ярихаар л нэг хэсэг нууц яригдаад эхэлдэг. Юуг нуугаад байдаг юм бэ? Тэр нууц нь нотлох баримт биш юм уу? Биш юм бол яагаад нууцлаад байдаг юм гэх сэтгэгдэл төрөөд байдаг юм. Бат-Үүл баатар дуугүй байсан нь дээр байлгүй. Дахиад л шалгагдаж эхлэх биз. Хэргийн газрыг хамгаалалтад авах үүргээ биелүүлээгүй Мөрөн хурандаад,цорын ганц гэрч Булганд их учир байдаг байх. Их тодорхой харагдаад байдаг шүү.

Доржоо [192.82.89.232] 2023-04-21 08:14:26

Миний хувьд энэ хэрэг Эрдэнэттэй холбоотой гэж байгаа бол Содномдорж Чимгээ 2 холбоотой нь үнэн байхаа юу гэж бна гэхээр тэр аллагыг хийхдээ маш олон удаа хутгалсан гэж байгаа энэ 2 хүн чинь залуу байсан ямарч тийм зүйл хийж байгаагүй болхоор алах л ёстой гээд тэгж олн хутгалсан байх магадлалтай гэж боддог тэр үeд Содномдоржийн дансанд 80 сая төг орж байсан хэнээс гэдэг нь тодорхой биш гэж ярьж байсан нь бараг хөлс нь юм бишүү гэж санамаар Нямдорж шоу хийж сайн хүн болсон байхаа бүх юм уялдаатай шүү дээ сайн бодох хэрэгтэй одоо бол эзэн нь олдохгүй дээ

Зочин [202.55.188.123] 2023-04-21 11:11:34

sodnodarjaagiin dansand 80 say tugrug orson gej haanaas avsan medeelel ve Eh survaljaa heleech hu

Зочин [64.119.26.100] 2023-04-21 08:53:26

16 настай хүүхэд, нялх хүүхэдтэй авгай 2-т найдаж хүн алах захиалга өгөх үү. Ийм хүмүүс баригдахгүй байж, захиалагчаа хэлэхгүй байж чадах уу. Итгмээргүй л бгаа биз

зочин [103.111.68.3] 2023-04-21 07:57:24

олны үг ор той гэж АРД иргэд боддог Энэ бол үнэн гэж .Дарь Сүхбаатар хэлдэг АРДЧИЛАЛЫГ хэн унтраав төр бариж байсан хүмүүс л ЭХ ОРОН АРД ИРГЭДЭЭ дээрэм тонуул зэрлэг балмад эх орноо зарсан ХӨГИЙН хулгайч нар сүүлийн 30 гаруй жил ӨЛӨН ЦАРАЙТАЙ ЮМ ҮЗЭЭГҮЙ улс л хийсэн.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.